ҮЙЛ ЯВДАЛ
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг ирэх жил болох ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн. Гэхдээ түүнийг АН дэмжин, нэр дэвшүүлэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Н.Алтанхуягийн эхнэр Герман руу нисэх гэж байхад нь саатууллаа, дүү Н.Наранцэцэг болон үеэлийг нь хорилоо гэх мэдээллүүд гараад байв. Гэтэл өнгөрсөн лхагва гарагт АН-ын дарга асан Н.Алтанхуягийг АТГ сэжигтнээр татсанаа өөрт нь мэдэгдэж, байцаалт авав. Ямар үндэслэлээр, ямар хэрэгт сэжигтнээр татсан нь бас л тодорхойгүй.
Сүүлийн гурван жилд тасралтгүй уруудсан нүүрсний үнэ урд хөршид сэргэв. Гэвч энэ баяртай мэдээг хүлээн аваад удаагүй байтал БНХАУ-ын Улаат дунд хошууны Ардын засгийн газраас хураамж нэмэх шийдвэр гаргачихлаа. Энэ нь манайхаар нутгийн удирдлагын байгууллага бөгөөд ИТХ-тай адилтгаж болох юм. Тэд Гашуун сухайтын боомтоор экспортлох, уул уурхайн бүхий л бүтээгэдэхүүний ачааны тонн тутамд 8 юань, машин бүрээс 10 юань, 10 мянган юаниас давсан үнийн дүнтэй үнэт металл (зэсийн баяжмал)-аас 2 хувийн татварыг тус бүр нэмж авахаар болжээ.
Ингэснээр нүүрс, зэс олборлогч болон тээвэрлэгч компаниуд нэг жилд 25-30 тэрбум төгрөгийн нэмэлт зардал гаргах болсон нь угаас хүнд байдалд орсон компаниудад томоохон дарамт болно.
Дорнод аймгийн Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Петрочайна Дачин Тамсаг” компанийн туслан гүйцэтгэгч “Зөв боломж” ХХК-ийн хэсэг залуучууд амралтын байрандаа үл мэдэгдэх шингэнд хордож, дөрөв нь нас барлаа.
Монголын дизайнеруудын холбооноос жил бүр уламжлал болгон "Гоёл" наадмыг зохион байгуулдаг. 29 дэх удаагийн наадам пүрэв гарагт болж, загвар зохион бүтээгчид 2017 оны хувцас загварын чиг хандлагыг тодорхойлох ур ухаанаа шингээн байж урласан шилдэг бүтээлүүдээ танилцууллаа. Гэвч энэ жилийн наадмаар топ загвар өмсөгч тодруулсангүй.
"Хар сарнай" хамтлагийн дуучин С.Амармандахын гэр бүлийнхэн өчигдөр хэвлэлийн хурал хийв. Тэд Нийслэлийн Засаг даргын тамгын газраас өнгөрсөн сарын 22-нд зохион байгуулсан, “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүний үеэр дуучныг ОХУ-ын ЭСЯ-нд ажилладаг, армен хүн согтуугаар зодож, хүндээр бэртээсэн гэв. Хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ.
Жүдо бөхийн Токиогийн "Их дуулга" тэмцээний -48кг-д гавьяат тамирчин М.Уранцэцэг анх удаа түрүүллээ. Мэргэжилтнүүд бага дэлхийн аварга гэж нэрлэдэг, ихээхэн нэр хүндтэй энэ тэмцээнд манай жүдочдоос анх удаа аварга төрлөө.
БНХАУ-ын Шиамень хотод болсон, сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны ДАШТ-ээс манай баг мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилтын эзэд болсон юм. Тамирчид өнгөрсөн даваа гарагт эх орондоо ирлээ.
СУРВАЛЖЛАГА
НӨАТ-ын тухай хууль хэрэгжээд 11 сар өнгөрчээ. Энэ хуулийн дагуу иргэд худалдан авалт бүрээ баримтжуулан, үнийн дүнгээ бүртгүүлэх болсон. Иргэдийн энэ идэвхийг урамшуулан, төлсөн НӨАТ-ын 20 хүртэл хувийг буцаан олгоно. Үүний тулд ямар шаардлага хангасан байх ёстой талаар манай сэтгүүлч Р.Адъяасүрэн тодрууллаа.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хугацаанд нь, зөв хэрэгжүүлээгүйн улмаас 43 өрхийн 225 хүн орох оронгүй болж, хэцүү байдалд орсон. Идэр ес эхлэх гэж байхад яагаад эдгээр иргэд түрээсийн байрандаа ч үргэлжлүүлэх амьдрах аргагүй болсон талаарх сурвалжлагыг уншаарай.
Бизнес эрхлэх амаргүй. Цоо шинэ, сайхан санаа байвч эхлэлийн хөрөнгөгүй бол хэцүү. Хөрөнгө мөнгө байгаа тохиолдолд шилдэг санаа олж, санхүүжүүлэх амаргүй. Иймд Gogo.mn Гарааны бизнес булан ажилуулж, үйлдвэрлэл, үйлчилгээ эхлүүлээд удаагүй, залуу бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг танилцуулдаг. Энэ удаад авьяаслаг зураач, залуу бизнесмэн Э.Энхзаяагийн бүтээлүүдийг хүргэлээ.
Монголд Prius загварын автомашин сүүлийн жилүүдэд нийтийн хэрэглээ боллоо. Иймд мэргэжлийн засвар, үйлчилгээний төвөөс дараах зөвлөгөөг авсан юм. Тэд “Hybrid машиныг гар утас шиг гамтай хэрэглэх ёстой. Ийм хөдөлгүүртэй машин бидний ашигладаг гар утастай адил, зай хураагуур гэдэг чухал эд ангитай. Түүнийг нь гамтай хэрэглэснээр машины эдэлгээ уртсаж, шатахуун бага зарцуулна” гэсэн юм.