Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Нийгмийн халамжийн өнөөгийн байдал болон цаашид энэ чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ"-ний талаар мэдээлэл өглөө.
2016 оны 10 дугаар сарын эцсийн байдлаар 73.0 мянган хүн нийгмийн халамжийн тэтгэвэр, 63.0 мянган хүн асаргааны тэтгэмж, 67.0 мянган хүн онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмж, 31.0 мянган хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөнгөлөлт тусламж, 141.0 мянган хүн ахмад настны хөнгөлөлт, тусламж үйлчилгээг, 4.0 мянган хүн алдар цолтой ахмад настны нэмэгдлийг халамжийн сангаас авчээ.
Түүнчлэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 3.0 мянган хүн, “Эхийн алдар” одонтой эхэд жилд нэг удаа олгох мөнгөн тусламжид 207.0 мянган хүн, цаатан иргэнд олгох мөнгөн тэтгэмжид 3,0 мянган хүн, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжид 134.0 мянган хүн хамрагджээ. Жилд дунджаар нийтдээ 730 мянга орчим иргэн халамжийн үйлчилгээ хүртэж байна.
2015 оны жилийн эцсийн байдлаар хүүхдийн мөнгийг оролцуулахгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээнд 260.6 тэрбум төгрөгийгзарцуулсан нь ДНБ-ий 1.1 хувь, хүүхдийн мөнгийг оруулан тооцвол ДНБ-ий 2,1 хувьтай тэнцэж байна.
Өнөөдөр манай нийгмийн халамжийн салбарт дараах гол асуудлууд тулгамдаж байгаа гэдгийг Ерөнхий сайд онцоллоо. Үүнд:
- Өнгөрсөн зургаадугаар сард болсон УИХ-ын ээлжит сонгуулийн дараа буюу 2016 оны 7 дугаар сарын байдлаар улсын төсөвт хүүхдийн мөнгийг олгох эх үүсвэр нь бүрэн зарцуулагдаж, 2016 оны батлагдсан төсөв болох 144.0 тэрбум төгрөгийг зургаадугаар сард зарцуулж дууссан байсан. Өнгөрсөн жилүүдэд хүний хөгжил санд хангалттай орлого төвлөрөөгүй, Засгийн газраас бонд гаргах замаар хөрөнгө босгож хүүхдийн мөнгийг санхүүжүүлж иржээ. Иймд хүүхдийн мөнгөний санхүүжилтийн эх үүсвэрийг цаашид улсын төсөвт шилжүүлж, шийдвэрлэх асуудал тулгамдаж байсныг Засгийн газар шуурхай шийдвэрлэж, улмаар хүүхдийн мөнгийг олгож эхэлсэн.
- Нийгмийн халамжийн үйлчилгээний нэр төрөл олон, хамрах хүрээ хэт өргөн, жилд 730,0 орчим мянган хүнийг хамруулж, дөрвөн хүн тутмын нэгд төрөөс халамж үзүүлж байгаа нь халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгт чиглээгүйг илэрхийлж байна. Тухайлбал, 2015 онд хийсэн судалгааны дүнгээс харахад нийт халамжийн үйлчилгээний 28 хувийг хүн амын амьжиргааны түвшин өндөртэй 40 хувь нь хүртжээ.
- Нийгмийн халамжийн нийт зардал өндөр хэдий ч ядуу, амьжиргаа багатай зорилтот бүлгийн хүн амд очих халамжийн тэтгэмж, тусламжийн хэмжээ бага байна. Халамжийн сангаас олгох тэтгэмж, тусламжийн хэмжээ нь ядуу өрхийн сарын амьжиргааны хэрэглээний дунджаар 9.8 хувьтай тэнцэж байна. Энэ нь дэлхийн ихэнх улс орнуудтай харьцуулахад 2-3 дахин, Европ, Төв Азийн зарим улс орнуудтай харьцуулахад 5-6 дахин бага байгаа аж.
- Хөдөлмөр эрхлээд амьдралаа авч явах бололцоотой зарим нь ч халамж хүртэх сонирхол өндөртэй байна. Иргэдийн дундах бэлэнчлэх, халамжлуулах сэтгэлгээний хандлагыг өөрчилж, халамжийг зөвхөн төрийн туслалцаа зайлшгүй шаардлагатай ядуу, эмзэг хэсэгт хүргэх учиртай гэдэг ойлголтыг нийгэмд төлөвшүүлэх шаардлагатай байна. Нийгмийн халамжийн хууль тогтоомжид халамжийн хөтөлбөрт хамруулах хугацаа, дараагийн хөтөлбөрт шилжүүлэх тухай зохицуулалтууд ч дутагдалтай байна.
- Хүн амын хэрэглээнд үндэслэн амьжиргааны түвшинг тодорхойлдог “орлогыг орлуулан тооцох аргачлал”-ыг нэвтрүүлж, зорилтот бүлгийг тодорхойлж байгаа хэдий ч уг аргачлалыг тойрсон шүүмжлэл нийгэмд их байгаа нь цаашид аргачлалыг боловсронгуй болгож орлогын үзүүлэлтэд үндэслэх шаардлагатайг харуулж байна.
- Нийгмийн халамжийн арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн дийлэнх хэсгийг 2013 оноос эхлэн орон нутгийн төсвөөс санхүүжүүлдэг болсон. Энэ нь төсвийн төвлөрлийг сааруулах, орон нутагт төсвийн эрх мэдлийг олгох зорилготой байсан. Гэвч зарим тохиолдолд орон нутгийн төсөвт ачаалал үүсгэх, төсвийн хөрөнгийг дамжуулах шат дамжлага нэмэгдэх, эмзэг ядуу иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгохгүй байх зэрэг хүндрэлийг үүсгэж байна.
- Нийгмийн халамжийн арга хэмжээг 100 хувь улсын ба орон нутгийн төсвөөс санхүүжүүлж байна. Гадна, дотны төрийн бус багууллагууд, компаниудаас нийгмийн хариуцлагын хүрээнд зорилтот бүлгийн өрх, иргэдэд туслах зорилгоор зарцуулсан хөрөнгө, хандивийг хүлээн авч бүртгэх, зохих эзэнд нь хүргэх, хяналт тавих нэгдсэн зохицуулалтууд үгүйлэгдэж байна.
Нийгмийн халамжийн салбарт тулгамдаж байгаа дээр дурдсан асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд халамжийг эмзэг, ядуу зорилтот бүлэгт чиглүүлэхийн тулд Засгийн газраас дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа аж. Үүнд:
- Нийгмийн халамжийн нийт зардлыг огцом бууруулахгүйгээр, өнөөгийн халамжийн төсвийн хүрээнд дахин хуваарилалт хийж, халамжийн туслалцаа хамгийн их шаардлагатай ядуу иргэдэд чиглэсэн дэмжлэгт илүү хөрөнгө хуваарилна. Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлнэ.
- “Халамж хүртэгчээс- хөдөлмөр эрхлэгч” болгох бодлогыг хэрэгжүүлнэ.
- Нийгмийн халамжийн зорилтот бүлгийг тодорхойлж байгаа аргачлалыг дахин сайжруулж, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлохдоо цалин, тэтгэвэр зэрэг мөнгөн орлогод тулгуурлах, өрхийн мэдээллийг үл хөдлөх хөрөнгө, авто тээврийн хэрэгслийн бүртгэл, мэдээллийн сангуудтай тулган сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
- 2016-2020 онд зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийг орон нутгийн байгууллага, ажилтнуудын оролцоотойгоор хэрэгжүүлж, жилд 13.0 мянга, 4 жилийн хугацаанд 55.0 мянган өрхийг сонгон, амьжиргааг нь дээшлүүлж, нийгмийн үйлчилгээнд бүрэн хамруулан, хөдөлмөр эрхлүүлэх зэргээр тэднийг ядуурлаас гаргана.
- Ядуурлыг бууруулах үндэсний стратегийг шинэчлэн боловсруулж, хэрэгжүүлнэ.
- Нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн төсөвлөлт, зарцуулалт, тайлагналтыг ил тод, нээлттэй болгож, хяналтыг сайжруулна. Түүнчлэн нийгмийн халамжийн сангийн хөрөнгийн эх үүсвэрийг улс, орон нутгийн төсвөөс санхүүжүүлэхээс гадна халамжийн сангийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх бололцоог судална.
Нийгмийн халамжийг зорилтот бүлэгт чиглүүлэх дээрх бодлогын шинэчлэлийн зэрэгцээ хүн амын бүлгүүдийн хөгжлийг хангах чиглэлээр Засгийн газраас дараах арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.
- Ахмад настанд “Насны хишиг”-ийг жилд хоёр удаа олгож байхаар Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн батлуулсан. Энэ хуулийн хүрээнд 120,0 орчим мянган ахмад настанд жилд 2 удаа 50.0-250.0 мянган төгрөгийн тэтгэмж олгох аж.
- Ахмадын эрх, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцооны асуудлыг цогц байдлаар зохицуулсан “Ахмад настны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьжээ.
- Хүн амын өсөлтийг дэмжих, хоёр хүртэлх настай хүүхэдтэй болон олон хүүхэдтэй өрхийг дэмжих зорилготой “Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай” хуулийн төслийн үзэл баримтлалыг Засгийн газар хуралдаанаараа хэлэлцүүлжээ.