Өмнөд Солонгосын “Нарны үр сад” хэмээх олон ангит киноны гол дүрийн жүжигчид Сон Жюн Хи, Сон Хие Кёо нарын айлчлалын үеэр Хонконг хөл үймээнд дарагдав.
Дайны тухай өгүүлэх энэхүү бүтээл дэлхийг “байлдан дагуулж”, үзэгчдээс өндөр үнэлгээ буюу 38,8 хувийн үнэлэлт авсан юм. Уг бүтээлийг Солонгосын эдийн засагт БУЁО /гялалзсан, гялтганасан. орч/ амжилт дагуулав хэмээн үзэж байна. “Нарны үр сад” Хятад, Япон, Тайвань зэрэг дэлхийн 32 оронд экспортлогдсон юм. Албан ёсоор цацагдахаасаа өмнө 13 тэрбум вон /11 сая доллар/ цуглуулаад байсан бөгөөд энэ үзүүлэлтээрээ Солонгосын “савангийн дуурь”-ийн түүхэнд дээд амжилт тогтоож чаджээ.
Тус кино энэ оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн даруй Хятадын iQiyi сайтад 2,4 тэрбум хандалт авсан буюу нэг бүлэг нь л гэхэд 170 сая хандалт авсан гэсэн дүн гарчээ. Киноны эхний найман ангийн дундуур цацсан зар сурталчилгаанаас л гэхэд 240 сая юаны /34 сая доллар/ ашиг олсон байна.
Хятадад хүчээ авч буй солонгос драм тус улсын дотоодыг аюулаас хамгаалах албаныханд таалагдаагүй юм. Улмаар уг бүтээлийг албан ёсны эрхтэй дамжуулж байсан Weibo-д амьдралаас хэт “ангид” кино гаргахгүй байх хатуу сануулга өгчээ.
“Савангийн дуурь” бол Солонгосын төрөөс авч хэрэгжүүлж буй нарийн бодлого гэдэг нь Пак Гын Хэ ерөнхийлөгчийн хэлсэн үгнээс ч харагдана. Тэрээр хэлэхдээ “Нарны үр сад хэмээх энэхүү драм нь Солонгосын соёлыг дэлхийд түгээж, гадаадынхныг Солонгост урин дуудаж, улс оронд орлого оруулахад үнэтэй хувь нэмэр оруулна” гэжээ. Тэрээр цааш нь “Сайн драм улс орны эдийн засаг, соёлын хувьд төдийгүй жуулчдыг татахад эерэг нөлөө үзүүлнэ” хэмээн мэдэгджээ.
ГОО САЙХНЫ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН
Блүүмбергийн мэдээлснээр “драм бол илүү олон жуулчин татах арга юм. Солонгосчууд Хятадын жуулчдыг татахыг чармайж байна. Мөн гадаад зах зээлд Солонгосын бараа бүтээгдэхүүнийг борлуулах давхар зорилготой”аж. Савангийн дуурийн хүчээр Хятадын пүүсүүд Солонгосын компаниудад их хэмжээний хөрөнгө оруулах болжээ.
“Нарны үр сад” киноны гол дүрийн жүжигчид Сон Жюн Хи, Сон Хие Кёо нарын үнэ ч “тэнгэрт тулжээ”. Тухайлбал, Хятад болоод Солонгосын 100 зар сурталчилгаанд тоглосны хөлсөнд 100 тэрбум воны /87 сая доллар/ ашигтай ажиллажээ. Жүжигчин Сон Хие Кёо Laniege уруулын будгийн сурталчилгаанд тоглосноор тус бүтээгдэхүүний эрэлт өмнөх жилийнхтэй харьцуулахад 360 дахин нэмэгдсэн аж. Уг бүтээгдэхүүнийг Хятад жуулчдын очдог Мёондон дүүрэгт голлон худалдаж байна.
Блүүмбергийн дэлгэж буй тоо баримтаас үзвэл Солонгосын гоо сайхны барааны экспорт энэ оны гуравдугаар сараас эхлэн 22 хувиар өссөн байна.
Мөн “гадаад зах зээлд Солонгосын гоо сайхны бараа бүтээгдэхүүн эрэлттэй байгаа нь Солонгосын “савангын дуурь”, дуу, цэнгээнт нэвтрүүлэг зэрэг салбарын үйл ажиллагаатай нягт холбоотой” ажээ.
СОЁЛЫН ДАВУУ ТАЛ
“Зүрхэнд шингэсэн намар”, “Одноос ирсэн хайр”, “Донг И”, “Нарны үр сад” зэрэг олон ангит кинонууд Азид “Солонгосын соёлын давалгаа” бий болгоод байна.
Хонконгийн алдарт кино найруулагч Чип Цао солонгос “савангийн дуурь”-ийн нууцыг ийн тайлбарлажээ. “Тэд эн түрүүнд гоо зүйд анхаардаг. Жүжигчид нь царайлаг, өрнөл нь романтик, үйл явдал нь энгийн болоод сэтгэл татам. Энэ чанараараа маш олон үзэгчид татаж, улмаар гоо сайхны бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Хоёдугаарт, Солонгос улс түүхэн хөгжлийн явцад Хан, Тан зэрэг Хятадын түүхэн улсуудын соёлын нөлөөг хүчтэй авсан юм. Яг л Япон шиг. Тэр чанараа Хятад хэрэглэгчдийг татах зорилгоор улам тодотгож байна” гэжээ. Мөн цааш нь “Дэ Жан Гүм” зэрэг хоолны холбогдолтой кино гарснаас хойш Солонгос хоолны газрууд ашигтай ажиллах болж, ард иргэд зөвхөн хоол идэхээр Солонгосыг зорих болсон. Солонгос анагаах ухааны талаар түүхэн кино гарсны дараагаас иргэд Хятадын уламжлалт анагаах ухааныг дорд үзэж, Солонгост эмчлүүлэхээр явах нь нэмэгдсэн” гэв.
ЗАСГИЙН ГАЗРЫН ОРОЛЦОО
Хятадын Чен Чи их сургуулийн судлаач Цай Жен Жиа солонгос “савангийн дуурь”-ийн талаар ном бичжээ. Тэрээр хэлэхдээ “Солонгос драм сэдвийн хувьд харилцан адилгүй. Гэхдээ үйл явдлынх нь цаана нэг нийтлэг зүйл байдаг нь Солонгосын соёл юм. Жишээ нь, “Одноос ирсэн хайр” кинонд харь гарагийнхны талаар өгүүлдэг. Гэтэл цаагуураа Солонгосын соёлыг тусгаж байдаг. “Донг И” хэмээх драм нь Солонгосын соёлыг магтан дуулсан, сурталчилсан шинжтэй” гэж онцлов. Тэрээр цааш нь “ Солонгос драм бол тус улсын төрөөс баримталж байгаа стратеги буюу маркетингийн бодлого юм” гэв.
Солонгос драм амжилт дагуулдаг гол шалтгаан нь төрийн дэмжлэгтэй холбоотой ажээ. Судлаач Цай Жен хэлэхдээ “Солонгосын Засгийн газар энэ чиглэлээр стратеги боловсруулдаг. Томоохон пүүсүүд зардлыг нь гаргана. Харин шоубизнесийн салбарынхан ажил хэрэг болгож, биежүүлдэг. Ийм шат дамжлагатай драм бүтнэ. Эцэст нь мөн гурван шалгуур дамжиж хэрэглэгчдэд хүрдэг. 2004 онд байгуулагдсан “Олон ангит киноны зөвлөл”-өөр дамжин “Хөх ордон”-д хүрнэ. “Хөх ордон”-оор дамжин Ерөнхийлөгчид очдог байна. Энэ салбарыг дэмжихийн тулд маш их хэмжээний хөрөнгө оруулдаг” гэв. Мөн тэрээр “тухайн орны телевиз солонгос драм цацсанаар, үзэгчид үзсэнээр Солонгосын эдийн засгийг дэмжигчид болдог” хэмээн онцолжээ.
М.Билгүүн