“GoGo” мэдээний агентлаг эцэг эхчүүд, хүүхэд багачуудад зориулан нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй спорт клубуудын мэдээллийг цувралаар хүргэдэг.
Манай сурвалжлах баг энэ удаад хүний тэсрэх хүчний хязгаарыг сорьдог хүндийг өргөлтийн клубаар зочиллоо. Спортын төв ордны нэгдүгээр давхарт байрлах тус клуб Монголын үе, үеийн туйванчдын хөлс хүч хөдөлмөр, ялалт, ялагдлын үүх түүхийг агуулсаар 60 дахь жилтэйгээ золгож байна.
Тус клубт 10-25 насны хүүхдүүд хичээллэж байгаа юм байна. Найман наснаас эхлээд хүндийг өргөлтөөр хичээллэх боломжтой талаар ОУХМ Ц.Хосбаяр дасгалжуулагч хэлсэн юм. 10 гаруй хөвгүүд, гурван охины хичээллэж байсныг нэг нь Ази тивийн аварга, залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэгийн төрсөн дүү М.Оюун-Эрдэнэ байлаа. Эгчийнхээ рекордуудыг эвдэхийг зорьж байгаа гэдгээ ч шуудхан л хэлж байлаа.
Хүндийг өргөлтийн спортоор эмэгтэй хүүхэд хичээллэхэд эцэг эхчүүд таатай ханддаггүй ч өнөө цагт манлайлагчид гэвэл Н.Баярмаа, М.Анхцэцэг гээд шилдгүүдийг нэрлэж болно.
Энэ клубийн онцлог үнэ төлбөргүй. Ц.Хосбаяр “М.Анхцэцэг эгч шигээ болно гэсэн хүсэл мөрөөдөлтэй хүүхдүүд олимпоос хойш манай клубт ирж байна. Тэр их мөрөөдөл, тэмүүлэлээр хөтлөгдөөд ирж байгаа хүүхдэд сарын 20-30 мянган төгрөг өг гэж яаж хэлэхэв дээ. Хүүхдийн сэтгэл рүү ус цацсантай ялгаа байхгүй. Цаг хугацаа л тэр хүүхдийг ямар хүн болохыг харуулна. Шавь нартаа хандаад та нар заавал тив, дэлхийн аварга болох албагүй ээ. Зүгээр сайхан төлөвшилтэй бие хаа сайтай эр хүн болчих. Тэсвэр хатуужилтай ээж хүн болчих. Спорт бол маш том төлөвшил өгдөг юм шүү” гэж хэлдэг.