ОХУ-ын ачаа тээврийн Прогресс сансрын хөлөг Тувагийн нутаг дэвсгэрээс 190 километрийн өндөрт нисэж яваад сүлжээ тасарч, осолдсон талаар Роскосмос агентлаг мэдэгдлээ.
Роскосмос Олон улсын сансрын станц руу илгээх дараагийн ачаа тээврийн хөлгийг ирэх оны хоёрдугаар сарын 2-ны өдөр хөөргөхөөр төлөвлөжээ
Роскосмос “Бидэнд байгаа мэдээллээр хөлөг 190 километрийн өндөрт нисэж яваад урьдчилан тооцоолоогүй нөхцөл байдлын улмаас сүлжээ тасарч Бүгд Найрамдах Тува улсын нутаг дэвсгэрт уналаа.
Хөлгийн ихэнх хэсэг агаар мандалд шатаж дууссан. Ослын шалтгааныг тодруулахаар бид ажиллаж байна. Гэхдээ ачааны хөлөг сүйрснээс болж Олон улсын сансрын станцын үйл ажиллагаа болон тэнд ажиллаж байгаа сансрын нисэгчдэд ямар нэгэн асуудал үүсэхгүй” гэжээ.
Хөлөг газраас хөөрснөөс 383 секундийн дараа алсаас хэмжих багаж нь ажиллахаа больсон аж. Ингээд ослын дараа хийсэн шинжилгээгээр пуужингийн гурав дахь шатны хөдөлгүүр ажиллаж эхлэх үед алсаас хэмжих багаж ажиллагаагүй болсоныг тогтоожээ.
Харин үүнээс өмнө хөлөгт ямар нэгэн асуудал үүсээгүй байсан аж. Хөлгийн үлдэгдлийг Тувагийн нийслэл Кызыл хотоос баруун зүгт 60-80 километрийн алсад хүн амьтан суурьшаагүй бүсэд унасан гэж тооцоолжээ.
Олон улсын сансрын станцад ажиллаж буй сансрын нисэгчдэд зориулсан нийт 2,5 тонн ачаа тээвэрлэж явсан Прогресс хөлгийг Казахстаны Байконурын сансрын станцаас Москвагийн цагаар Пүрэв гарагийн 17:52 цагт хөөргөсөн юм байна.
Роскосмос Олон улсын сансрын станц руу илгээх дараагийн ачаа тээврийн хөлгийг ирэх оны хоёрдугаар сарын 2-ны өдөр хөөргөхөөр төлөвлөжээ.