Нийслэлийн Хүрээ амаржих газар жилд ойролцоогоор 6000 хүүхэд өлгийдэн авдаг. Хуучнаар хоёрдугаар төрөх эмнэлэг гэж бидний нэрлэж заншсан энэ эмнэлгийн нярайн тасгийг засварлахаар болжээ.
29 мянган ам.долларын өртөгтэй засварыг Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА) хариуцан, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлэх юм. Төслийн хэлэлцээрт гарын үсэг зураг ёслол Хүрээ амаржих газар боллоо. Ёслолд ТИКА-гийн хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи, БНТУ-ын Элчин Сайдын хэргийг түр хамаарагч Бэнгү Тэтик, Хүрээ амаржих газрын ерөнхий эмч Д. Цэцэгээ болон эмнэлгийн эмч нар оролцсон юм.
Хүрээ амаржих газар Сонгинохайрхан дүүргийн 95 мянга гаруй нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд эх барих, нярайн нарийн мэргэжлийн тусламж үзүүлдэг. Нярайн тасгийн засварын ажлыг ирэх сарын сүүлээр дуусгахаар төлөвлөжээ.