УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний Зөвлөлийн гишүүнээр Х.Чилаажавыг томилох, А.Мөнхбатыг гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:
"МҮОНРТ луйврын үүр болоод байна. Хууль хэрэгжүүлдэггүй дарга цэрэгтэй байх юм бол энэ газрыг Засгийн газрын харьяанд авах хэрэгтэй" гэсэн шүүмжлэлийг хэллээ.
Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:
"МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл ажлаа хийж чадахгүй байна. Энэ байгууллагын даргаар өөр албан тушаал хашиж байсан хүнийг томилсон. МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийг УИХ-аас томилдог. Үндэсний зөвлөл ажлаа хийхгүй бол хариуцлага тооцдог хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах талаар бид байнгын хорооны хуралдаан дээр хэлэлцсэн" гэлээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл:
"Олон нийтийн телевизээр зар сурталчилгаа явуулахыг хориглосон засварыг 2005 оны хоёрдугаар сард хийхээр хэлэлцэж баталсан. Гэтэл энэ засварыг хуульд оруулаагүй. Яагаад засвараа хуульд оруулаагүй вэ гэдгийг өнөөдөр ярих ёстой. МҮОНРТ гурван тэрбум төгрөгийн өрөнд дарагдсан гэж ярьж байна. Үүнийг яах ёстой юм бэ. Телевиз үздэг бүх хүнээс хураамж авдаг атал өрөнд ороод сууж байдаг.
Дээр нь 13 тэрбум төгрөг улсын төсвөөс авдаг. Энэ хөрөнгөөр зар сурталчилгаа явуулахгүйгээр хангалттай амьдраад явах боломжтой мөнгө" гэлээ.
Мөн тэрбээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Х.Чилаажавыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Гишүүдийн олонхийн саналаар Х.Чилаажавыг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо.