Өнгөрсөн хоёр сарын хугацаанд олон улсын хэмжээнд бондын зах зээлийн үнэлгээ 2.8 их наяд ам.доллараар буурсан байна. Зөвхөн 11 дүгээр сард л гэхэд бондын зах зээл 1.7 их наяд ам.долларын үнэлгээгээ алджээ. Үүнийг дагаад бондын өгөөжийг хэмждэг "Bloomberg Barclays Global Aggregate Total Return Index" дөрвөн хувиар буурсан байна.
АНУ-ын эдийн засгийн байдал сайжирч, Дональд Трамп дэд бүтцийн салбарын зарцуулалтыг нэмэгдүүлнэ гэснээс үүдэн хөрөнгө оруулагчид өгөөж муутай бондуудыг худалдан авах нь эрс буурчээ. Цаашлаад Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялснаас хойших хоёр долоо хоногт хөрөнгө оруулагчид АНУ-ын бондын зах зээлээс 10.7 тэрбум ам.долларыг эргүүлэн татсан байна.
Хэдий тийм боловч бондын өгөөжийн хэмжээ нэмэгдэж байгаа аж. Тухайлбал, 11 дүгээр сар гарсаар АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 56 суурь нэгжээр нэмэгдсэн нь 2009 оноос хойших хамгийн сайн үзүүлэлт болоод байгаа юм.
Н.Алтан