Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр гал түймрийн хоёр тохиолдол гарсан талаар мэдээллээ.
Тухайлбал,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны “Улиастай”-н 10 дугаар байрны дөрвөн тоотод өрөө шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 16.02 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн найман албан хаагч, хоёр автомашинтай ажиллаж унтраасан байна. Утаажилтын бүсээс тус байрны таван тоотоос нэг нярай хүүхдийг гаргажээ.
Мөн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн “Тамир” хорооллын 13 дугаар гудамжийн таван тоотод хураалттай өвс шатаж байна гэсэн дуудлагыг хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн таван албан хаагч, нэг автомашинтай ажиллаж унтраасан байна.