Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь заалтын “улсын” гэснийг “төрийн” гэж өөрчлөх, Зөрчлийн тухай хуулийн 15.10 дугаар зүйлийн гарчгийн “Төрийн нууцын” гэснийг “Төрийн болон албаны нууцын” гэж, мөн зүйлийн 15.10.1 дэх хэсгийн “Төрийн нууцад” гэснийг “Төрийн болон албаны нууцад” гэж, “төрийн нууцтай” гэснийг “төрийн болон албаны нууцтай” гэж өөрчлөх зохицуулалтыг тус тус төсөлд тусгасан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж үг хэлсэн. Тэрбээр, “Өргөн баригдаагүй хуулийн төслийг хэлэлцэх нь УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчиж байна. Зөрчлийн тухай хууль 2017 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлнэ. Хугацаа хангалттай байгаа учраас хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсний дараа хэлэлцэх нь зүйтэй” гээд хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжлээ.
Хууль зүйн байнгын хорооноос гарсан санал дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.