Хавана дахин буулт хийхгүй бол шинэ Ерөнхийлөгч Кубатай худалдаа, дипломат харилцааг сэргээх тохиролцооноос буцаж магадгүй байна. Энэ нь арлын орны эдийн засаг нээлттэй болж буйгаас хувь хүртэх гэсэн Америкийн бизнесийнхний ашиг сонирхолтой зөрчилдөнө. Кубын удирдагч асан Фидель Кастро таалал төгссөний дараах хоёр улсын харилцааны талаар Трамп твиттерт бичихдээ “Хэрвээ Кубын Засгийн газар хоёр улсын ард иргэд болон АНУ-д илүү ашигтай хэлцэл хийхийг хүсэхгүй бол би тохиролцоог цуцлах болно” хэмээсэн аж.
Кубатай хэвийн харилцааг сэргээх талаар Барак Обамагийн олон жилийн хүчин зүтгэлийг үгүй хийх аюул үүссэн тул бизнесийн удирдагчид шинэ Ерөнхийлөгчид хандан уг асуудлыг илүү ул суурьтай авч үзэхийг уриалав. Худалдааны сайд асан, одоо Kellogg компанийн захирал Карлос Гутиеррес FT сонинд ярихдаа “Элчин сайдын яамаа нээсэн, арилжааны нислэг эхэллээ, АНУ-ын компаниуд Кубад зочид буудал эрхэлж байна. Ийм түвшинд байхад бүхнийг зогсоож хүйтэн дайн руу эргэж буцвал ичгэвтэр хэрэг болно” гэсэн юм.
Хөдөө аж ахуй болон бизнесийн хүчирхэг лоббийн дэмжлэгээр ноён Обама 2014 оноос хойш харилцааг хэвийн болгох алхмууд хэрэгжүүлж, өнгөрсөн гуравдугаар сард арлын улсад бараг зуу шахам жилд анх удаа айлчилсан АНУ-ын Ерөнхийлөгч болсон билээ. Өөрчлөлтийн нэг шинж тэмдэг JetBlue, American Airlines компаниуд даваа гарагт Нью Йорк-Хаванын хооронд байнгын нислэг эхлүүлсэн явдал. Америкийн худалдааны танхимаас зохион байгуулсан бизнес айлчлалын хүрээнд энэ сард Dow, GE компанийн төлөөлөл оролцсон томоохон бизнес бүлэг Хаванад иржээ.
Гэвч Конгресс дэх Бүгд найрамдах намын олонх 55 жил үргэлжилсэн Кубын эсрэг худалдааны хоригийг цуцлах уриалгыг үл хайхарсан хэвээр байгаа. Түүнчлэн Конгрессоор батлуулах ёстой журам, зохицуулалтын улмаас Обамагийн хүчин чармайлт саатах төлөвтэй. Энэ сарын сонгуулийн дүн, тухайлбал, куба гаралтай хууль тогтоогч Марко Рубио дахин сонгогдсон зэргээс худалдааны хоригийг цуцлахын эсрэг байр суурь сулрахгүй байх гэж Ноён Гутиеррес онцлов. Иймээс Кубын зах зээлийг нээх хүсэлтэй Америкийн бизнесийг дэмжих, эсэх түлхүүр ноён Трампын гарт үлдлээ гэсэн үг.
Куба-Америкийн бизнесийн зөвлөлийн тэргүүн, Хаванад төрсөн ноён Гутиеррес цааш нь “Энэ бүхэн гүйцэтгэх удирдлагаас хамаарна. Шинэ Ерөнхийлөгч одоо хатуу байр суурьтай Конгрессийн гишүүдийн талыг барьж байна. Энэ нь таван жилийн өмнөх рүү буцаана” хэмээн өгүүлэв. Тэрбээр “Уг нь бизнесээс гаралтай манай анхны Ерөнхийлөгчийн хувьд Куба шиг оронд чөлөөт зах зээлийн ашиг тусыг нэвтрүүлэх нь маш том боломж байхсан” гэж тайлбарласан юм.
Ноён Трампыг яарсан алхам хийхгүй байхыг зөвлөж буй хүмүүс Кубыг нээгдээгүй зах зээл гэж үздэг фермерийн бүлгүүдтэй санаа нэгдэж байгаа юм. Америкийн хөдөө аж ахуйн хамгийн том лобби бүлэг болох Фермерийн товчоо байгууллагын Конгресстэй харилцах захирал Дэвид Салмонсенийн хэлснээр АНУ-ын фермерүүд хоригоос тусдаа хүмүүнлэгийн зорилгоор Кубад 200 сая ам.долларын экспорт хийдэг аж. Гэвч түүний тооцоогоор Куба улс хоёр тэрбум ам.долларын зах зээл бөгөөд хоригийн улмаас түүнийг ЕХ, Канад болон бусад өрсөлдөгчийн фермерүүдэд алджээ.
Үр тариа, эрдэнэшишийн тариалан эрхэлдэг Канзасын фермер Даг Кислинг ноён Трампын эсэргүүцэл улс төрийн тайлшгүй зангилаа болчихоод байгаа маргааныг бүр ч ээдрээтэй болгоно гэж болгоомжилж байна. Гэвч тэрбээр Трампын бизнесийн туршлага Куба дахь боломжийг олж харахад тусална гэж найдаж буйгаа илэрхийлээд “Америкт хамгийн ашигтай арга замыг хайж байгаа болов уу. Америкийн эрх ашигт нийцсэн хэлцэл байгуулахыг оролдох байх” гэсэн юм.
Майамид төвтэй Ackerman хуулийн фирмийн олон улсын хэлтсийн дарга Педро Фрейре улс төрийн хүчирхэг институциудын эрх ашгийн зөрчил ноён Трампад тулгарч байна гэж дүгнэжээ. Тэрбээр Кастрог өөд болсны дараа Бүгд найрамдах нам дахь Куба гаралтай гишүүдийн санаанд нийцүүлэхийг хичээж байгаа боловч Ерөнхийлөгчийн хувьд бизнесийнхэн болон саналыг нь авсан фермерийн муж улсуудынхаа эрх ашгийг хамгаалах хэрэгтэй хэмээн үзэж байна.
Ноён Фрейре цааш нь “Хэрэв Трамп Америкийн бизнес эрх ашгийг хөсөрдүүлж, хуулийг өөрчлөх гэж байгаа бол улс төрийн өртөг төлж л таарна. Цөөн тооны куба гаралтай сонгогчийн санааг гүйцээхийн тулд томоохон бизнесийн хэлцлийг үнэхээр таслах гэж үү. Трамп бол үл хөдлөх хөрөнгийн бизнесмен. Кубатай шинэ гэрээ байгуулахыг эрмэлзэх нь түүний зан чанарт нийцнэ” хэмээн өгүүллээ.
Шон Доннан, Жеофф Дайер