Тайландын угсаа залгамжлах хунтайж, 64 настай Маха Вачиралонгкор арванхоёрдугаар сарын 1-нд тус улсын шинэ эзэн хаанаар тодорч, титмээ хүлээн авсан билээ.
Тэрбээр эцгийгээ таалал төгссөнөөс хойш 50 өдрийн дараа титэм хүлээн авах ёслолыг хийж, чакри үндэстний арав дахь эзэн хаан болсон юм.
Түүний эцэг, эзэн хаан Пумипол Адульядет Рам IX нь өнгөрсөн аравдугаар сарын 13-нд 88 насандаа өөд болжээ.
Дэлхийн түүхнээ хамгийн олон жил төр барьсан гэгдэх тэрбээр 1946 онд хааны титмээ хүлээн авч байсан агаад ард иргэдийнхээ хүндлэн хайрлагддаг хаан нь байв.
Харин эзэн хааны хүү Маха Вачиралонгкорны хувьд өөр. ХМХ-ээр түүнийг хүмүүжилгүй, хэрцгий догшин зан авиртай, Дон Жуан шиг хүүхэмсэг эр гэж онцолж байжээ.
Хүүгийнхээ хүүхэн болон хурдан машинд “нугасгүй”-г хатан хаан Сирикит ч хүлээн зөвшөөрсөн удаатай.
Тэрбээр“Миний хүү Дон Жуан шиг хүүхэмсэг хүн байгаа юм. Уг нь сайн хүү. Гэвч хүүхнүүд түүнд их дуртай, их сонирхдог нь ийм байдалд хүргэдэг байх шиг санагддаг” гэсэн тайлбарыг өгч байв.
Тайландад хааны гэр бүлийн талаар доромжилсон үг хэрэглэхийг хуулиараа хориглодог аж.
ТАЙЛАНДЫН ШИНЭ ХААНЫ ХУВИЙН АМЬДРАЛЫН ТАЛААР
Маха Вачиралонгкорн бага насаа Бангкок дахь хатан хааны ордонд өнгөрөөжээ.
Харин 13 настай байхад нь эцэг нь залгамжлагч халаагаа бэлтгэх үүднээс түүнийг гадаадын шилдэг сургууль буюу Их Британид сургахаар болсон.
Гэвч тус улсад таван жил байх хугацаандаа Маха Вачиралонгкорн хоёр ч хувийн сургуулийг сольж байжээ.
Дараа нь Австралийн Дантрун хэмээх хатан хааны нэрэмжит цэргийн коллежид үргэлжлэн суралцсан байна.
Цэргийн нисгэгч болсон Маха Вачиралонгкорн нь хожмоо сурлагадаа тийм ч сайн хүүхэд байгаагүйгээ хүлээн зөвшөөрчээ.
Эцэг, эх нь хүүгээ жирийн хүүхэд шиг өсгөхийг хичээдэг байсан ч ордны туслах, эргэн тойрных нь хүмүүс өмнөөс нь бүх юмыг хийж, аялдан дагалдсаар занг нь эвдсэн гэх.
Мөн хатан хаан ч хүүгээ маш их эрхлүүлдэг байсан нь хэнд ч захирагдахгүй нэгэн болгосон гэдэг.
ХААН БОЛОХОД ТОХИРОХГҮЙ ХҮН
Маха Вачиралонгкорн албан ёсоор 20 настайдаа буюу 1972 онд албан ёсоор өв залгамжлах хунтайжаар өргөмжлөгдсөн байдаг.
Түүний талаар Тайландын хатан хааны гэр бүлтэй ойр эх сурвалжийн мэдээлснээр хаан байхад тохирохгүй хүн гэж ярьцгаадаг талаар мэдээлж байв.
Хүүхэмсэг, мурийтай тоглоомд дурлагч тэрбээр хууль бус санхүүгийн гэрээ ч байгуулж айсан удаатай аж.
Тайландын эзэн хаан Пумипол Адульят хүүгийнхээ эцэс төгсгөлгүй наргиан цэнгээнийг зогсоохын тулд хэрэглээний мөнгийг нь хязгаарлаж байсан гэх.
Хүүгийнхээ засаршгүй байдлаас болж тэрээр сэтгэлээр ихэд унадаг байсныг гадаадын нэгэн сэтгүүлч хожим бичсэн байдаг. Уг сэтгүүлч Тайландын эзэн хааны ордны амьдралын талаар бэлдсэнийхээ төлөө тус улсаас хөөгдөж байжээ.
ГУРВАН УДАА ГЭРЛЭЖ БАЙЖЭЭ
Угсаа залгамжлагч хунтайж Маха Вачиралонгкорн 1977 онд үеэл болох гүнж Сомсавали Киттийаконтой гэрлэж байжээ.
Тэд гурван жил цуг амьдраад хоёр тийш болцгоосон гэдэг. Гэвч албан ёсоор салснаасаа хойш 11 жилийн дараа гэрлэлтээ цуцлуулж байв.
Түүний дараа М.Вачиралонгкорн жүжигчин Юватхида Полпрасеттэй гэрлэсэн ч мөн төдөлгүй хоёр тийш болсон гэдэг.
Харин 2001 онд хунтайж хааны ордонд ажилладаг байсан Срирасми Акхарапхонгприч гэгч бүсгүйтэй гурав дахь удаагаа дэр нэгтгэжээ.
Гүнж Срирасми нь 2014 онд авлигын хэрэгт холбогдсон дуулианаас үүдэн сайн дураар хатан хааны титмээсээ татгалзсан юм.
Уг хэрэгт нэр нь холбогдсон бүсгүйн төрөл төрөгсөд ч мөн цол хэргэмээ хураалгасан гэх.
Гурван гэрлэлтээсээ М.Вачиралонгкорн нь долоон хүүхэдтэй. Тэдний гурав нь угсаа залгамжлагчид аж.
Сүүлийн үед Маха Вачиралонгкорн Тайландын агаарын тээврийн компанийн онгоцны үйлчлэгч байсан Сутида Нуиттай нэр холбогдоод буй. Тэд хамтдаа байнга олны өмнө гарах болжээ.
Шинэ эзэн хааны нууц амраг гэгдэх Сутидаг ард иргэд нь ирээдүйн хатан хаан болно гэж үзэж буй.
М.Вачиралонгкорн Германы Мюнхений нисэх буудалд өнгөрсөн тавдугаар сард хувийн онгоцоороо газардах үедээ тэрээр этгээд хувцасласан байдал нь паппарациучуудын дуранд үлдсэн юм.
Тухайн үед тэрээр бүсгүйчүүдийн өмсдөг богино майк, нарийн жинсэн өмд өмсч, чээж, гар, нуруу хэсэгтээ шивээс наасан байжээ. Тэрээр тус улсад нууц амрагтайгаа очсон юм.
НОХОЙГОО НИСЭХ ХҮЧНИЙ МАРШАЛ БОЛГОСОН НЬ
М.Вачиралонгкорн хамгийн ухаантай, хэзээ ч эзнийхээ урмыг хугалахгүй, цэвэр үүлдрийн пудель нохойны хорхойтон аж.
Тус үүлдрийн гэгдэх Фу-Фу нэртэй нохойдоо тэрбээр Тайландын нисэх хүчний маршал цол олгосон байдаг.
Дээдсийн хүрээнийхэнтэй нэгэн адил нохой нь албан ёсны бүхий л арга хэмжээнд түүнийг дагалддаг байж.
Фу-Фу нь амьсгал хураасны дараа М.Вачиралонгкорн дөрвөн хоног гашуудаж, дараа нь нэр хүндтэйгээр оршуулжээ.
ШАР ХЭВЛЭЛИЙН БААТАР
Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр үе, үе Маха Вачиралонгкорнтой холбоотой мэдээлэл гардаг нь нууц биш.
Тухайлбал, 2002 онд Их Британийн “The Economist” сэтгүүлд түүнийг биеэ зохисгүй авч явдаг талаар шүүмжлэн бичиж байв.
Харин 2010 онд тайландчуудын дунд хунтайжийг үзэн яддаг, олон хүн түүнээс айж эмээдэг тухай мэдээлж байжээ.
Тайландын хуулиар хааны гэр бүлийнхний нэр хүндийг гутаан доромжлох, шүүмжлэх нь хуулиараа хориотой байдаг.
Тиймээс Тайландын эзэн хааны хүүгийн талаар мэдээллийг дээрх сэтгүүлд нийтэлсний дараа тус улсын эзэн хааны зарлигаар тэдгээр сэтгүүлийг хэвлэх, борлох, худалдахыг хориглож байв.
ХААН СЭНТИЙД ХЭЗЭЭ ЗАЛРАХ ВЭ?
Эрх мэдэл, сүр хүчээр далайлгах дуртай Маха Вачиралонгкорн хаан сэнтийд албан ёсоор хэдийд залрах нь одоогоор тодорхой бус юм. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн онцолсноор түүнийг ирэх намар хаан ширээнд заларна гэж байгаа.
Гэхдээ энэ нь зөвхөн таамаг. Учир нь түүний эцэг Пумипол Адельядет 1946 онд хаан титмээ албан ёсоор авсан байдаг ч дөрвөн жилийн дараа албан ёсоор сэнтийд заларч байжээ.