Он гарсаар эхний арваннэгэн сарын байдлаар Гэмтэл согог судлалын үндэсний төвийн дэргэдэх “Нэг цэгийн үйлчилгээ” гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн 890 хүнд тусламж, үйлчилгээ үзүүлжээ.
Эдгээр тохиолдол дунд ээжийнхээ хамт түр хамгаалах байранд 24-72 цаг байрлан аюулгүй байдлаа хамгаалуулсан 325 хүүхэд байгаа аж.
Дээрх хүмүүсээс гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүнд гэмтэл авч, тасагт хэвтэн эмчлүүлсэн 168 хүн байна гэдгийг өнөөдөр өглөө ГССҮТ-д болсон нээлттэй өдөрлөгийн үеэр мэдээллээ. Харин он гарсаар ГССҮТ-д хүчирхийлэлд өртөн хэвтсэн 968 хүн байгаа аж.
Тус өдөрлөгийг зургаа дахь жилдээ зохион байгуулж буй бөгөөд ГССҮТ-ийг түшиглэсэн “Нэг цэгийн үйлчилгээ” өнгөрсөн хугацаанд хийсэн ажлаа танилцуулах, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд эмчийн оролцоо болон үүргийн талаар сурталчилж байв.
Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалахаас гадна, гэмтэлтэй ирсэн хүмүүст бүх биеийн үзлэг хийж, хүчирхийлэлд өртсөн шинж тэмдэг байвал зохих хүмүүст мэдээлэл өгч байх нь чухал гэдгийг онцолсон. Учир нь оношлогоо, эмчилгээ хийсэн ч эргээд өмнөх нөхцөл байдалдаа очдог тул дахин хүчирхийлэлд өртөхгүй байх нөхцөл байдлыг бий болгоход анхаарахыг хүссэн юм.
Сүүлийн зургаан жилд энэ төвөөр үйлчлүүлсэн хийгээд энэ төрлийн гэмт хэрэгт өртөж, хүнд бэртэл аван ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж буй иргэдийн тоог танилцуулав.
Өдөрлөгт оролцож буй эмч, эмнэлгийн ажилчид сэтгэл сэрдхийлгэм өсөлттэй тоог харан уулга алдаж байлаа.
Эдгээр хүчирхийлэлд өртсөн иргэдээс
- гэр бүл цуцлуулах өргөдлөө өгсөн 176,
- эрх хязгаарлах арга хэмжээ авахуулахаар шүүхэд хандсан 364,
- эрүү үүсгэн шалгаж байгаа 110 тохиолдол байна.
Нэг цэгийн үйлчилгээ ГССҮТ дээр 2009 оноос хойш үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажилладаг байна. “Нэг цэгийн үйлчилгээ”-ний нийгмийн ажилтан Д.Даваасүрэн үйл ажиллагааныхаа талаар хэлэхдээ,
-Нийслэлийн хэмжээнд нийт гурван нэг цэгийн үйлчилгээ байдаг. Манайх ГССҮТ дээр гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдэд тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлдэг эмнэлэгт түшиглэсэн нэг цэгийн үйлчилгээ гэж явдаг.
Жилээс жилд энэ төвөөр үйлчлүүлж буй иргэдийн тоо өсөж байна. Сардаа 120-150 үйлчлүүлэгч ирдэг. Хүүхдүүд дангаараа ирсэн тохиолдол бага. Он гарсаар эхний 11 сарын байдлаар 890 хүн манайд хандаад байна. Он дуустал бараг мянга дөхөх байх гэж бодож байна.
Дээр дурдсан 120-150 хүн маш хүнд нөхцөлд цагдаа эсвэл түргэн тусламжаар дээрх хүмүүс ихэвчлэн ирдэг. Гэр бүлийн хүчирхийлэл архинаас болдог гэж үздэг ч тэр бүр тийм байдаггүй.
Түргэн тусламжаар хүргэгдэж ирсэн хүмүүсийг хүлээн авахын эмч нар эмчилгээ хийгээд манайд хандахыг зөвлөснөөр ирдэг. Хөл гараа хугалсан, тархи толгойгоо хагалсан хүмүүс эмнэлэгт хандаж ирэхэд хэвтэх бичиг хийж өгөхгүй бол буцаад л хүчирхийлэлд өртсөн гэртээ очих болдог. Өвлийн хүйтэнд өмссөн шаахай, гэрийн хувцастайгаа 103-аар хүргэгдэж ирж байгаа олон тохиолдол байна. Тиймээс манайд хандаж тусламж авах нь чухал. ГССҮТ-ийг түшиглэж байгаа учраас энэ тал дээр илүү давуу талтай гэсэн юм.
“Нэг цэгийн үйлчилгээ”-нд зарцуулах төсөв гэж байдаггүй аж. Олон улсын байгууллагын тусламжаар үйл ажиллагаагаа явуулдаг. Дүн өвлийн хүйтэнд гэрээсээ хувцасгүй гарсан, өдөржин хүчирхийлэл дунд идэх хоолгүй нялх хүүхэдтэйгээ ирсэн гээд хэцүү тохиолдол их байдаг аж. Тиймээс Дэлхийн Зөн ОУБ, МСЭЛ ХХК, Best bakery, "Лантуун дохио" ТББ, "Таванбогд Интернэйшнл" ХХК зэрэг байгууллагуудаас ирсэн тусламж ихээхэн нэмэр болдог гэж байв.
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын 16 хоногийн аянд ГССҮТ-ийн хамт олон ийнхүү нэгдэж, нэг өглөөг мэдээллээр дүүрэн өнгөрүүллээ.
Надад хамаагүй гэсэн аминч үзэлдээ цэг тавьж, хүчирхийлэлд “Үгүй” гэж хэлье хэмээн “Нэг цэгийн үйлчилгээ”-нийхэн уриалж байна.