Япон, БНСУ зэрэг Азийн томоохон улсуудад эцэг, эхтэйгээ хамт амьдардаг, ажилгүй иргэдийн тоо сүүлийн үед ихээхэн нэмэгдсэн байна. Тухайлбал, Япон болон БНСУ-д залуучуудын ажил эрхлэлтийн түвшин томоохон асуудлын нэг болжээ. Японд л гэхэд 35-44 хүртэлх насны гурван сая гаруй ганц бие иргэн эцэг, эхтэйгээ хамтдаа амьдарч байна гэсэн судалгааг тус улсын Засгийн газраас танилцуулсан байна.
Тэднээс 620 орчим мянга нь ажил эрхэлдэггүй бол нөгөө хэсэг нь ажлын байр хайхаа больсон байна. Харин БНСУ-ын хувьд 25 болон түүнээс дээш насны гэрлээгүй иргэдийн тоо 2010 онд 26 хувь хүртэл өсжээ. Энэхүү үзүүлэлт 1985 онд есөн хувьтай байсан гэж БНСУ-ын Эрүүл мэнд нийгмийн асуудлын хүрээлэнгээс мэдэгдлээ.
Тус хүрээлэнгээс явуулсан судалгаагаар 35-аас дээш насны хүүхдүүдээ тэжээдэг эцэг, эхчүүдийн сарын дундаж орлого 630 ам.доллар байгаа аж. Япон болон БНСУ-д тэтгэвэрт гарах насаа хойшлуулан хүүхдүүдээ тэжээдэг эцэг, эхчүүдийн тоо сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр нэмэгдэж байгаа юм. Үүнээс гадна дээр хоёр улсын иргэдийн өндөр наслалт эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтэд нь сөргөөр нөлөөлж байгаа ажээ.
Б.Ариунболд