Өнөөдөр болсон үйл явдлуудыг нэг өгүүлбэрээр тоймлон хүргэж байна.
- Авлигатай тэмцэх газраас өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт зарлан дуудах хуудас явуулсантай холбогдуулан тэрбээр АТГ-т очиж мэдүүлэг өглөө.
- Нийслэлийнхээ гудамж талбайн цас мөсийг сайн дураараа цэвэрлэж, бүх нийтийн үйл хэрэгт өөрсдийн хувь нэмрээ оруулсан дээрх нэр бүхий төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, хамт олонд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд талархал илэрхийллээ.
- Нийслэлд жилдээ 130 хүүхэд агаарын бохирдлоос болж амиа алдаж байгаа бөгөөд дийлэнх нь уушгины хатгалгаанаас үүдсэн гэдгийг судалгаагаар тогтоогоод байгаа бөгөөд хүйтний улирал дөнгөж эхэлж байхад бидний үрс ханиаданд дарлуулсаар...
- Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас төрийн өмчийн компаниудийн “Топ 10 өртөн”-ийг зарласан бөгөөд энэ жагсаалтыг Хөгжлийн банк 6.3 их наяд, Хадгаламж банк 1.3 их наяд төгрөгөөр тэргүүлсэн бол Эрдэнэт үйлдвэр 633.9 тэрбум төгрөгийн өртэйгөөр гуравдугаарт бичигдэж байна.
- УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн компаниуд Хөгжлийн банкнаас нэг ч төгрөгийн зээл аваагүй хэмээн мэдэгдлээ.
- Монгол Улс өнгөрсөн 25 жилийн хугацаанд гадаадаас авсан хөнгөлөлттэй зээлийнхээ 31 хувийг дэд бүтэц, 12 хувийг эрчим хүч, 11 хувийг банк санхүүгийн чиглэлээр ашигласан бол буцалтгүй тусламжийн 15 хувийг хүний хөгжилд, 11 хувийг яаралтай тусламж, 10 хувийг эрчим хүч, 10 хувийг хөдөө аж ахуй, есөн хувийг зам тээврийн салбарт зарцуулжээ.
- 2015 онд “Алтан бөмбөг” шагналыг хүртсэн Монгол Улсын шигшээ багийн тамирчин, “ФС Улаанбаатар” багийн хагас хамгаалагч О.Баяржаргалтай ярилцлагын ЭНДЭЭС уншина уу.
- Өмнөговь аймгийн харъяат 32 настай Б автомашиндаа 40 кг мөнгөн ус хууль бусаар тээвэрлэж зарахыг завджээ.
- Далай ламын айлчлалтай холбоотой БНХАУ манай улстай хийх бүх айлчлалуудыг цуцлаад байгаа. Тэгвэл энэ удаад манай улсаас авдаг уул уурхайн импортын бүтээгдэхүүнүүдийнхээ татварыг нэмэх шийдвэрийг тус улсын Урдын дунд хошууны засаг захиргаанаас гаргасан байна.
- Алдаатай сурах бичгийн асуудлыг хөндсөн Алдах эрхгүй ном-сурах бичиг нийтлэлийг уншина уу.
- Ямар цэцэрлэгийн хүүхдүүдэд ТОМУУГИЙН ВАКЦИН ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хийх жагсаалтыг ЭНДЭЭС харна уу.
- УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн шинэ гишүүнээр Х.Чилаажавыг томиллоо.
- 2016 оны “Хүрхрээ” дээд лигийн медаль хүртсэн багууд өнөөдөр 100 сая төгрөгийн шагналаа гардаж авсан бөгөөд Үндэсний дээд лигийн аварга цолыг 10 дахь удаагаа хүртэж буй “Эрчим” клуб 40 сая төгрөг, орон нутгийн ганц төлөөлөл мөнгөн медальт “Хангарьд” клуб 30 сая төгрөг, “Хоромхон” клуб 20 сая төгрөгийн шагнал хүртсэн бол шилдгүүд нь тус бүр хоёр сая төгрөгийн эзэн болсон.
- Жилд ойролцоогоор 6000 хүүхэд өлгийдөн авдаг нийслэлийн Хүрээ амаржих газрын нярайн тасгийг засварлахаар болжээ.
- Hybrid машиныг гар утас шиг гамтай хэрэглэх ёстой хэмээн Prius загварын машинтай болон Hybrid хөдөлгүүртэй машин унадаг хүмүүст зориулан “Таван Богд” ХХК-ийн Toyota албан ёсны Засвар, үйлчилгээний төвийн албаны дарга Д.Цивонноров зөвлөж байна.
- Швейцарийн Цюрих хотноо ирэх сарын 7-12-нд болох жүдо бөхийн армийн ДАШТ-нд манай улсаас Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо 13 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлдээ оржээ.
Дэлхий дахинд
- Өмнөд Солонгосын сөрөг хүчин болох “Тобуро” нам болон Ардын намын төлөөлөгчид парламентад Ерөнхийлөгч Пак Гын Хэ-д итгэл үзүүлэх эсэх асуудлаарх санал хураалтыг ирэх сарын 9-нд явуулахаар төлөвлөөд байна.
- Бразилын хөлбөмбөгчдийн онгоцны ослоор амь үрэгдсэн тоглогчын ар гэрийнхэнд гурван сая ам.долларыг Португалийн шигшээ болон Реал Мадрид багийн тоглогч Криштиано Роналдо хандивлахаа мэдэгдлээ.
- Оны эхэнд ХДХВ-ийн эмчилгээнд тодорхой амжилт гаргасныхаа дараа Америкийн судлаачид ХДХВ-ийн эсрэг вакцины өргөн хүрээг хамарсан клиник туршилтаа Өмнөд Африкт эхлүүлсэн байна.
- Спортын түүхэнд хараар бичигдсэн ОНГОЦНЫ СҮЙРЛҮҮД
- АНУ болон БНХАУ хүн төрөлхтнийг ангараг гарагт аваачихын тулд тэрбум, тэрбум ам.доллараар өрсөлдөж байгаа бол Япон улс харьцангуй бага зардлаар сансар судлалын салбарт амжилт олохыг эрмэлзэж байна.
- Башар Асадын засаглалд цэг тавихын тулд Туркийн цэргийн хүчин Сирид цэргийн ажиллагаа явуулж байгаа хэмээн Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хэллээ.
- Өнгөрсөн ням гарагт хятадын төрийн албан хаагчийн шалгалтанд нэг сая орчим иргэн оржээ.