Энэ оны эхээр дэлхий даяар үйлчилгээгээ нэвтрүүлсэн Netflix өнөөдөр сүлжээгүй орчинд контент үзэх үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгож эхэллээ. Одоо хэрэглэгчид хүссэн контентоо татаж аваад, дараа нь үзэж болох аж.
Татаж авахад ямар нэгэн нэмэлт төлбөргүй бөгөөд Orange is The New Black, Narcos, The Crown тэргүүтэй цувралууд өнөөдрөөс татаж авах сонголттой болжээ.
Гэхдээ зөвхөн iOS болон Андроид үйлдлийн систем бүхий зөөврийн төхөөрөмж дээр татаж авах сонголт гарч ирсэн учраас та компьютер, зөөврийн компьютер дээрээ контент татаж авч болохгүй.
Хэрвээ та гар утас дээрээ Netflix-ийн контентуудыг татаж авч үзэхийг хүсвэл аппликейшнээ шинэчлээрэй.