“Хэрэв түрүү булчирхайн өвчнийг дахиж хэзээ ч сэдрээхгүйгээр нам эмчилж чадвал Нобелийн шагнал хүртэнэ. Энэ өвчнийг олон жилийн турш олон эрдэмтэд судалж, эмчилж байна. Тухайн үеийг нь зогсоож чадаж байгаа боловч нам дарж бол чадахгүй” гэдгийг Сонгдо эмнэлгийн бөөрний мэс засал, эрэгтэйчүүдийн эмч М.Мөнхжаргал хэлж байна.
Тэрбээр энэ чиглэлээр 17 жил ажиллаж байгаа бөгөөд түрүү булчирхай зөвхөн эрчүүдийн асуудал бус гэр бүлийн амьдралд чухал нөлөөтэй гэдгийг тодотгож байсан юм.
Түрүү булчирхай ахимаг насны эрчүүдийн хувьд тулгамдсан асуудал мэтээр боддог ч өвчлөл 18-иас дээш насныханд хамаардаг байна.
Нөхөн үржихүйн буюу 20-50 насныханд түрүү булчирхайн үрэвсэл нь амьдралын чанарт шууд нөлөөлдөг учир зайлшгүй анхаарал хандуулах нь зүйтэй. Тиймээс ч өвдсөнийхөө дараа бус хэрхэн урьдчилан сэргийлэх талаар М.Мөнхжаргал эмчтэй ярилцлаа.
-Түрүү булчирхай гэж чухам ямар үүрэгтэй эрхтэн юм бол гэдгээс яриагаа эхэлье.
-Түрүү булчирхай бол эрэгтэй хүнд байдаг гадаад шүүрлийн булчирхай. Энд түрүү булчирхайн шүүрэл хэмээх тусгай шүүрэл боловсрогдож, бэлгийн хавьтал, хурьцлын үед үрийн шингэнтэй хамт гадагшилдаг. Үүнийг түрүү булчирхай үйлдвэрлэж, боловсруулаад шахаж гаргах, шахуургын үүрэг гүйцэтгэдэг. Хамгийн гол үүрэг нь энэ.
Түрүү булчирхай хэвийн бол бэлгийн харилцаа бусад эрэгтэй хүний талаас гарах бүх зүйл хэвийн байна
Хоёр дахь үүрэг нь түрүү булчирхай өөрөө хамгаалах эрхтэн болдог. Нэг ёсондоо эрэгтэй хүний шээсний сүвэн дотор түрүү булчирхайн төгсгөл буюу эхэн хэсэг байрладаг. Гадна болон дотно хуниас гэж хоёр юм байдаг. Энэ хоёр хуниас байна гэдэг нь доороосоо ч дээрээсээ ч хоёр талдаа хоёр том хаалгатай байна гэсэн үг. Тэгэхээр давсагнаас доош халдвар орж ирэхгүй, гаднаасаа дээшээ шээдэг сүв рүүгээ халдвар оруулахгүй байх хамгаалалтын том үүрэг гүйцэтгэдэг.
Гуравдугаарт түрүү булчирхай өөрийн гаргаж буй шүүрлээрээ тодорхой хэмжээний хамгаалах үүрэг гүйцэтгэдэг. Мөн шүүрэл биед боловсруулагдан гарч байгаагийнхаа хувьд эрэгтэйчүүдийн дур сонирхлыг төрүүлэх, өдөөх үүрэгтэй. Ингэснээр түрүү булчирхай хэвийн ажиллаж байгаа үед эрэгтэйчүүдийн хувьд хоёр төрлийн сэтгэл ханамжийн баталгаа гаргаж өгдөг. Нэгт нь ямар нэгэн зовиургүй шээх ажиллагаа явагдана, хоёрдугаарт бэлгийн дур хүсэл хэвийн бөгөөд бэлгийн харьцааны үед ямар нэг асуудалгүй дур тавих бололцоог олгож өгдөг. Тэгэхээр энэ булчирхай бол эрэгтэйчүүдийн хувьд чухал эрхтэнүүдийн нэг.
Эмэгтэй хүний хувьд хайрын булчирхай нь бамбай булчирхай байдаг бол эрэгтэйчүүдийн хувьд гол нандин шүтээн нь түрүү булчирхай. Энэ булчирхай хэвийн бол бэлгийн харилцаа бусад эрэгтэй хүний талаас гарах бүх зүйл хэвийн байна гэсэн үг.
-Түрүү булчирхайн үрэвсэл 50-иас дээш насны эрчүүдэд тохиолдох өвчний гуравдугаарт жагсдаг гэж уншиж байсан юм байна. Гэтэл сүүлийн үед энэ төрлийн өвчин залуужих хандлагатай байна гэх боллоо. Энэ чиглэлээр олон жил ажиллаж байгаа хүний хувьд энэ талаар та юу хэлэх бол?
-Ер нь 18-аас дээш насны бүх эрчүүдэд хамаарна. Гэхдээ хэт залуу хүмүүс бол цөөхөн талдаа. Бидний өмнөх үеийн эмч нарын ярьдаг байснаас арай залуужиж байгаа хандлагатай байна. Гэхдээ энэ нь бас мэдээлэл ихтэйгээс болж байх магадлалтай.
Эмч бүр л өөрт ирж байгаа өвчтөнийг их байна гээд яриад байвал хиймэл тоо болчихно. Тодорхой хугацаанд энэ чиглэлээр ажиллаж байгаа хүний хувьд жаахан залуужиж байгаа юм шиг санагддаг. Бидний болон гадаадын эрдэмтдийн хийсэн шинжилгээ, судалгаанаас харахад шээс, бэлгийн замын зовиуртай хүмүүсийн тал хувь нь эмчид үзүүлдэггүй гэсэн байдаг. Тэр зовиуртай нөхдийн тал нь эмчид ханддаг. Үзүүлсэн болгон нь өвчтэй байна гэж үгүй. Тэгэхээр яг үрэвсэлтэй хүмүүсийн тоо бүр багасч байгаа юм.
Энэ өвчин ихсээд байгаа гол шалтгаан нь бэлгийн замын халдварт өвчний суурь нэлээн байна гэж бодож сууна. Бүгд л адилхан хүйтэн газар амьдарч байна. Гэтэл бүгд өвдөхгүй байна шүү дээ. Тэгэхээр үүний цаана өвчний үүр, уурхай байна. Түүндээ санаа зовохгүй байгаа нь хүндрүүлэх нөхцөл болж байна.
Түрүү булчирхайг үрэвсүүлж байгаа гол зүйл нь бэлгийн замын халдвар, түүнээс угжирч үлдсэн урхагууд
Ер нь түрүү булчирхайн үрэвслийг үүсгэж байгаа гол зүйл нь бэлгийн замын халдвар, түүнээс угжирч үлдсэн урхагууд байдаг. Түүнээс биш эрэгтэй хүн циститээр өвдөөд байдаггүй. Эрэгтэй хүний шээдэг сүв урт, давсаг руу орохын өмнө түрүү булчирхай байдаг учир хоёр том хаалгатай. Тэр хаалган дундуур хэр баргийн юм орохгүй, орсон ч шээсээр угаагдаад гарчихна. Тиймээс цистит тусахаас өмнө түрүү булчирхай өвдчихдөг.
Түрүү булчирхайд бидний идэж уусан хамгийн сайн, сайхан юмнуудыг цуглуулж, рашаан дусал болгоод хадгалж байдаг. Энэ нь эрэгтэй хүний хамаг шим шүүс нь юм. Тэгэхээр үүнийг нь эмэгтэй хүнээс гадна бактерууд мэдээд байна шүү дээ. Энд хамгийн гоё юм байдаг гээд. Тэгэхээр тэнд бактерийн халдвар орохоор салж өгдөггүй. Нэг орчихвол архагшдаг. Эмчилгээ удаан авдаг. Тэгэхээр түрүү булчирхайн шүүрэл нь маш их хэмжээний уураг, аминхүчил, сахароз, фруктоз, лимоны хүчлийг агуулдаг учир тэнд амьтан бүр очиж суурьших, амьдрах хүсэлтэй. Тэгээд нэг орчихвол өөр тийш явдаггүй, тэндээ л байгаад байдаг золиг байдаг юм.
-Бактерийн халдвар гэснээс шүдний өвчлөл түрүү булчирхайг үрэвсүүлэх шалтгаан болдог гэдэг. Энэ үнэн үү?
-Тухайн өвчин эмгэгийг үүсгэж байгаа нян нь түрүү булчирхайг үрэвсүүлж байгаа нянтай нэг ижил төрлийн нян байгаа тохиолдолд ингэж ярьдаг.
Жишээлбэл, хоолойны буюу гүйлсэн булчирхайн өвчнийг стрептококк гэдэг нян үүсгэсэн байлаа. Гэтэл тухайн хүн түрүү булчирхайгаар өвдчихсөн, шинжилгээ авахад стрептококк илэрдэг. Тэгэхээр “Өө хоолойны нян энд ороод ирчихсэн байна” гээд шууд хэлдэг. Ингээд л хүмүүс ийм ойлголттой болчихдог. Гэхдээ нарийн тайлбарлавал нян цусаар түгж байж л түрүү булчирхайд очно. Тэгэхээр хоолойноосоо болоод маш өндөр халуурч, сепсис болсон тохиолдолд нян цусанд түгж, түрүү булчирхай дээр тунаж үлдэж болно. Тийм хэмжээнд очоогүй л бол шүдний өвчин түрүү булчирхайд очихгүй.
Түрүү булчирхайн шүүрэл нь маш их хэмжээний уураг, аминхүчил, сахароз, фруктоз, лимоны хүчлийг агуулдаг учир тэнд амьтан бүр очиж суурьших, амьдрах хүсэлтэй
Харин түрүү булчирхайтай ойрхон, тунгалгийн булчирхайн үйл ажиллагаа систем ойр байгаа бол дамжих боломжтой. Гэхдээ алсын эрхтэнээс бол дамжих боломжгүй. Би бол ховор, байж болох ч маш цөөн тохиолдолд байна гэж хэлнэ.
-Бэлгийн замаар дамжих халдвараас гадна түрүү булчирхайг үрэвсүүлэх шалтгаан юу байдаг юм бол?
-Тухайн хүний нас, амьдралын хэвшил буюу суугаа ажилтай болон бэлгийн харилцаа тогтмол бус тоо, чанарын хувьд дутагдалтай хүмүүсийг эрсдэл өндөртэй гэж үздэг. Мөн үрэвсэлт өвчнүүд түрүү булчирхайн үрэвслийг үүсгэх магадлалтай.
-Зогсоогоор шээх нь түрүү булчирхайд муу. Эрэгтэй хүүхдийг багаас нь суугаагаар шээлгэх хэрэгтэй гэж зарим хүн ярьдаг. Өвдсөнийхөө дараа эмчлэхээс илүүтэй урьдчилан сэргийлэх нь чухал. Энэ талаар зөвлөмж өгөөч.
-Настай хүмүүс сууж шээж болно. Залуу насны хүмүүст энэ хамаарахгүй. Харин түрүү булчирхайн массаж гэж нэрлэдэг зүйлийг хийх ёстой. Үүнийг Монголчууд эрт дээр үеэс хийж ирсэн. Болдогсон бол засмал замаар биш донсолгоотой замаар, суудлынх нь дор хатуу картон эсвэл паниар тавьчихаад давхиулмаар байна.
Угтаа бол морь унах бол түрүү булчирхайн маш сайн массаж байжээ. Гэтэл үүнээсээ холдчихлоо. Морь унаад явахад донсолдог. Тэгэхээр өөрийн эрхгүй хүний хошного умалзаж байдаг. Тэнд нэг юм умалзаад байхаар төв мэдрэлийн систем мэдээд ажиллаж байгаа булчин руу хүчилтөрөгч, цус нэмэгддэг.
Дугуй унах, завилж суух нь түрүү булчирхайд сайн
Түрүү булчирхай биеэ даасан цусан хангамж авдаггүй. Дамжиж авдаг. Тэгэхээр шулуун гэдэс рүү очиж байгаа цусан хангамжийн нэг салаан дээрээс нь түрүү булчирхай авдаг. Төв мэдрэлийн системд шулуун гэдэсний булчин ажиллаад байна, тийшээ цус өгөөрэй гээд мэдээлэл очихоор замаас нь түрүү булчирхай хүртчихээд байгаа юм. Хаана үйл ажиллагаа сайн явагдаж байна, тэнд илүү цус өгнө. Хэнд илүү цус өгнө тэр хүчилтөрөгчөөр илүү хангагдана. Хүчилтөрөгчөөр хэн илүү байна тэр хэрээр исэлдэн ангижрах урвалд орно.
-Та түрүү булчирхай бол гэр бүлийн амьдралд чухал үүрэгтэй гэж хэлж байсан.
-Жишээлбэл, чи ажлаа сайн хийвэл цалингаа аваад л байна. Цалингаа хугацаанд нь аваад байвал танай гэр бүл сайхан амьдарч, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийнэ. Тэгэхээр яг үүнтэй адилхан. Сайн ажиллах тусам тухайн эрхтэний үйл ажиллагаа сайжирдаг.
Үүнтэй адил. Эрэгтэй хүний түрүү булчирхай сайн байвал эхнэрт нь хэрэгтэй. Тэгэхээр түрүү булчирхайн цаана амьдрал явж байгаа байхгүй юу. Эрэгтэй хүн эмэгтэй хүндээ эр хүнийхээ хувьд хийх ёстой ажлаа хийж өгч байна. Ингэснээр идсэн хоол тэжээлийнхээ хамаг сайн сайхан бүхнийг шим шүүс болгон хадгалж, түрүү булчирхайндаа хадгалж байгаад эмэгтэй хүндээ бэлгийн замаар бэлэглэдэг байх нь. Түүнийг нь эмэгтэй хүн хайрын рашаан дусал болгон хүртэж, аз жаргалтай нандин сайхан амьдардаг.
Үүнийг эмэгтэйчүүд мэддэг. Тиймээс гэрийн эзэгтэй өрхийн тэргүүндээ дандаа сайн сайхан хоол, цайныхаа дээжийг өгдөг байж. Үүнийг сүүлийн үед жоохон буруугаар хэлэх гээд байдаг болсон байна. Би хувьдаа үүнд дургүй байдаг. Тиймээс зөв тийш нь хандуулж өгч байгаа нь энэ.
Би эр нөхрийгөө юугаар усална, түүнээс гарсан үр дүнг би өөрөө авах юм гэдгийг эмэгтэй хүн мэддэг. Тиймээс эрэгтэй хүнд зөв, хэрэгтэй хоол тэжээлийг өгдөг. Ингэснээр эрэгтэй хүн бэлгийн чалхтай, сэтгэл санаа сайтай, бие хаа эрүүл, түрүү булчирхай эрүүл, сексийн ямар нэг эмгэггүй байна.
Эрэгтэй хүн идсэн хоол тэжээлийнхээ хамаг сайн сайхан бүхнийг шим шүүс болгон хадгалж, түрүү булчирхайндаа хадгалж байгаад эмэгтэй хүндээ бэлгийн замаар бэлэглэдэг
Өвчингүй эрүүл хүн чинь ажлаа сайн хийнэ, ингээд л аз жаргалтай, эр эм хоёрын хооронд зүү орох зайгүй байдаг юм байгаа биз дээ. Ямар нэг согог суугаад ирэхээр дундуур нь янз бүрийн юм орж, тэр нь эцэстэй нийгмийн бухимдал руу хөтөлдөг гээд л асуудал хөвөрнө. Тэгэхээр ядаж энэ салаа мөчир хэвийн байж гаднын нөлөөнд автахгүй, гэр бүл салахгүй байх чухал нууц нь энэ.
-Хотжисон амьдралд тэгвэл бид яавал дээр вэ. Тэр бүр морь унах боломж алга байна шүү дээ?
-Дугуй унах хэрэгтэй. Дугуй унах боломж байхгүй бол хошногоо умалзуул. Чиний хошного умалзаж байгааг би хараад мэдэхгүй шүү дээ. “Энд нэг хүн хошногоо умалзуулаад зогсоод байна” гэж хүн мэдэхгүй. Тийм болохоор автобус хүлээгээд зогсож байхдаа, хүнтэй яриад байж байхдаа 35 удаа умалзуулчихдаг байх хэрэгтэй. Дээр нь завилж суух бас их сайн.
Манай Монголчууд энэ тал дээр сул бодлоготой байсан юм уу даа. Дорно дахин тэр тусмаа Япон, Солонгос, Хятад тал уруугаа энэ тал дээр маш их анхаардаг байсан. Бэлгийн чалхад сайн гэсэн болгоныг иднэ, ууна, эхнэр нь авчирч өгнө. Ингэж л анхаардаг байж. Харин манайхан бол өөх, тос, сахар л өгөөд байдаг. Тэгэхээр энэ талаар бодох хэрэгтэй. Зөв зүйлээр хооллох нь чухал.
-Зөв хүнс тэжээл дунд юу юу орж байна вэ?
-Монголчуудын хоол хүнсэнд харьцангуй ховор. Бид хайж байж л хэрэглэдэггүй юм бол гарын дор байдаг зүйл цөөн. Ихэвчлэн ургамлын гаралтай зүйлс байдаг. Хамгийн ойрын жишээ гэвэл хасарваань гэж жимс бий. Манайд байдаг болчихсон байна лээ. Гадна хальс нь хуулардаг. Дотроо үртэй тэр нь вандуй шиг. Энэ жимс сайн. Энэ жимсийг өдөрт 5-10 ширхгийг идэж байх хэрэгтэй. Бас хулууны хатаасан үр. Манайд бол байхгүй. Урд зүгээс орж ирдэг. Үүнийг хэрэглэх нь бас сайн.
Дээр нь хүнснээс гадна дасгал хөдөлгөөн, түрүүн хэлсэн түрүү булчирхайн массажийг ч мартаж болохгүй. Дээр үед хатуу сандал, суудлыг модоор бэлтгээд түүн дээрээ салтаа, хярзан, хошногоор суугаад холхих хөдөлгөөн хийж массажладаг байсан. Ийм зүйлийг хэрэглэж болно. Амьдралын хэв маяг өөрчлөгдөөд, хөдөлгөөн муутай болж байгаагаас үүдээд улам л нэрмээс болоод байна.
-Цагаан мах эргэдэг эрэгтэйчүүд түрүү булчирхайн үрэвсэлтэй байх магадлалтай байх нь ээ?
-Магадлалтай, байж болно. Ялангуяа шамбрамтай, хошногоны хуниас булчингийн салст нь урагдсан, шархалсан, үрэвсэлтэй тохиолдолд түрүү булчирхайд халдвар очих магадлалтай байдаг. Зэргэлдээх эрхтэн учраас тунгалгийн систем нь нэг дор байрладаг.
-Үрэвслийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Ямар нэг бактер болон бактерийн бус халдвар байж тухайн эрхтэнд үрэвсэл явагдана. Энэ нь архаг болон цочмог байж болно. Аль нь бай ямарваа нэг эрхтэнд үрэвсэл болоход таван үндсэн шинж байдаг. Энэ таван шинж тавуулаа л гардаг. Үүнд:
- Хавдана,
- Өвдөнө,
- Улайна,
- Халуу оргино,
- Үйл ажиллагаа алдагдана.
Анагаахын оюутан болсон өдрөөс л үрэвслийн таван шинж гэж бүх оюутанд заадаг. Яг л энэ тав тавуулаа гарна. Тухайн эрхтэн далд учраас улайсан, хавдсан болохыг нь мэдэхгүй. Цочмог үрэвсэл бол хавдаж, улайгаад хагарч цоорно. Гэхдээ ингэж байгаа хүмүүс ховор. Шинжлэх ухаан хөгжсөн энэ үед гайгүй дээр нь үзүүлээд, эмчлээд байна. Хамгийн гол нь үйл ажиллагаа алдагдаж байгаа шинж тэмдэг илэрнэ. Ингэхээр үндсэн гурван төрлийн зовиур илэрнэ. Үүнд: Өвдөлтийн хам шинж, Шээсний хам шинж, Бэлгийн сульдалын хам шинж гарна.
Түрүү булчирхайны гол үүрэг нь одоогийн эдийн засгийн механизмын тайлбартай адилхан
Хам шинж гэхээр дотроо олон төрлийн шинжүүдийг нийлүүлсэн нэг багц байх нь гэсэн үг. Хамгийн түрүүнд өвдөлт илэрдэг. Зарим хүнд хааяа өвдөж байхад зарим нь бүр “Ёо ёо” гэтэл өвдөнө. Энэ үед зарим нэг нь үзүүлнэ. Ихэнх нь үзүүлдэггүй. Дараагийн багцад шээсний алдагдлын зовиур гарч ирнэ. Тэр нь олон дахин, дутуу, дүлж шээх, шээс тасалдана, хаагдана, шөнө шээнэ, үлдэнэ гэх мэт нэг л биш болдог. Ингээд ирэхээр нэг л биш байгааг хүмүүс мэднэ. Энэ хоёр зовиур бол тухайн хүнд удаан хадгалагдаж, эмчлэгдэхгүй, дутуу эмчлэгдэх зэргээр яваад л байна. Гурав дахь зовиур энэ өвчтэй удаан явсан тохиолдолд бэлгийн сулралаар илэрнэ.
Тухайн үйл ажиллагааг явуулж чадахгүй болохоор түрүү булчирхай дотооддоо үйлдвэрлэдэг түрүү булчирхайн шүүрлээ сайн, гүйцэд ялгаруулж чадахгүй, ялгаруулсныгаа гадагш нь гаргаж чадахгүй, гаргасныгаа шинэчилж эргэлтэд оруулж чадахгүй болчихдог. Ингэхээр хурдан дур тавих, үрийн шингэн багасах, дур тавихгүй байх зэрэг хүндрэл гарна. Ингэхээр бэлгийн харилцаанд сэтгэл ханамжгүй болно, зарим хүнд зовиур өгнө.
Түрүү булчирхайны гол үүрэг нь одоогийн эдийн засгийн механизмын тайлбартай адилхан. Тэгэхээр эрэгтэй хүнийг үрийн шингэн буюу рашаан ус монгол хэллэгээр хуялаа гадагш нь гаргаж, эмэгтэй хүнд өгч бай гээд бурхан заяачихсан. Эмэгтэй хүн өгснийг нь авч ууталж байх зарчимтай. Эрэгтэй хүн тэр шүүрлийг гаргах тусам сайн. Гаргахгүй бол муу. Тэгэхээр би түрүүн хэлсэн. Тэр шингэнийг гаргахгүй удаан байх юм бол зогсонгшилын хэлбэрийн асуудал үүснэ. Харин байнга гадагшлуулж байвал бүтэн эргэлтийн цикл болчихож байгаа юм.
Бидний идэж уусан юмнаас хамгийн шим тэжээлтэй, хамгийн сайныг нь би өөртэйгээ адилхан жижигхэн амьтныг үйлдвэрлэх гээд хамгийн чадалтай, сайн юмаа бэлдэж байна шүү дээ. Тэгээд бэлдээд түүнийгээ хадгалаад л байна. Арав, хорь, гуч, дөч хоног хадгална. Гэтэл аливаа амьд юмыг удаан хадгалах тусмаа л асуудалтай. Тиймээс л гаргаж бай гээд байгаль зохицуулчихсан. Түүнийг гаргах юм бол дараагийнх нь сэлбэгдэж орж ирнэ. Бяслагны онолтой адилхан. Хурдан гаргах тусам төмсөгнөөс орж ирэх шинэ эр бэлгийн эсүүд сэлбэгдэнэ. Тухайн хуялыг сайн гаргах юм бол дараагийнх нь шинээр сэлбэгдэж орж ирдэг. Эмэгтэй хүн ч адил үтрээгээр дамжуулан салтсаар эрэгтэй хүнээс авах электролит, эрдсийг шимж хамж авдаг.
-Хүүхэдтэй болох гэж төлөвлөж байгаа хосуудад бэлгийн харилцааны тодорхой дэглэм заадаг. Үүнтэй холбоотой байх нь ээ.
-Нэг ёсондоо эмэгтэйнхээ өндгөн эс гадагшлах хугацааг тодорхойлно. Сар бүрийн 16-ны өдөр гэж үзвэл тэрийгээ тэмдэглээд нөхөр нь үүнээс 14 хоногийн өмнө бэлтгэлд гарна. Е витамин ууна, долоо хоногийн өмнө бэлгийн харилцаанд орж үрийн шингэнээ суллачихсан байх хэрэгтэй. Ингэхээр 14-ний өдөр гэхэд шинээр хамгийн тэжээлтэй, шинэ эсүүдээр сумлагдчихна. 16-ны өдөр боллоо, харьцаанд орно. Тэгэхгүй бүтэн сар, хоёр сар хадгалж, хадгалж 16-ных нь өдөр “Хайртай чамдаа” гээд өгөх юм бол “Аавдаа шаахай аваад ир” гэхээр “Заа” гээд хөдөлдөггүй хүүхэдтэй болох нь байна шүү дээ.
45-аас дээш насны эрчүүд жилд нэг удаа үзүүлэх хэрэгтэй
-Оношилгоог хэрхэн хийдэг вэ?
-Оношлогоог зовиур үзлэг, шээс болон цусны шинжилгээ, ЭХО, түрүү булчирхайн шүүрлийн шинжилгээ шаардлагатай бол бэлгийн замын халдварын шинжилгээг авч тодорхойлдог.
-Эрчүүд бусад төрлийн өвчлөлтэй адилхан тодорхой хугацаанд үзүүлж, хяналтад байх хэрэгтэй юу?
-45-аас дээш насны эрчүүд жилд нэг удаа үзүүлэх хэрэгтэй. Үүнээс доош насныхан бол ямар нэг асуудал гараагүй бол үзүүлэх шаардлагагүй. Эрчүүддээ хандаж хэлэхэд залуу халуун үед янз бүрийн юм байлгүй яах вэ. Гэхдээ сайн ч саар ч зүйл байдаг. Тиймээс асуудал гарвал урхаггүй эмчлүүлэх шаардлагатай. Энэ нь зөвхөн өөрт чинь хамааралтай асуудал биш ард тань ар гэр байдаг гэдгийг бодох хэрэгтэй.
Өвчтэй хүн эрүүлийг, эрүүл хүн элдвийг хүснэ гэдэгчлэн элдвийг хүсэж байгаад л асуудалд ордог. Архи ууна, тамхи татна, хүйтэн нойтон газар явна гэх мэтчилэн. Хамгийн энгийнээр архи, тамхиндаа хордоно, бэлгийн чалхад, үр удамдаа нөлөөлнө. Тиймээс эрчүүд маань үнэнч байх, халдвараас сэргийлэх зэргийг сайтар чандлах хэрэгтэй.