Орхон аймгийн засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлуттай ярилцлаа.
Ажлаа хүлээн аваад удаагүй ч бодлогын хүрээнд нэлээд ажлыг амжуулаад байгаа тэрбээр “Миний ажлын нэн тэргүүний зорилт бол аймгийн иргэдээ боловсролтой болгож сургахаас гадна ажил орлоготой болгох юм” хэмээн ярилцлагын үеэр онцлон тэмдэглэв.
-Таны хувьд аймгийн засаг даргын ажлыг хүлээн аваад удаагүй байгаа. Мэдээж энэ хугацаанд ажилтайгаа танилцаж, багаа бүрдүүлэх зэрэг ажлууд өнгөрсөн байх. Ажлаа хүлээн аваад хамгийн түрүүнд юуг хийхээр төлөвлөн ажиллаж байна вэ? Тэгэхээр нийгмийн капитал нь хүн учраас хөгжлийг түргэсгэх бодлого зорилтыг дэвшүүлэн тавин ажиллаж байна. Ингэснээр улс орны төдийгүй, дэлхийн нийтийн хандлагыг зөв голдиролд нь оруулах боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэгдэж байгаа юм.
-Хувь хүн хөгжихийн тулд ажилтай, орлоготой, эрүүл мэндийн хувьд баталгаатай байх хэрэгтэй. Үүнийг та хэрхэн анхаарч ажилдаа тусгаж байна вэ ?
Аймгийн төв Эрдэнэт хот хүн амын механик өсөлт өндөртэй бүс. Хөдөө орон нутгаас ирэх шилжилт хөдөлгөөн бусад аймгуудаас илүү хувьтай гарсан. Тийм учраас нэн тэргүүнд иргэдээ боловсролтой болгож сургаж, ажлын байрыг буй болгож тогтмол орлоготой болгох юм.
Энэ чиглэлд “Эрдэнэт” шинжлэх ухаан технологийн парк орон нутгийн өмчит байгууллагыг байгуулахаар зорьж байна. Ингэснээр нэлээдгүй эерэг дүнгүүд гарах магадлалтай хэмээн тооцож байгаа. Тухайлбал АНУ-д шинжлэх ухаан технологийн паркийг хувийн хэвшилтэй холбосноор ажлын байрыг нэмэгдүүлэх маш олон боломжийг дэвшүүлж, шинэ техник технологийг бүтээж дэлхийн зах зээлд гаргадаг арвин туршлага байна.
Бид нарын хувьд ч монгол хүний оюуны болон эдийн засгийн хур боломжийг ашиглаж уг чиглэл рүү үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр иргэдийнхээ оюуны үнэлэмжийг дээшлүүлж, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нь ахиулж, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоог буй болгоход чиглэгдэх юм. Түүнчлэн хүний хөгжил рүү хандсан сургалт, судалгаа хийвэл чадварлаг боловсон хүчний тоо нэмэгдэнэ хэмээн харж байгаа.
Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн импортоор авдаг тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэх материаллаг баазыг өөрсдийн хүч бололцоонд тулгуурлан байгуулах юм.
Жишээ нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн импортоор авдаг тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотоодод үйлдвэрлэх материаллаг баазыг өөрсдийн хүч бололцоонд тулгуурлан байгуулах юм. Цаашлаад дэлхийн зах зээлд хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд тоног төхөөрөмжүүдийг буй болгох, хамтран ажиллах бололцоог судлан ажиллана. Энэ бүгдийн эхлэл болгож аймгийн засаг даргын дэргэд эрдэмтдийн зөвлөлийг байгуулан ажиллаж байна.
-Орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлнэ гэдэг засаг дарга хүний үргэлж бодох ёстой зүйл байх. Таны хувьд энэ чиглэлд ямар бодлого баримталж ажиллаж байна вэ ?
Өнөөгийн нөхцөлд ажлын байрыг хэрхэн нэмэгдүүлэх бололцоог судлаад үзэхээр нэн тэргүүнд орон нутгийн зах зээлийг хамгаалах хэрэгтэй байдаг. Энэ нь бизнес эрхлэгчдэд дэмжлэг болохоос гадна, үйл ажиллагааг нь өргөтгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх боломжтой гэж харж байгаа.
Түүнчлэн хувийн хэвшил, түүний дотор бичил буюу өрхийн түвшинд бизнес эрхлэгчдийн зээл авах боломжийг дээшлүүлж, банкны шалгуурт тэнцэхгүй байгааг нь хэрхэн хамруулах вэ талаас ажиллаж байна. Уг асуудал Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт багтсан байгаа учраас итгэлийн зээлийн асуудлыг ч гэсэн ярилцаж байна.
Үүнээс гадна иргэдээ бүлэглэн хувааж барьцаагүй зээл олгох асуудалд төвлөрч байна. Эдгээр ажлуудын үр дүн гарвал Орхон аймагт ажлын байр нэмэгдэж, иргэдийн боловсрол, ажлын хариуцлагыг төлөвшүүлж чадна.
-Сая та баялаг бүтээгч, хувийн хэвшил, бичил бизнес эрхлэгчдэд зээлийн таатай нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна гэж дурдлаа. Тухайлбал?
Нэн тэргүүнд орон нутагт бизнес эрхлэгчдийн зах зээлийг хамгаалах асуудлыг хамгийн түрүүнд шийдэх хэрэгтэй. Тухайлбал орон нутгийн хөрөнгөөр баригдаж буй бүтээн байгуулалтын ажилд нутгийн аж ахуй нэгжүүдийн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлснээр дэмжиж болно.
Мөн түүнд оролцож буй бизнес эрхлэгч нь шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж барилгын хийц болон бусад материалуудаа аймагтаа үйлдвэрлэл эрхэлдэг жижиг дундын компаниас худалдан авах нөхцөлийг бүрдүүлбэл жижиг дунд үйлдвэрлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Үүнийг зохицуулахын тулд ижил төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг стандартын шаардлагыг дээшлүүлж тэгш боломжийг олгох явдал.
Гэхдээ зүгээр л тамга цүнхэлчихсэн хүн биш бодитоор хөрөнгө оруулалт хийдэг хүмүүсийг ажилуулдаг аж ахуй нэгжийг дэмжиж ажиллана.
-Орхон аймагт иргэдийн амьжиргаа, амьдралын нөхцөл байдал хэр байгаа вэ?
Манай Орхон аймаг 100 мянга орчим хүн амтай. Эдгээрээс Уулыг баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 5000 гаруй хүн ажилладаг. Нэг ажилтны цаана 3 хүн байгаа гэж тооцвол тус үйлдвэрээс хамаарсан хүний тоо 15 мянган орчим бий. Бусад аж ахуйн нэгжүүдэд бас ажиллаж байна.
Гэхдээ ажилгүй нь олон. Бидний явуулсан судалгаагаар гэр бүлийн бүх гишүүн ямар ч хөдөлмөр эрхэлдэггүй 2800 гаруй өрх байгаа учраас нэг өрхөөс ядаж нэг хүнийг ажилтай болгох бодлого боловсруулан ажиллахаар төлөвлөж байна. Янз бүрийн арга бий. Тухайлбал халамжийн чиглэлд түр ажлын байр нэлээд гардаг. Түүнчлэн хөрш аймгуудтайгаа хамтарч эрэлттэй байгаа мэргэжилтнүүдийг илгээх бодлого барьж ажиллана. Иргэд ажлын байр хэрэгтэй гээд халагладаг.
Үнэндээ ажлын байрыг ажилд оруулчхаар 2-3 хоног ажиллаад л хаяад явчихдаг дүр зураг түгээмэл. Тийм учраас эдгээр хүмүүсийг ажлын байранд зуучлахын тулд эхлээд сургалт хийж, хариуцлагыг ойлгуулдаг. Мэдээж компани тухайн хүнийг ажилуулснаар нийгмийн өмнө үүрэг хүлээж байгаа ч ажлаа саадгүй явуулах ёстой. Гэтэл зуучлуулж ажилд орчхоод олон хоног ажлаа тасалбал тухайн аж ахуйн нэгж, хувь хүнд ч гэсэн эрсдэлтэй нөхцөлийг бүрдүүлдэг.
Тэгэхээр харилцан хамааралтайгаар хариуцлага хүлээх хэрэгтэй юм. Ер нь ажилгүйдлийн түвшинг бууруулах, өрхийн орлогыг тогтмол байлгах чиглэлээр бид нар Монголын Үйлдвэрчний эвлэлийн хороо, Ажил олгогч эздийн хороотой хамтран гурван талт хэлэлцээр байгуулан ажиллаж байна.
-Зарим эдийн засагчид орон нутгийн төсвийг бие даасан шинжгүй хэмээн шүүмжилдэг. Хэрвээ орлого нэмэгдүүлэх эрх мэдлийг нь аймагт олгочихвол иргэдийн амьжиргаа ч гэсэн дагаад дээшлэх боломжтой гэж ярьдаг. Та үүнийг юу хардаг вэ ?
Манайх орлого бүрдүүлж буюу бие даан санхүүждэг цөөхөн аймгийн нэг. Гэхдээ үүнийг зөв зохистой зарцуулах нь чухал. Монгол улс гэдэг бол нэг л түрийвч. Тэр түрийвчийг хэн юунд зарцуулах вэ гэдэг нь нэгдмэл зохион байгуулалтаар хийгдэх ёстой зүйл. Орон нутгийн түвшинд эдийн засгийн таатай боломж их ч, дутагдалтай зүйлүүд бас бий.
Өнгөрсөн дөрвөн жилд орон нутгийн хөгжлийн сан болон хөрөнгө оруулалтын зардал нийлээд 40 орчим тэрбум төгрөгийн зарлага гарсан. Харин энэ жил харьцангуй бага буюу ойролцоогоор дөрөвний нэгт нь хүрэх хөрөнгө орон нутагт байна. Эдийн засаг үнэхээр хүнд болж. Тэгэхээр нэн тэргүүнд байгаа хөрөнгө оруулалтыг хэр зүй зохистой зарцуулах вэ гэдэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.
Хувь хүн талаас эргэн тойрныхонтойгоо зөвшилцөж, хүний хөгжилтэй холбоотой асуудалд түлхүү хөрөнгө оруулалт хийх бодолтой байгаа. Одоогийн байдлаар бид бүхэн төсөл хөтөлбөр, чиглэлээр томоохон хөрөнгө оруулалтыг татъя гэсэн бодолтой байгаа. Аймгийн засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг батлахдаа 11 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэж заасан.
Тэр дотор багш, эмч гээд нийгмийн сегмент рүү хандсан тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг буй болгох тухай тусгасан байгаа. Мөн бас зорилтот бүлэг үрүү хандсан тодорхой алхмууд, өөрчлөлтийг давхар хийнэ.
-Эрдэнэтийн баруун хэсэгт дэх гэр хороолол жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Үүнийг дагаад утааны асуудал хөндөгдөнө. Хэрвээ асуудлыг онцгой анхаарч чадвал нийслэл хот шиг болохоос нь өмнө сэргийлж чадах байх...
Бид олон чиглэлд ажиллаж байгаагаас утааны асуудалд түлхүү анхаарал хандуулж байгаа. Эхний ээлжинд Шарын голын “Нако түлш” компанитай хамтраад хагас коксожсон нүүрсийг орон нутагт нийлүүлэхээр болсон. Уг түлш нь өндөр шаталттай, эдийн засгийн хувь хэмнэлттэй.
51 хувь нь төрд байгаа ч 28, 23 гэж төр дотроо хоёр хуваагдаж, 49 хувь давамгайлчихсан байдлаар нэлээд сар үйл ажиллагаагаа явуулчихлаа.
Манай аймаг газар нутгийн хэмжээ багатайгаас үүдэн мод, түлш нэлээд асуудалтай байдаг. Гэхдээ хүн ой руугаа сүх бариад орно гэдэг одоогийн нөхцөлд болон ирээдүйд ч ашигтай зүйл биш. Тиймээс бид энэхүү зарчмыг өөрчлөх ёстой үзэж коксожсон нүүрсийг орон нутгийн зах зээлд хямд өртөгтэйгөөр нийлүүлэхээр болсон. Иргэд ч "Нако" түлшинд их сэтгэл хангалуун байгаа. Бид уурхайн түүхий нүүрсийг 40 кг-ийн шуудайтайг нь 6000-8000 төгрөгөөр авдаг бол ижил хэмжээтэй "Нако" түлшийг 4500 төгрөгөөр авах боломжтой.
Энэ нь түлээ түлшний үнийг хязгаарлах, иргэдийн халааснаас гарч буй мөнгийг хэмнэж утаа, орчны бохирдлыг алга болгох зэрэг олон давуу талтай. Цаашдаа үйл ажиллагааг нь тогтвортой болгож тодорхой хэмжээний судалгаа хийж үр дүнг нь илүү сайжруулна. Хэрэв иргэдийн амьдрал ахуйд нийцсэн ашиг тустай зүйл байх юм бол цаашид хийгээд явах боломж бололцоо байгаа.
Улсын хэмжээнд төслийн нэрээр янз бүрийн зуух хийж, агаарын бохирдолтыг бууруулах сан хүртэл байгуулсан. Гэхдээ зуух утаа гаргадаггүй, түлш гаргадаг. Тийм учраас л бид түлшинд илүү анхаарлаа хандуулсан. "Нако" түлш нь түүхий нүүрстэй харьцуулбал утааг 80% бага гаргаж, үнэр, тортог ялгаруулдаггүй. Түүнчлэн саяхан Азийн хөгжлийн банкны тусламжаар орон сууцнуудыг цэвэр ус, бохирын шугамаар холбосон.
Үүнийгээ илүү сайжруулан гэр хороолол руу оруулах хүсэлтээ Азийн хөгжлийн банканд хүргүүлсэн байгаа. Ингэвэл утаа, орчны болон хөрсний бохирдолтой холбоотой асуудалд эерэг зүйлс ажиглагдах болно.
Зөв буруу гэдэгтээ биш ямар аргаар шийдэл олох нь чухал
-Эрдэнэтийн засаг даргатай бас уулзаж байгаа болохоор сүүлийн саруудад шуугиад буй асуудлын талаар асуухгүй өнгөрч болохгүй нь. Тэгэхээр уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн асуудалд орон нутгийн иргэд ямар бодлоор хандаж байна. Таны хувьд ч уг асуудалд ямар байр суурь илэрхийлэх вэ?
Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр улсын эдийн засагт голлох байр суурь эзэлсээр ирсэн, одоо ч тэр байр сууриа алдаагүй. Бид энэ асуудалд нухацтай хандах ёстой. Өнгөрсөн УИХ-ын болон Аймаг дүүргийн иргэдийн төлөөлөгчийн сонгуулийн үеэр ОХУ Эрдэнэт үйлдвэрийн 49 хувиа Монголын компанид зарлаа гэх сенсаацитай мэдээллийг өгсөн.
Тэр үед уг мэдээллийг Эрдэнэт үйлдвэрийн ажилчид маш айдастай хүлээж авсан. Гэхдээ үүнд мэдээллийн зөрүүтэй ойлголтууд нэлээд бий. Засгийн газрын зүгээс 49 хувьтай холбоотой мэдээллийг нягтлан шалгаж байна гэсэн. Ямартай ч 51 хувь нь төрд байгаа ч 28, 23 гэж төр дотроо хоёр хуваагдаж, 49 хувь давамгайлчихсан байдлаар нэлээд сар үйл ажиллагаагаа явуулчихлаа.
Ер нь зөв үү, буруу юу гэдэгтээ биш ямар арга замаар шийдлийг олох нь чухал. Мэдээж шалгалт хийгдэж, тодорхой мэдээлэл гараагүй байхад байр сууриа илэрхийлнэ гэдэг нь миний хувьд өрөөсгөл.
-Эрдэнэтийн оросууд буцаж байгаа гэх мэдээлэл байна...
Намайг үйлдвэрийн удирдлагуудтай уулзахад зайлшгүй шаардлагатай албан тушаалд мэргэжлийн хүмүүсийг ажиллуулна гэсэн тайлбарыг өгсөн. Мэдээж ажиллах гэрээ нь дууссан хүмүүсийг буцааж байгаа.
Ярилцсанд баярлалаа.