УИХ-ын өчигдрийн чуулганаар хэлэлцсэн анхаарал татсан асуудлын нэг “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” УИХ-ын 2012 оны аравдугаар сарын 24- ний өдрийн 50 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай төсөл байв. Уг асуудал УИХын гишүүн С.Чинзориг, С.Эрдэнэ нарын дунд ширүүхэн байдал үүсгэв.
С.Чинзориг гишүүн төслийн талаар санал хэлэхдээ “Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг чадвартай болгох талаар юу бодож байна вэ. Өмнө нь С.Эрдэнэ сайд байхдаа үндэсний зөвлөлийг сайд өөрөө ахалдаг болсон. Ингэснээр өнгөрсөн дөрвөн жилд сайнаас илүү муу нь давамгайлсан. Тэд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгөөр барилга байшин, хашаа хайс барьсан.
Тиймээс цаашид Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийг сайд ахалдаг байх нь хэр оновчтой вэ. Энэ зөвлөл өөрөө чадавхи муутай учраас сайдын үгээр явчих гээд байдаг талтай” гэсэн. Үүний хариуд УИХын гишүүн С.Эрдэнэ “Өнөөдөр даатгал төлж байгаа иргэдийн мөнгийг нэг ч төгрөгийн хүү төлөхгүйгээр Төрийн сан ашигладаг. Гэтэл С.Чинзориг нийгмийн даатгалын төслийн 16 сая төгрөгөөр гараа угаасан хүн. Улс төрийн ашиг хонжоо хайсан юм ярихаа боль.
Өнөөдрийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд энэ Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг захиран зарцуулахыг мэддэггүй юм. С.Чинзориг гишүүн өмнө нь энэ салбарт ажиллаж байсан байж мэдэн будилж ярихаа боль. Нотлох баримтгүйгээр асуудал ярихаа боль” гэв. Гишүүдийн өмнөх, хойдхоо “ухсан” асуудлыг сөхсөн тогтоолын төсөл ямартаа ч дэмжигдэж анхны хэлэлцүүлэгт шилжихээр боллоо.
Б.Заяа