"Хар сарнай" хамтлагийн С.Амармандахын гэр бүлийнхэн яг одоо хэвлэлийн хурал хийж байна.
Уг хуралд дуучны аав С.Сүхбаатар, "Хар сарнай" хамтлагийн дуучин Маадай, Сүнс хамтлагийн Лхагваа нар оролцож байна.
Тэд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр дуучныг ОХУ-ын ЭСЯ-ны дипломатчид зодуулж хүндээр бэртсэн талаарх мэдээлэлд өөрсдийн байр сууриа илэрхийлж буй юм.
Сүнс хамтлагийн ахлагч Лхагваагийн ярьснаар дуучин С.Амармандах уг цэнгүүнд оролцож "Би Монгол хүн" дуугаа дуулжээ.
Тэрбээр дуулж байхдаа “Монгол улс мандтугай” хэмээн хэд хэдэн уухайлахад үзэгчид дундаас "Фашист" гэж орилж байсан гэнэ.
Түүнийг дуугаа дуусгаад цахилгаан шат хүлээгээд зогсож байхад араас нь цагаан цамцтай залуу цохиж унагаасан байна. Түүнээс бус хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа шиг цэнгээний газрын гадаа зодолдсон явдал болоогүй гэв.
Одоогийн байдлаар дуучны бие их муу, ухаан нь орон гаран байгаа аж.
Амраагийн аав С.Сүхбаатар "Үнэндээ надад хэлэх үг олдохгүй байна. Гэмт этгээдүүд тодорхой байгаа учраас хуулийн байгууллага зөв шударга ажиллана гэдэгт найдаж байна. Энэ байдлаараа ирээдүй хойч минь гишгэх газаргүй болчих вий хэмээн эмээж байна" гэж хурлын үеэр мэдэгдлээ.
Мөн төр засаг Монгол хүнээ, иргэнээ хамгаална гэдэгт итгэж яваагаа дуулгав.
Хүүгээ зодуулаад эмнэлэгт хүргэгдсэний дараа тэрбээр хүүгийнхээ царайг хараад таниагүй байна. Өөрөөр хэлбэл танигдахын аргагүй болтол зодсон байжээ.