"Эвтэй байж, багцалсан сум шиг юунд ч дийлдэшгүй байгаарай" хэмээн ерөөж АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдэд З.Энхболд таван сум гардуулж өглөө. Тэрбээр "Нэр дэвшигчийн тоо дөрөв болоод байхаар нь манай Н.Алтанхуяг дарга нэрээ дэвшүүлж, намдаа 250 сая төгрөгийн хандивыг өгөөд тоогоо тав болголоо" хэмээн хошигнон ярив.
АН энэ таван сум шиг багцалсан байхдаа амжилттай байсан. Таван сум задарснаас хойш амжилтгүй болсон. Монголын нууц товчоогоо санаж яваарай. Бид нарын цаашид явах замыг заагаад өгсөн. 40 хоногийн турш багцалсан таван сум шиг эвтэй байгаарай гэж АН-ын дарга З.Энхболд хэллээ.
Ардчилсан Намын даргад нэр дэвшигчдэд нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ажиллагаа Blue Sky зочид буудалд боллоо. Намын VI их хурал болж, намын даргыг сонгох үйл явцад намын гишүүн бүр оролцох боломжтой болсон юм.
Намын даргын сонгуулийн сурталчилгаа энэ сарын 21 буюу маргаашнаас эхэлж 40 хоног үргэлжилнэ. Намын даргыг сонгох санал хураалт нэгдүгээр сарын 29-нд Монгол орон даяар нэгэн зэрэг явагдана.