ОХУ-ын элчин сайдын яамны ажилтан Хар Сарнай хамтлагийн дуучин С.Амармандахыг зодсон талаар BBC агентлаг ингэж мэдээлжээ:
Монголын урлагийн алдартнуудын нэг С.Амармандахыг хас тэмдэгтэй хувцас өмссөн хэмээн Оросын дипломатч сэхээнд ортол нь зодсон талаар түүний өмгөөлөгч, гэр бүлийнхэн нь мэдэгдлээ.
Дуучин С.Амармандах нийслэл Улаанбаатар хотод болсон арга хэмжээнд дуулсныхаа дараа халдлагад өртжээ. Оросын хэвлэлд бичсэнээр түүнийг толгойн тус газар нь лонхоор цохиж, нүүр рүү нь өшиглөсөн аж.
ЦЕГ: Хохирогчийн биеийн байдал тийм ноцтой биш учраас Оросын дипломат ажилтныг баривчлаагүй
ОХУ-ын элчин сайдын яам хэргийг шалгаж байгаа гэсэн бөгөөд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ташаа мэдээлэл тарааж байна гэв. Дуучин хас тэмдэг бүхий Монгол үндэсний хувцас болох улаан өнгийн дээлтэй тайзан дээр дуулжээ.
Хэдийгээр хас тэмдэг Нацистуудын бэлгэдэл гэж дэлхий нийтэд танигдсан ч Гитлерээс ч өмнө Монголчууд энэ тэмдэгийг ашигладаг байсан юм. Дуучны эцэг Сэвжидийн Сүхбаатар хэвлэлийн хурлын үеэр хүү нь зодуулснаас хойш бүтэн 10 хоног ухаангүй байлаа гэж ярьжээ.
Тэрээр “Хүүгийн минь нүүр рүү төмөр зүйлээр хэд хэдэн удаа цохиж, ноцтой гэмтээсэн. Тархины хүнд гэмтэлтэй” гэсэн байна. Түүнчлэн хас тэмдэг бүхий ном дэлгэн харуулж, энэ тэмдэг тус улсад үзэн ядалтыг илэрхийлдэггүй талаар өгүүлжээ.
Дуучны биед халдсан Оросын албан хаагчийн талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй бөгөөд ОХУ-ын элчин сайдын яам хэргийг шалгаж байгаа талаар өөрсдийн цахим хуудасдаа нийтэлсэн байна.
Мэдэгдэлд бичсэнээр “Бидэнд байгаа мэдээллээр орон нутгийн хэвлэл мэдээлэлд гарч байгаа мэдээлэл буруу ташаа бөгөөд цаг хугацааны хувьд, хэрэгт оролцогсдын талаар, хэрэг үүсэх болсон шалтгаан зэрэг зөрүүтэй байна” гэжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үед Германы Нацистуудтай тулалдаж явсан олон арван сая Зөвлөлтийн дайчид, энгийн иргэд амиа алдсан юм. Хас тэмдгийн хувьд хэдэн мянган жилийн өмнө Энэтхэгт үүссэн гэж үздэг бөгөөд Монголчууд аль Гуравдугаар Рейхээс хэдэн зууны өмнө мөнх амьдралыг бэлгэдэн хэрэглэдэг байжээ.
Дуучин С.Амармандах буюу Амраа нэрээрээ олонд танигдсан тэрээр Хар Сарнай хамтлагийн гишүүн бөгөөд тайзан дээр өөрийн улсын түүх, соёлын талаар өгүүлсэн дуу дуулдаг аж.
Хас тэмдгийг Монголын үндсэрхэг үзэлтнүүд мөн өөрсдийн бэлгэдэл болгон ашигладаг юм байна. Дуучны өмгөөлөгч, эцэг, хамтлагийн гишүүн нь нийгмийн сүлжээгээр тархаад байгаа “Хайл Хитлер” гэж хэлсэн явдлыг эрс үгүйсгэжээ.
Хуульч Ганхүүгийн Батбаяр хэвлэлийн хурлын үеэр “Сэжигтэн этгээдийг баривчлаагүй. Тэр хүний дипломатын халдашгүй дархан эсэхтэй эсэхээс үл хамааран Монголын хуулиар шийтгэх ёстой” гэсэн байна.
Харин цагдаагийн албаны төлөөлөгч энэ хэргийг шалгаж байгаа гээд “Хохирогчийн биеийн байдал тийм ноцтой биш учраас Оросын дипломат ажилтныг баривчлаагүй тэрнээс дипломат ажилтны халдашгүй дархан эрхээс нь болж баривчлаагүй юм биш” гэжээ.
Эх сурвалж: BBC