СЭЗИС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн багш, хэл бичгийн ухааны доктор С.Норжинлхамтай монгол хэлний болон орчуулгын алдааны тухай ярилцлаа.
-Та ЕБС-ийн сурагчдад зориулсан монгол хэлний толь бичиг зохиох ажилд гар бие оролцсон хүн. Төрөлх хэлнийхээ толь бичгийг дунд сургуульд хэрэглэх зайлшгүй шаардлага байгаа гэж үү?
-Алдаагүй, зөв бичихийн тулд толь бичиг хэрэглэж сурах хэрэгтэй. Бусад оронд толь бичиг хэрэглэхийг багаасаа сурдаг тул буруу бичдэггүй. Харин манайд толь бичиг бол гадаад хэл сурахад зориулсан эд гэж ойлгодог. Үүний уршгаар шинжлэх ухааны найруулга зүй үзэх ёстой их сургуульд үсгийн дүрэм заагаад сууж байна шүү дээ. Энэ бол асар том хоцрогдол. Би оюутнуудад төрөлх хэлнийхээ толь бичгийг байнга хэрэглэхийг зөвлөдөг. Үр дүнд нь оюутнууд зөв бичгийн дүрэм биш дүйцүүлэх орчуулга асуудаг болж байна.
-Төрөлх хэлээрээ буруу ярьж, алдаатай бичиж байгаагийн шалтгаан юу вэ?
-Хүний дотоод бодол санаа хоёр янзын хэлбэрээр гадагшилдаг нь хэл яриа ба тэмдэгт үсэг. Харамсалтай нь, зөв бичих дүрэм төдийгүй утга зохиолын хэлний хэм хэмжээг их зөрчиж байна. Уг нь нийтээр дагаж мөрдөх ёстой хэм хэмжээ шүү дээ. Гэвч би тооны хүн, эсвэл эмч юм чинь надад хэлний асуудал хамаагүй.
Сэтгэлгээний соёлын түвшинд хэлний бодлогыг зохицуулах ёстой
Дунд сургуулийн багш, хэвлэл мэдээлэл, эрдэмтэд л хариуцна биз гэсэн гаж ухамсар нийтэд тогтчихож. Мөн мэдээллийн хэрэгслээр гарч буй аль ч салбарын хүний хэл яриа хойч үедээ үлгэр дуурайл болж явдаг. Тиймээс хэл яриагаа цэнэж ярих нь чухал. Манай улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллага ч монгол хэлний хэм хэмжээг мөрдөх ёстой. Гэвч ийм ухамсар олон нийтэд бүрэлдээгүй байна.
-Энэ буруу хэвшлийг нэг талаар олон нийтийн сүлжээ их дэвэргэж байгаа болов уу?
-Тийм ээ. Хүүхэд, залуучуудын хэллэг ч орчуулгын маягтай болж эхэллээ. Дор бүрнээ төрөлх хэлнийхээ онцлогийг хадгалж байж бусад соёлыг ойлгож сурна гэсэн ухамсартай байх ёстой. “Ингэдэг байгаа”, “тэгдэг байгаа” гэх мэт яриа нь анхандаа залуучуудын этгээд үг хэллэг мэт байсан ч нийгэмд байр сууриа эзэлсэн, олны танил хүмүүс хүртэл ингэж яриад байна шүү дээ.
Энэ бол олон нийтийн сүлжээний харь соёлын түрлэгийг барьж чадахгүй байгаагийн илрэл. Мөн ярианы хэлний “сан” төгсгөлөөр бичгийн хэлэнд өгүүлбэрээ төгсгөх жишиг хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй судлаачдад тогтсон байна. Энэ бол аюулын харанга. Ийм буруу жишиг манайхаас өөр оронд байхгүй. Эмнэлгийн байгууллага нь хүртэл оношилгоо, зовуурь гэх мэт үгээ буруу бичиж байна шүү дээ.
-Тэгвэл гадаад хэлний багш нарын эх хэлний мэдлэг болон заах аргатай нэг талаар холбоотой болов уу?
-Гадаад хэлний багш, орчуулагч нар гаднын соёлыг нэвтрүүлж буй буянтай хүмүүс. Гэхдээ хоёр соёлын гүүр болж байгаагийн хувьд төрөлх хэлтэйгээ харьцуулж заах арга барилыг сайн эзэмшсэн байх хэрэгтэй. Оюутнууд гадаад хэлний тэмдэг нэрийн шинжийн дарааллыг сүрхий нэрлэдэг. Гэвч “цахим ухаалаг сургалт” ба “ухаалаг цахим сургалт”, “тарган сайхан зээрд морь” ба “зээрд тарган сайхан морь” гэдгээс аль нь зөвийг мэдэхгүй л байна.
Бид сэтгэлийн хөдлөл, хандлагаа илэрхийлж чадахгүй, амтгүй бичиж байна
Өсвөр үеийнхэн, залуучууд маань харь хэлний үндсэн бүтцийг түлхүү сурч, улмаар сэтгэлгээ нь өөрчлөгдөж байгаагийн илрэл энэ. Үүний улмаас үг, өгүүлбэрийг гадаад хэлний бүтцээр төрөлх хэлэнд махчлан буулгах гэж зүтгэдэг буруу зуршил газар авдаг. Эргээд ийм зүйлийг хүүхэд уншихаар сэтгэл нь ямар болж төлөвших нь ойлгомжтой. Цаашлаад, хүний танин мэдэхүй орчуулгын найруулга зонхилсон мэдээллээр хязгаарлагдаж байна гэсэн үг шүү дээ.
-Орчуулгын тухайд, сүүлийн үед нэг бол тайлбарласан, эсвэл яг дуудлагаар нь буулгасанхарь үг ихэслээ. Тухайлбал, “hedge”, “offshore” гэх мэт?
-Б.Ренчин гуай “Орчуулагддаггүй үг гэж байдаггүй, харин орчуулж чадахгүй орчуулагч гэж байдаг” хэмээсэн. Шинээр үзэгдэл, юмс, ойлголтыг тайлбарлан орчуулах практик өнөөдөр эдийн засгийн салбарт их ажиглагдаж байна. Товч, тодорхой буулгах нь орчуулагчийн хэлний чадвар, мэдлэгээс шалтгаалдаг. Хамгийн гол нь бид ийм үгсийг орж ирсэн даруйд нь уухайн тас моод, чамирхал болгож хэрэглэчихээд байна. Тиймээс тухайн салбарын эрдэмтэд тэрхүү нэр томъёогоо цэгцлэх үүргээ сайн биелүүлэх хэрэгтэй. Гол нь, харь үгээ орчуулж хэрэглэх нь зөв гэсэн ухамсартай байх ёстой.
-Цэг, таслал зэрэг 35 үсэгнээс бусад тэмдэгт сүүлийн үед бараг мартагдах дөхжээ?
-Яг үнэн. Цэг тэмдэгт бол бичгийн хэлэнд хүний сэтгэлийн хөдөлгөөнийг хамгийн тодорхой илэрхийлдэг. Зүйрлэвэл, ярианы хэлэнд биеийн хэлэмж гэсэн үг. Тиймээс ч, цэг тэмдэгтийн хэрэглээ баруунд бол эссений хамгийн чухал шалгуурт ордог. Харин бид хаалт, хашилт хоёроо ч ялгахгүй байна. Цэг, тэмдгийг үл тоож байгаа нь бид бичгийн хэлээр сэтгэлийн хөдлөл, хандлагаа илэрхийлж чадахгүй, амтгүй бичиж байна гэсэн үг.
Социализмын үед хэвлэл мэдээллийн нэг л хэрэгсэлтэй, хэл бичгээ ариутгадаг тогтсон нэг л газар байлаа. Миний үеийнхэн алдаагүй орчинд өссөн учраас алдаагүй бичээд сурсан. Ингээд бодохоор манай хүүхэд залуусын ч буруу биш шүү дээ.
Үр хүүхдээ унаган харь хэлтэй болгох хүслийг гаднынхан ойлгодоггүй
-Монгол хэлийг сонирхолтой, хүртээмжтэй заах асуудал чухал болов уу?
-Бага ангид зөвхөн монгол хэлний дүрэм үздэг. Үгийн бүтцээ заахдаа ч мөн дагавар, нөхцөлөөр нь салгаад орхичихдог. Дагавар, нөхцөлийн зааг дээр ямар зүй тогтол, хууль үйлчилж байж үг бүтдэг вэ гэсэн хэрэглээ талыг заах нь дутмаг байна. Дараа нь найруулга зүй ороход зөвхөн өгүүлбэрийн гишүүд гээд зуруулаад орхичихдог.
Бас л гишүүн өгүүлбэрүүд өгүүлэхүүн, өгүүлэгдэхүүний хаана байрладагийг заахгүй, зөвхөн тусдаа салангид зүйлс юм шиг л цээжлүүлчихдэг. Үүний үр дагавар нь их, дээд сургуульд элсэгчдийн хэлний мэдлэгээс харагдаж байна. Шинжлэх ухааны найруулга үзэж, практикаар орох ёстой хичээл өнөөдөр лекц хэлбэрт шилжчихсэн. Хүн бодол санаагаа сэтгэлийн хөдөлгөөнтэй, албан ёсны гэх мэтээр илэрхийлж, нийгэмд харилцаа үүсгэх нь л эцсийн дүндээ чухал.
-Бид нэг хил хязгаарын дотор оршдог, нэг цул үндэстэн боловч бараг л дур дураараа бичих юм. Үүнийг яаж засах ёстой вэ?
-Нэг дүрэмтэй хэрнээ маргаад байж боломгүй. Би монгол хүн учраас монголоор ярина. Харин монгол хэл бол хэл зүйн нэг л дүрэмтэй гэдгийг хүн бүр ойлгох хэрэгтэй. Бас толь бичиг байхад үгийг зөв бичих тухайд эргэлзэх ямар ч шаардлага байхгүй. Төрийн хэлний зөвлөл крилл бичгийн дүрмийг ойрын үед өөрчлөхгүй гэсэн бодлого баримталж байна.
Крилл бичгийн дүрмийг маш сайн зохиосон гэж би мэргэжилтний хувьд хэлье. Ц.Дамдинсүрэн гуай үүнийг босоо монгол бичгийг баримталж зохиосон юм. “Хонь” гэдэг үгийг “хони” гэж бичсэн ч орос сургагч “хони” гэж уншаад байсан гэдэг. Тэгээд арга буюу “ь” тэмдэг тавьж, босоо монгол бичгийн “хони”, “мори” хэлбэрээс татгалзсан гэж Ц.Шагдарсүрэн профессорын “Эх хэлээ эвдэхгүй юмсан” бүтээлд бий. Ерөөс “ь” нь “и” болох дүрэм гарч ирсэн нь ийм учиртай.
-Манай хэл зүйн дүрмийг урт настай гэдэг. Харин хувьсал нь чухам хаана явагддаг юм бэ?
-Аливаа хэл бичиг олон жил орших тусмаа соёл болж тогтдог. Босоо монгол бичиг бол 800 гаруй жилийн түүхтэй. 1980-аад онд Баруун Германы дэлхийн соёлын түүхийн номонд дэлхийд он удаан хэрэглэгдсэн 13 бичгийн наймдугаарт босоо монгол бичиг орж байсан. Энэ бичиг “абу”, “өргүгэ” гэх мэт хаа байсан XIII зууны үеийн хүмүүсийн хэл ярианы онцлогийг тусгасан. Харин өвөр монголчууд одоо ч гэсэн энэ хэлийг хэрэглэж байна.
Толь бичиг байхад үгийг зөв бичих тухайд эргэлзэх шаардлагагүй
Тиймээс хэлний хувьсал бол аман хэлэнд л явагддаг. Харин бичгийн хэл нь аман хэлэндээ тулгуурлан хөгжиж байдаг зүй тогтолтой. Гэтэл залуусын ярианы хэлэнд “лайкдах”, “шейрлэх” гээд гадаад хэл ороод ирлээ. Энэ үнэхээр хэлний хувьсал уу гэдэг нь сонин байна. “Нандин” зэрэг үг шиг эдгээд, уусаад ирвэл өөр хэрэг. Харин одоогийн нөхцөлд харь үг хэллэг манай хэлийг баяжуулахаас илүү бохирлож байна гэж мэргэжилтнүүд үздэг. Тиймээс Л.Лувсанвандан, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин зэрэг том эрдэмтдийн алсын хараатай, бодлоготой хэлж байсан үгсийг бид сэргээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, зөвхөн зөв бичгийн дүрмийн хүрээнд эргэлдэх бус бүхэл бүтэн улсын сэтгэлгээний соёлын түвшинд хэлний бодлогоо зохицуулах ёстой.
-Монгол хэлний үгсийн сангийн хэчнээн хувь нь харь үг байгаа вэ?
-Энэ талаар судлаачид ид ажиллаж байгаа. Гэхдээ үүнийг тооцож ядах юмгүй. Зонхилон хэрэглэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нэг дугаарыг шүүгээд, гадаад, дотоод үгсийн харьцааг гаргаад ирнэ. Бас бидний хөдөө, хотгүй ордог фейсбүүкт “орк”, “эмо” зэрэг янз янзын үг явж байна. Харь үгийн хэрэглээг хэнээр ч хэлүүлэлтгүй бид өөрсдөө мэдэрч байгаа биз дээ.
-Хүүхдээ унаган гадаад, эсвэл “bilingual” буюу хос хэлтэй болгох хүсэлтэй хүмүүс олширчээ. Та мэргэжлийн хүний хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Хавтгайрсан биш тусгай бодлогоор хэрэгжих ёстой. Олон улстай эдийн засаг, хөгжлөөрөө зэрэгцэж явахын тулд бид ямар хэлээр хос хэлтэн бэлтгэх шаардлага тулгарч байгааг харгалзах хэрэгтэй болов уу.
Өөрөөр хэлбэл, төрийн хар хайрцагны бодлогоор зохицуулна. Түүнээс биш бүх нийтээр хүмүүсийнхээ сэтгэлгээг эвдэх шиг аймшигтай аюул байхгүй. Унаган гадаад хэлтэй болгохыг хэдэн жилийн өмнө Японы нэг эрдэмтэн ихэд шүүмжилж байсан. “Үр хүүхдээ унаган герман, япон хэлтэй болгох гэсэн монголчуудын занг ойлгохгүй байна. Монгол хүний унаган хэл монгол л байх ёстой. Харь хэлийг унаган болтол эзэмшүүлснээр монголчуудад ямар ашигтай юм бэ” гэж байсан. Энэ бол үнэн.
Хүний төрөлх хэл бол эхийн хэвлийд байх үеэс тархинд нь суудгийг сүүлийн үеийн судалгаанууд баталж байна. Гэтэл харь хэлийг унаган хэл болгож эзэмшүүлнэ гэхээр эхийн хэвлийд бүрэлдсэн сэтгэлгээг нь өөрчилнө гэсэн үг шүү дээ.
З.Цэлмэг