УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хилийн тухай хуулийг анхны хэлэлцүүлэг шилжүүлэхээр боллоо.
Тус хууль нь хил орчмын бүсэд уул уурхай эрхлэх зөвшөөрөл олгох гэж байна. Мөн хилийн зурвасыг 100 км-ээс 15 км болгон хумьж байна гэсэн мэдээлэл гаргаад байгаа билээ. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогтоос тодрууллаа.
"Энэ бол худлаа мэдээлэл. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд хилийн зурвас 15 км, хилийн бүс 100 км гэж тусгагдсан байдаг. Хилийн тухай хуулийг 1993 онд шинэчлэн баталсан. 23 жилийн дараа тус хуулийн шинэчилсэн найруулгыг хийх гэж байна. Энэ хуульд хилийн орчмын нутаг дэвсгэр гэж зөвхөн 100 км-ээр хязгаарлахгүй. Харин 14 аймгийн 70 орчим сум хил орчмын бүсэд хамаардаг. Хуульд эдгээрийг хил орчмын нутаг дэвсгэр гэж тодорхойлж өгсөн. Хилийн зурвас нь хуучнаараа 15 км-ээрээ байгаа. Хил орчмын газар үйл ажиллагаа явуулахдаа Засгийн газраас зөвшөөрөл авна. Ийм байдлаар Хилийн тухай хуулийг тусгай хамгаалалттай газар үйл ажиллагаа явуулж, ашигт малтмал олборлох зөвшөөрөл олгох гэж байна хэмээн мушгиж ярьж байгаад харамсаж байна" гэлээ.