УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил "Гадаад худалдаа, гаалийн тарифын хүрээнд хоёр хөрштэйгөө хамтран ажиллах чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулж байна. Гэвч гадаад худалдааны асуудалд гол саад болж байгаа нь далайд гарцгүй байдал, зам тээврийн асуудал. Энэ асуудлыг шийдэхийн тулд энэ сарын 5-9-ний хооронд Орос, Хятад, Монгол гурван улсын Зам тээврийн сайд нар авто замын гурвалсан хэлэлцээрт гарын үсэг зурах ёстой байсан. Гурван улсын Зам тээврийн сайд сүүлийн найман жил ярьж байсан автомашины дугаарыг харилцан хүлээн зөвшөөрөх, транзит тээврийг гааль дээр саатуулахгүй гаргах зэрэг асуудлуудаар харилцан зөвшилцөлд хүрч хэлэлцээрт гарын үсэг зурах ёстой байсан. Харамсалтай нь тус айлчлал тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон" гэлээ.
Энэ асуудлаар Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилоос тодруулга авлаа.
-Далай ламын айлчлалтай холбогдуулан Хятадын Засгийн газраас хэд хэдэн айлчлалуудыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Энэ асуудлаар Хятадын Засгийн газартай дахиж ярилцсан уу?
-БНХАУ-тай хийх яриа хэлэлцээрийг үргэлжлүүлэх асуудал зөвхөн Монголын талаас шалтгаалахгүй. Энэ бол хоёр тал хоорондоо шийдэх асуудал. Бид БНХАУ-ын талд Засгийн газар, Гадаад харилцааны шугамаар, Элчин сайдын яамаараа дамжуулж манай Засгийн газрын байр суурийг маш тодорхой тайлбарлаж байгаа. Далай ламын айлчлал манай хоёр орны харилцаанд нөлөөлөх ёсгүй. Монгол Улс нэг Хятадын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрдөг. Яриа хэлэлцээгээ ойрын хугацаанд эхлүүлье гэсэн байр сууриа илэрхийлж байна.
Яриа хэлэлцээр хойшилсон ч гэсэн бид дотооддоо хэлэлцэх олон асуудал байна. Үүний хажуугаар бид зөвхөн БНХАУ гэлтгүйгээр ОУВС, Япон, Солонгос, АНУ, булангийн орнууд зэрэг бусад түншүүдтэйгээ яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа юм. УИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 15-16-нд ОХУ-ын Төрийн Думын даргын урилгаар ОХУ-д айлчилна. Энэ үеэр бас яриа хэлэлцээ хийнэ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн Японы Сангийн сайдын урилгаар энэ сард тус улсад айлчилна. Миний бие Германд айлчилж, Европын түншүүдтэйгээ уулзана гэх мэтчилэн чиглэл чиглэлээр ажлаа хийж байна.
-БНХАУ Монголоос авах уул уурхайн бүтээгдэхүүний татвараа нэмлээ гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулахгүй юу?
-Татвар нэмээгүй шинэ төрлийн хураамж оруулж ирсэн. Энэ нь Ганц мод боомтыг шинэчлэх зориулалтаар хураамжаа нэмсэн гэсэн. Монголоос БНХАУ руу гаргадаг бараа бүтээгдэхүүнд нэг тонны найман юань, нэг машины 10 юань, зэсийн баяжмалд нийт үнийн дүнгийн хоёр хувьтай тэнцэх хураамж авахаар шийдвэрлэсэн. Шинэ тогтоол нь арванхоёрдугаар сарын 1-нээс буюу өнөөдрөөс хүчин төгөлдөр болж байгаа. Бид БНХАУ-ын талд хураамж нь хэр удаан үргэлжлэх юм, ямар учир шалтгаантай, үүний үр дагавар юу болох вэ, аль болох богино хугацаанд хураамжаа аваад тоног төхөөрөмжөө шинэчлээд эргээд татвараа буулгаач ээ гэдэг саналыг тавьж байна.