ӨВЛИЙН ОЛИМПИЙН АНХНЫ АЛТАН МЕДАЛЬ
ӨВЛИЙН ОЛИМПИЙН АНХНЫ АЛТАН МЕДАЛЬ
ӨВЛИЙН ОЛИМПИЙН АНХНЫ АЛТАН МЕДАЛЬ
ӨВЛИЙН ОЛИМПИЙН АНХНЫ АЛТАН МЕДАЛЬ
Норвегийн Лиллехаммер хотноо залуучуудын өвлийн II олимпод гүйлтийн тэшүүрийн багийн төрөлд эрх аван уралдсан Буянтогтохын Сумъяа алтан медаль хүртсэн билээ. Тэрбээр Итали Боназа Ноеми, БНСУ-ын Чүн Жэ Вүн, БНХАУ-ын Шень Хань Ян нарын хамтаар холимог багийн төрөлд амжилттай уралдаж АЛТАН медалийн болзол хангасан юм. Олон улсын олимпын хорооноос эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр гишүүнтэй 13 багийг гүйлтийн тэшүүрийн багийн төрөлд 1,6 км-ын зайд хурд хүчийг нь зорьж медальтнуудыг шалгаруулсан. Залуучуудын олимпын албан ёсны сайтад Монгол Улс өвлийн олимпиос медаль хүртэж байгаагүй. Буянтогтохын Сумъяа анхны алтан медалийг эх орондоо авчирсан талаар онцлон бичиж байсан. Хоёрдугаар сарын 12-нд нээлтээ хийсэн залуучуудын II өвлийн олимпын наадамд 70 улсын 1100 залуу тамирчин 70 багц медалийн төлөө өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан билээ.

KING TUG ӨРСӨЛДӨГЧДӨӨ НАМ ЦОХИСООР..
KING TUG ӨРСӨЛДӨГЧДӨӨ НАМ ЦОХИСООР..
Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт 2016 онд мэргэжлийн боксын гурван тулаан хийж долоо дахь ялалтаа авлаа. Энэ оны хамгийн сүүлийн тулаан Мексикийн Г.Меразтай зургадугаар үе хүртэл тулалдсаныг эс тооцвол өрсөлдөгчид нь түүнд юм болсонгүй.
Мэргэжлийн боксын дэвжээн тав дахь тулаанаа тавдугаар сард хийж, өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялснаар тэрбээр “State Champion” цолтой болж, аваргын анхны бүсээ зүүсэн билээ. Мэргэжлийн боксын "Ten Goose" клубт харъяалагдан бэлтгэлээ хийж байгаа. Н.Төгсцогтын ард дасгалжуулагч, менежер, туслах гээд олон хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг. Мэргэжлийн боксоор оргилд нь хүрч, Монгол аварга гэж дэлхийд зарлуулна гэж төсөөллөөр өөрийгөө хурцалж яваа Н.Төгсцогтынхоо дараа, дараагийн тулаанд амжилт хүсье.

РИО-2016 ОЛИМПИЙН НААДМЫН БААТРУУД
РИО-2016 ОЛИМПИЙН НААДМЫН БААТРУУД
2016 оны Рио-де-Жанейрогийн олимпийн наадамд Монголын баг 43 хүний бүрэлдэхүүнтэй оролцож нэг мөнгө, нэг хүрэл медалийн амжилтаар түүхийн нэгэн хуудсаа бичсэн. Бээжин, Лондонгийн олимпийн бахдам амжилтын араас залгамжилсан Риод Монголын ард түмэн илүү босго өндөр тавьж хариуцлага итгэл найдвар хүлээлгэж 43 тамирчин бүгд л ялахын төлөө авхаалж самбаа хурд хүчээ шавхлаа.
Олимпийн анхны медальтан эмэгтэй жүдоч болж Доржсүрэнгийн Сумъяа мөнгөн медаль хүртснээр Монголын жүдо бөхийн шигшээ баг дөрвөн олимп дараалан медаль хүртлээ. Хоёр олимп дараалан медаль хүртсэн боксчдын буухиаг Доржнямбуугийн Отгондалай үргэлжлүүлэн хүрэл медалийг энгэртээ зүүсэн. Монголын олимпийн түүхэн дэх 26 дахь медальтан. Олимпийн медальтай долоо дахь боксчин. Олимпийн наадмын 14 дэх хүрэл медальтан болсон билээ.Паралимпийн наадмын эхний медалийг ОУХМ Б.Ууганхүү жүдо бөхийн төрөлд хүртэж пауэрлифтингийн төрөлд өрсөлдсөн Э.Содномпилжээ хоёр дахь хүрэл медалийг эх орондоо авчирсан юм.

ЦАГИЙГ ЭЗЭЛСЭН ХОСГҮЙ АВАРГА
ЦАГИЙГ ЭЗЭЛСЭН ХОСГҮЙ АВАРГА
Мэргэжлийн сүмо бөхийн 2016 оны тавдугаар сарын Нацү башёд Их аварга Хакүхо Мөнхбатын Даваажаргал нэг ч уналгүй, 15 даваатай тэргүүлж, Японы Эзэн хааны цомыг 37 дахь удаагаа хүртсэн хосгүй амжилтын эзэн болов. 2015 оны нэгдүгээр сард Хакүхо М,Даваажаргал аварга дээд зиндаанд 33 дахь удаагаа түрүүлж, 1700 жилийн түүхэнд эвдэгдээгүй амжилтыг эзэмших болсон билээ. Арваннэгдүгээр сарын башёд их аварга Хакүхо М.Даваажаргал 1008 дахь даваагаа авч мэргэжлийн сүмо бөхийн түүхэн дэх хамгийн олон даваа авсан бөхчүүдийн гуравдугаарт бичигдэж эхэлсэн.
1000 дахь даваагаа авсныхаа дараа "Монгол хүн, монгол хүү Японы хоёр домогт бөхтэй зэрэгцэж 1000 дахь даваагаа өнөөдөр авлаа. 1000 даваа гэдэг бол олон жилийн хөлс хүч хөдөлмөр. Бие өвдөх, гэмтэж бэртэх гээд янз бүрийн бэрхшээлийг даван туулж энэ бүхний ард гарсан. Дэлхийн даяар тархсан Монголчууд болон сүмог дэмждэг бүх хүмүүстэй 1000 дахь давааны баяраа хуваалцаж байгаадаа баяртай байна" хэмээн баяраа хуваалцсан билээ. Озэки Кайо 1988-2011 онд 1047 даваа, Ёкозүна Чиёнофүжи 1970-1991 оны хооронд 1045 даваа гэсэн амжилтаар тэргүүлдэг юм.

ГАВЬЯАТУУДЫН ДАРААЛСАН ЗОДОГ ТАЙЛАЛТ
ГАВЬЯАТУУДЫН ДАРААЛСАН ЗОДОГ ТАЙЛАЛТ
Тамирчин хүний амьдралд тохиох хамгийн хүнд хэцүү харуусал дагуулдаг үйл явдал бол зодог тайлах. 2016 онд мэргэжлийн сүмогийн хоёр ч Монгол бөх зодог тайллаа. 1992 оны хоёрдугаар сард тэр үеийн “Оошима” дэвжээнд Н.Цэвэгням, Д.Батбаяр, Б.Энхбат, Ц.Батжаргал, Мөнхболд,Түмэндэмбэрэл гэсэн 15-16 насны зургаан хөвгүүн сүмогоор барилдахаар орчуулагч Цэвээнсүрэн гуайн хамтаар анх хөл тавьсан түүхтэй.
24 жил сүмогийн дэвжээнд барилдсан Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах ёслол тавдугаар сарын 29-нд Токио хотын "Рёогокү" дахь сүмогийн ордонд болж 8000 хүн оролцсон. Гэр бүл найз нөхөд, сүмочид, урлаг, спортын соёлынхон гээд 420 хүн дэвжээнд гарч түүний гэзэгт гар хүрсэн юм.
Лимфома хэмээх цусны хорт хавдрын улмаас сүүлийн нэг жил башёд барилдалгүй эмчилгээ хийлгэж байсан Токитэнкү А.Хүчитбаатар наймдугаар сарын 30-нд зодог тайлсан. Эхлээд энэ бүхнийг хүлээн зөвшөөрөхөд хэцүү байсан. Энэ бүх эмчилгээний дараа сүмод барилдахын тулд бие бялдараа сэргээхэд хэцүү юм байна. Миний цор ганц хийж чадах зүйл нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх байсан хэмээн нулимс дуслуулан ярьж зодог тайлах шийдвэрээ олон нийтэд мэдэгдсэн юм.
“Барселон-1992”, “Бээжин-2008” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой аварга Д.Мөнхбаяр спортын замналаа дуусгаж байгаагаа арванхоёрдугаар сарын 18-нд мэдэгдлээ. Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр "Барселон-1992" олимпийн наадмаас хүрэл медаль хүртэж, Монголын анхны олимпийн медальтан эмэгтэй тамирчин болсон. “Сидней 2000” олимпийн наадмын дараа иргэншлээ сольж, Германы нэр дээрээс тэмцээн уралдаанд орж эхэлсэн юм.

АНХДАГЧИД
АНХДАГЧИД
2016 онд спортын олон төрөлд Монгол Улс тив, дэлхийн анхдагч медальтнууд тодорч бахдам амжилт гаргасныг онцолж байна. БНХАУ-ын Шанхай хотод арваннэгдүгээр сарын 16-21-нд пүүл биллиардын залуучуудын ДАШТ болсон. Тус тэмцээний 17 хүртэлх насны ангилалд өрсөлдсөн Э.Тэмүүжин дэлхийн аваргын мөнгөн медаль хүртсэн. Монгол Улс ийнхүү биллиардын төрөлд тив, дэлхийн олон улсын тэмцээнд шигшээ наймд шалгарч байсан бол ийнхүү анх удаа төрийн далбаагаа мандуулжээ. БНХАУ-ын Шиамень хотод сагсан бөмбөгийн 3х3 төрлийн оюутны ДАШТ-ээс Монголын баг мөнгөн медаль хүртэж бас нэгэн түүхийн эзэд тодорсон. Тус тэмцээнд манай улсаас эх орноо төлөөлж дасгалжуулагч С.Тулгын удирдлага дор А.Гансүх, Э.Дөлгөөн, Б.Батзолбоо, Г.Чинбат нар оролцсон юм. Монголын мэргэжлийн Э-спортын TheMongolz.CS багийн Азийн тавцанд зогсоох баг байсангүй. Тайваньд болсон Intel Extreme Masters 2016 тэмцээнд түрүүлж 30 мянган ам.долларын шагнал хүртээд зогсохгүй чансаагаараа Азид дөрөвт, дэлхийд 23 дугаарт бичигдсэн юм. Арваннэгдүгээр сард Малайзын Куала Лампур хотод Азийн Dota2 болон CS:GO-ийн шилдгүүд цугларсан ROG Masters тэмцээн мөн л түрүүлж 24 мянган ам.долларын шагнал хүртсэн билээ.

АРДЫН НААДМЫН 22 ДАХЬ АВАРГА
АРДЫН НААДМЫН 22 ДАХЬ АВАРГА
Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн хүчит бөхийн 1024 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат Ч.Санжаадамба түрүүлж аварга боллоо. Жил бүрийн баяр наадмын түрүү бөхийн тааврыг байнга тэргүүлдэг Ч.Санжаадамба аварга ардмын наадмын 22 дахь аваргаар тодорсон. Архангай аймгийн Булган сумын харьяат улсын өсөх идэр начин Р. Пүрэвдагватай үзүүр, түрүү булаацалдахаар үлдсэнээр Арын сайхан хангайгаас аварга тодроод зогсохгүй улсын арслан цолтон шинээр төрсөн. Улсын харцага Б.Пүрэвсайхан заан цол, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ нар харцага цолонд хүрсэн. Улсын начин цолтон хамгийн олон буюу Л.Шинэбаатар, М.Бат-Отгон, Б.Ганзориг, Ц.Чимэддорж, Д.Амарсайхан, Л.Батзориг, Б.Чимэдвандан, Н.Жаргалбаяр, Б.Баатарцол, Б.Дэлгэрсайхан, Б.Ганхуяг, Ч.Хөхчирэнгэр, Э.Ванданцэрэн, Д. Анар нарын 14 бөх улсын цолтны босго давсан. Харамсалтай нь улсын начин Б.Баатарцол, Б.Ганзориг нараас сэргээш илэрсэн талаар Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлсэн юм.