Нийслэлийн есөн дүүргээс Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилоогүй. Тус дүүргийн орон нутгийн сонгуулийн үр дүн будлиантай болсон учраас ийн Засаг дарга сонгох боломжгүй байдалд хүрээд байгаа талаар мэдээлэл гараад байгаа юм.
Тэгвэл нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ Баянзүрх дүүргийн Засаг даргыг томилох боломжгүй байгаа талаар өнөөдөр мэдээллээ.
Тэрбээр энэ талаар хэлэхдээ,
-Баянзүрх дүүргийн хувьд 41 төлөөлөгчтэй байх ёстой. Одоогоор 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг ирүүлсэн. Зургаан төлөөлөгчийг Сонгуулийн тухай хууль, тогтоомжийг зөрчсөн гэж үзэн дүүргийн Сонгуулийн хорооноос жагсаалтаас хассан байсан. Энэ шийдвэр шүүхийн шатанд эцэслэн шийдэгдээгүй явж байна.
Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан ч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан учраас анхан шатны шүүхийн шийдвэрийн биелэлт эцэслэж шийдвэрлэгдээгүй байгаа. Ийм нөхцөл байдал үүссэн учраас нийслэлийн Засаг даргын зүгээс тус дүүргийн Засаг даргыг томилох боломжгүй.
Энд ямар нэгэн улстөржсөн асуудал байхгүй гэдгийг хэлмээр байна. Ардчилсан нам олонхи болсон Сүхбаатар, Баянгол дүүргийн ИТХ-аас хуулийн хүрээнд асуудлаа ирүүлсэн тул Засаг дарга нарыг батламжилсан. Төрийн байгууллага хуулиа дээдэлж, хуулийн хүрээнд ажлаа явуулдаг гэв.
Нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргын томилгоог хийхдээ тухайн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг үндэслэж хийх ёстой байдаг. Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүдийн зүгээс өчигдөр шүүхээс эцэслэн шийдвэр гарсан мэтээр хэвлэлийн хурал хийсэн нь ташаа мэдээлэл байсан гэдгийг тэрбээр мөн тайлбарлав.
Түүнчлэн тус дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа дараагийн шинэ Засаг дарга томилогдтол ажлаа хэвийн үргэлжлүүлэн хийж байгаа гэдгийг ч тодотгож байсан юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.