МҮХАҮТ-ын орлогч дарга С.Сарандаваатай Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн талаар ярилцлаа. Зургаадугаар сарын 7-ноос хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн юм.
Өнгөрсөн хагас жилийн хугацаанд манай бизнес эрхлэгчид энэ хэлэлцээрийн үр дүнг хүртэж чадсан уу, хоёр улсын хоорондох худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэхэд ямар саад учирч байгааг тодруулсан юм.
- Монгол-Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн дагуу манай улсаас 5700 нэр төрлийн бүтээгдэхүүнийг тус улсад худалдах боломжтой.
- Нийт 29 компани арван төрлийн, 189 бүтээгдэхүүндээ Гарал үүслийн гэрчилгээ авчээ. Ингэснээр японы зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой болсон байна.
- Бид Японд хивс, хагас боловсруулсан буюу хөлдөөсөн адууны мах, чацаргана, ноолууран бүтээгдэхүүн, хөнгөн цагааны хайлш, монгол гэр, дайвар бүтээгдэхүүн, зөгийн бал экспортолж байна.
- Монголоос Япон руу 2.5 сая, Японоос манай улс руу нэг жилд 200 орчим сая ам.долларын бараа нийлүүлдэг.
- Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар гуравдагч орноос ч хөрөнгө оруулалт татах, гурван талын хамтарсан үйлдвэр байгуулах боломжтой.
- Манай нийт экспортын 8 хувийг л Японд нийлүүлж буй бараа, бүтээгдэхүүн эзэлдэг.
- Монголоос Япон руу газраар бараа тээвэрлэх бол 4500 км зам туулж, 30 хоногийн хугацаа шаардлагатай.
Япончуудын хэрэглэгчийн зан төлөвийг авч үзвэл эрүүл мэнддээ ихээхэн анхаардаг, хамгийн их зардлыг энэ салбарт зарцуулдаг.
Хэрэглэгчдийн нас залуужсанаар үл хөдлөх хөрөнгө, авто машин худалдан авахаас татгалзаж, өдөр тутмын хэрэглээндээ илүү анхаарч байна.

Гэрэл зураг, видеог бэлтгэсэн О.Сүхбат
Гэрэл зураг, видеог бэлтгэсэн О.Сүхбат