“Глобаль стратеги менежментийн институт”-ээс өчигдөр бизнесийн эрхлэгчдийн дунд “Хямралын үе дэх өсөлтийн боломжууд” сэдэвт форум зохион байгууллаа.
Хямрал гэдэг утгыг хятад хэлнээ “Аюул”, “Боломж” гэсэн хоёр үг нийлж илэрхийлдэг хэмэн “KGB Tegbe” хүргэлтийн компанийн менежер Мөнх-Эрдэнэ ярилаа. Хэдэн мянган жилийн турш дэлхий ертөнцтэй торго, шаазан, цайны наймаа хийсэн ард түмэн үнэхээр оноод хэлчихжээ. Эдийн засгийн өсөлтийн үеийн бизнес, арга технологи хямралын үед үл тохирч, боломжууд хаагдаж байдаг ч нөгөө талд өөр шинэ боломжууд нээгдэж байдаг ажээ.
2000 оны эхээр Өмнөговь аймагт анх гар аргаар тоосго үйлдвэрлэж эхэлсэн “Галтууд” компани эдийн засгийн өсөлт хамгийн өндөр цэгтээ тулж байх үед хурдацтай өсч Монголдоо эхний тавд багтах өндөр технологитой үйлдвэр болон өргөжжээ. Хоёр жилийн өмнө бид эдийн засаг хямарсан, хямраагүй гэж мэтгэлцэх зуурт Өмнөговь дахь компанид аль хэдийн хямралын шинж тэмдгүүд хүчтэй мэдрэгдэж эхэлснийг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Баярчимэг ярьсан юм. Тэрбээр хэлэхдээ “Уул уурхайн салбарын өсөлт, уналт нь барилгын салбарт хамгийн хүчтэй мэдрэгдсэн” гэсэн бөгөөд тухайн үеэс л бизнесээ төрөлжүүлэх, шинэ боломж эрэлхийлж эхэлсэн байна.
Тус компани үйлдвэрлэл явуулж эхэлснээсээ хойш нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчны асуудалд анхаарал хандуулж Говийн хөрсөнд ургах чадвартай жимсний модыг говьд тариалах, байгалийн унаган жимст мод, бутыг хамгаалалтад авах төсөл хөтөлбөрүүдийг шалгаруулан дэмжиж ирсэн байна.
Говьд ургадаг ганц гэж хэлж болох хармаг жимс сүүлийн жилүүдэд гарц маш багассан тул үүнийг авч, цаашлаад бизнес болгон хувиргажээ. Хармаг жимс нь сайхан амттай төдийгүй, хүний эрүүл мэнд, бодисын солилцоонд эерэгээр нөлөөлдөг нь тогтоогдсон байдаг тул уг жимсийг унах цагаар түүж хатаан цай үйлдвэрлэх зэрэг бүтээгдэхүүн болгон хувиргасан байна.
Ингэснээр Өмнөговь аймагт тоосго үйлдвэрлэж, барилга барьдаг компани бизнесээ төрөлжүүлж Улаанбаатарын зах зээл, улс даяар үйлчилгээгээ хүргэх болсон юм.
Мөн хямралын үеийн нэн чухал асуудал нь компани илүү үр ашигтай зардалд төвлөрч, хэмнэлт хийх. Тэгэхдээ зөвхөн өнөө маргаашаа аргацаасан хэмнэлтээс илүү алсыг харсан шийдвэр гаргах нь хямралыг хохирол багатай даван туулах, цаашлаад өсөлт бий болох эсвэл эдийн засаг эргэн сэргэхэд хүч тамираа барчихгүй байх боломжийг олгодог хэмээн “Ultrasonic” компанийн маркетингийн менежер Б.Отгонбаяр ярив.
Тухайлбал, шинэ барилгадаа халаалтын систем суурилуулахдаа хямдыг бодож чанаргүй технологи ашиглавал эвдрэл, гэмтэл гарах магадлал өндөр, нас богинотой, байгууламжийг хангалттай хэмжээнд хүртэл халааж чадахгүй бол засвар үйлчилгээ, ашиглалтын зардал тооцоолж байснаас хэт өндөр гарах болно.
Тиймээс дэвшилтэт технологи, инновацид хөрөнгө оруулж урт хугацааны хэмнэлт хийх нь байгууллагын санхүүгийн тогтвортой байдалд хамгийн эерэг үр дагавар авчирдаг байна.
Мөн боловсрол, ур чадварт хийсэн хөрөнгө оруулалт тогтвортой өсөлтийн үндэс болдог нь эдийн засгийн шинжлэх ухаанаар нотлогдсон зүйл. “Цаст констракшн” бол үүнийг маш сайн хэрэгжүүлж байгаа компани юм. Гүйцэтгэх захирлаасаа эхлээд ажилчдаа хүртэл чадваржуулах сургалтад хамруулж, нэгж ажилтны бүтээмжийг нэмэгдүүлэхэд сүүлийн хэдэн жил анхаарч иржээ.
“Үүний үр дүнд манай инженер техникийн баг аливаа зүйлд өөрсдөө их бүтээлч санаачилгатай хандаж, багийн уур амьсгалыг тогтоосон. Өнөөдөр бид олон улсын төслийг амжилттай гүйцэтгэж, хүлээлгэж өгөөд байна” хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Н.Баярцэцэг ярилаа. Саяхан Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2016"-г танилцуулсан бөгөөд Монгол Улс авьяас, ур чадвараараа 61 улсаас 58-т эрэмбэлэгдэж байна.
Ерөөс форумд ирсэн оролцогчдын дийлэнх нь “Глобаль стратеги менежментийн институт”-ийн сургалтад хамрагдсан, шинэ мэдлэг, шинэ туршлагын үр шимэг тодорхой хэмжээнд мэдэрсэн байгууллагуудын төлөөлөл байсан юм. Тэд ийн чуулж, асуудлуудаа хэлэлцэж өөр өөрсдийн туршлагаа хуваалцсан нь хэн хэндээ шинэ санаа шүүрдэх боломж олгосон арга хэмжээ боллоо.
Бизнес эрхлэгчдийн сонирхлыг эрхгүй татсан нэг илтгэл нь Монголын хөрөнгийн биржийн Арилжааны албаны дарга Б.Чингүнжавын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох аргуудын тухай илтгэл байлаа. Хэрвээ хангалттай мэдээллийг нь өгөөд, бэлтгэлээ сайн базааж чадвал хөрөнгийн зах зээлд мөнгөө эргэлдүүлэх хүсэлтэй маш олон хүн байдгийг тэрбээр эхлээд онцлов.
Хамгийн гол нь компани үнэт цаас гаргахаар бэлтгэж байгаа бол түүнийгээ аль болох эртхэн мэдээлж мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө авч байх хэрэгтэй аж. Ингэснээр хөрөнгө оруулагчдад сонголтоо хийх, төлөвлөх цаг хугацаа олгох бөгөөд ихэнх тохиолдолд хөрөнгө оруулагч мөнгөө хадгаламж, үл хөдлөх хөрөнгө, зээлүүлэх гэх мэтээр эргэлтэд оруулж байдаг учир танай компанийн хувьцааг худалдан авах мөнгөө бэлдэхэд багагүй хугацаа шаардлагатай болдог байна.
Нөгөөтээгүүр нээлттэй компани байх нь маш их үүрэг хариуцлага хүлээдэг учир компаниуд бирж дээр хувьцаа гаргах сонирхол багатай байдаг. Тэгвэл өөр нэг сонголт нь хаалттай хувьцаат компани байх. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагч хувьцаагаа арилжихын тулд заавал биржээр дамжих шаардлагагүй, чөлөөтэй хөрвөх боломжтой.
Эл асуудлыг Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд зохицуулж өгсөн байдаг аж.