Онгоцны ослоор багийн ихэнх гишүүдээ алдсан Бразилын Шапекоэнсе клубт Роналдиньо тоглож магадгүй байна.
Копа Судамерикана тэмцээний финалын эхний тоглолтоо хийхээр тус багийнхан Колумб руу аялаж явахдаа онгоцны осолд орж 19 тоглогч, дасгалжуулагчийн хамт амиа алдсан юм.
Нийт амиа алдсан 71 зорчигчдийн дунд спортын сэтгүүлчид, дасгалжуулагчид, мэргэжилтнүүд болон энгийн иргэд байв. Спортын ертөнцийг цочроосон энэ харамсалтай үйл явдалд гүн эмгэнэж буйгаа олон хөлбөмбөгийн лиг, клуб, удирдлагууд, тоглогчид илэрхийлж байна.
Харин Роналдиньо зөвхөн эмгэнэл илэрхийлээд зогсохгүй тус багийн тоглогчдын гэр бүлийнхэнд санхүүгийн тусламж үзүүлсэн бөгөөд мөн Бразилын лигийн улирлын хаалтын тоглолтонд Шапекоэнсегийн өмсгөлтэй тоглож магадгүй байна.
Лигийн хаалтын тоглолтоо тус клуб Атлетико Минейрогийн эсрэг Судамериканагийн финалын дараа хийх хуваарьтай байсан юм. Бразилын хөлбөмбөгийн холбоо лигээ тодорхойгүй хугацаагаар завсарлуулаад байгаа боловч Шапекоэнсег хүндэтгэн хаалтын тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд зориулан Бразилын бусад клубууд ч тус багт өөрсдийн тоглогчдоосоо зээлж тоглуулах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.
Нэг жилийн өмнө Флуминенсегээс явснаасаа хойш баггүй байгаа Роналдиньо энэ үйл ажиллагаанд нэгдэх хүсэлтэй байгаа талаар түүний агент Роберто Ассис ийн ярив. “Энэ харамсалтай үйл явдал хүн бүрт хүнд тусч байна. Одоо бидний хийх ёстой зүйл бол тоглогчдын ар гэрийнхэнд туслах, хүн хүнээ хайрлах энэрэх тэтгэх сэтгэл бөхөөгүй гэдгийг харуулах явдал юм. Итгэл найдвар хэзээ ч унтрахгүй. Роналдиньог тоглуулах талаар би клубтэй холбоо тогтоогоогүй байгаа. Гэхдээ Ронни өөрөө бүх талаар туслахад бэлэн гэдгээ хэлсэн. Бразил даяараа гашуудаж байна. Бас нэгдэн нягтарч байна. Энэ л бидний сэтгэлд үлдэх чухал зүйл” гэв.
Эх сурвалж: SPS