Австрийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хооронд эцсийн халз мэтгэлцээн өчигдөр болсон байна.
Шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх тус мэтгэлцээн Австрийн Эрх чөлөө намын төлөөлөл Норберт Хофер ба “Ногоон” намын удирдагч асан Александер Ван дер Беллен нарын хооронд болжээ.
Мэтгэлцээний гол сэдэв нь гадаад бодлого тэр дундаа Европын холбооны түнш орнуудын хоорондох харилцааны тухай асуудал байв.
Үүний зэрэгцээ хоёр нэр дэвшигч Оросын талаар байр сууриа илэрхийлжээ.
Н.Хоферын мэдэгдсэнээр Крымын хойг нь ОХУ-ын бүрэлдэхүүн гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж онцолж байсан бол Ван дер Беллен эсрэг байр суурьтай байв.
Австри улсад хоёр дахь шатны Ерөнхийлөгчийн сонгууль нөгөөдөр болно. Санал хураалтыг давтан явуулах юм.
Учир нь өнгөрсөн тавдугаар сард болсон Ерөнхийлөгчйин анхан шатны сонгуулиар Ван дер Беллен нь өрсөлдөгч Н.Хоферийг саналаар тэргүүлсэн.
Гэвч Үндэсний хуулийн цэцийн шүүх санал хураалтад луйвар орсон гэж үзэн сонгуулийн дүнг хүчингүй болгожээ.
Ажиглагчдын онцолж буйгаар сүүлийн хагас жилд хоёр нэр дэвшигчдийн талаарх ард иргэдийн байр суурь өөрчлөгчдөж, Н.Хофер ялах магадлал өндөр байгаа аж.
Эх сурвалж: Вести