Цахим ертөнцөд дэлгүүр ямар байх ёстойг харуулж чадсан Amazon уламжлалт дэлгүүрийг хэрхэн шинэчилж болохыг харууллаа. Ямар ч хүний оролцоо шаардлагагүй бөгөөд үйлчлүүлэгч зүгээр л орж хүссэн зүйлсээ аваад, гараад явна.
Ухаалаг утсанд суурилсан аппликейшн, олон төрлийн дэвшилтэт мэдрэгч нийлээд ийм дэлгүүр бий болгожээ. Хэрэглэгч Amazon Go аппликейшнийг утсандаа суулгана. Ингээд дэлгүүрт орохдоо утсаа уншуулж, хүнсний бүтээгдэхүүнээ цуглуулаад, уутлаад, гараад явна.
Өөрийгөө жолооддог машины хөгжүүлэхэд ашиглаж буй LIDAR технологийн тусламжтай дэлгүүр таны ямар бараа сонгож байгааг, сонгосон бараагаа аваад гарч байгаа эсэхийг шалгах юм. Компани ямар ч дараалал байхгүй, үйлчлүүлэгч ороод гарахын хооронд хүссэн бүтээгдэхүүнээ цуглуулдаг ийм дэлгүүр бий болгохын тулд дөрвөн жил ажиллажээ.
Ингээд эхний загвар дэлгүүрийг Сиетл хотын долдугаар өргөн чөлөөнд нээж байгаа бөгөөд одоогоор Amazon-ын ажилчид туршилтын журмаар ашиглаж буй энэ дэлгүүр ирэх оны эхээр олон нийтэд нээлттэй болох аж.