АМЕРИК ДОЛЛАР ААРХСАН ЖИЛ БАЙЛАА
АМЕРИК ДОЛЛАР ААРХСАН ЖИЛ БАЙЛАА
АМЕРИК ДОЛЛАР ААРХСАН ЖИЛ БАЙЛАА
АМЕРИК ДОЛЛАР ААРХСАН ЖИЛ БАЙЛАА
Хамгийн түрүүнд ам.долларын үнийн өсөлтийг дурдахгүй бол горьгүй. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойших хугацаанд бид инфляц гэх аймшигт үзэгдлээс ихэд цэрвэн, инфляц хэдэд хүрснийг нийтээрээ сонирхдог байв. Бидний орлогоос далдаар “хумсалдаг” инфляц ашгүй намжтал ам.доллар гаарав. Оны эхэнд 2000 төгрөг байсан энэ валют өдгөө 2500-г шүргэж байна. Өсөлтийг зогсоохоор Төв банк бодлогын хүүг 15 хувь болгон огцом өсгөөд, өчигдөр эргүүлэн 14 хувь руу буулгалаа. Энэ онд ам.доллар 25 хувиар “чангарав”. Гэхдээ энэ дүр төрх ОХУ, Казахстан, Бразил гэх мэт олон оронд өрнөж байгааг эдийн засагчид мэдээлдэг. Тэгэхээр ам.доллар ганц манайд ч аархаагүй бололтой.

ДУНДАЖ ЦАЛИН 884 МЯНГА БОЛЖ ӨСЛӨӨ
ДУНДАЖ ЦАЛИН 884 МЯНГА БОЛЖ ӨСЛӨӨ
Үндэсний статистикийн хорооноос иргэдийн дундаж цалинг тогтмол мэдээлдэг. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин есдүгээр сарын байдлаар 884 мянган төгрөгт хүрчээ.
Энэ дүнг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 47 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Гэхдээ дунджаас доогуур цалинтай иргэд байсаар л байна. Хэдийчинээ жижиг компани байна, тэр хэрээр бага цалин өгдөг. 1-9 ажилтантай компанийн сарын дундаж цалин 624 мянган төгрөг байгаа бол 200 ба түүнээс дээш ажилтантай байгууллагынх 1.2 сая төгрөг байна.
Манай иргэдийн орлогын гол цөм нь цалин эсвэл тэтгэвэр байдаг тул дундаж цалин өссөн нь мэдээж сайн мэдээ.
Энэ оны 3 дугаар сарын байдлаар 871 мянга байсан дундаж цалин зургадугаар сард 888, есдүгээр сард 884 мянга болж өссөнөөр, нэрлэсэн цалингийн индексийг ихээхэн өргөв.

33 МЯНГАН МОНГОЛ ХҮН АЖИЛ ХАЙЖ БАЙНА
33 МЯНГАН МОНГОЛ ХҮН АЖИЛ ХАЙЖ БАЙНА
Энэ оны арван нэгдүгээр сарын байдлаар 33 мянган монгол хүн ажил хайж, хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ханджээ. Энэ тоо жилийн өмнөхөөс 2000-аар өсжээ. Ажилгүй байна гэдэг орлогогүй байна гэсэн үг. Мөн аймаг, сум, дүүргийнхээ хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад хандсан буюу ажил идэвхтэй хайж иргэн 30 мянгаас илүү байна. Энэ нь ажил хайгаагүй, хаа нэгтээ хандаагүй, өөр олон ажилгүй иргэн гэртээ суугааг харуулна. Мөн 15-34 насныхан буюу ид хийж бүтээх учиртай залуус ажилгүйчүүдийн 58 хувийг дангаараа эзэллээ. Бас нэг сонирхолтой үзүүлэлт бол уул уурхайн олон компанитай Өмнөговь аймаг ажилгүйдлийн түвшнээр улсын дунджаас дээгүүр аймгуудад багтав.
Харин Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас ажилгүйдэлтэй хэрхэн тэмцэхээ тодорхой зарлаагүй л байна. Н.Номтойбаяр сайд Гацуурт, Таван толгой зэрэг томоохон төслүүд хөдөлбөл олон хүн ажилтай болно гээд отож суугаа биз.

СҮҮЛИЙН 26 ЖИЛД АНХ УДАА ДУНДАЖ ҮНЭ БУУРАВ

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дундаж үнэ буурах үзэгдлийг дефляци гэдэг. Үүний эсрэг үзэгдлийг инфляц гэж нэрлэдэг. Инфляц яагаад үүсдэг, ямар хор уршигтайг бид сайн мэднэ. Харин чөлөөт зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш анх удаа дефляцитай тулав. Хатуу өвлөөс халширсан малчид малаа олноор нь нядалснаар махны үнэ буурч, сайхан зуншлага болсон тул хүнсний ногоог ч арвин хураалаа. Эдгээр нь түр зуурын дефляци үүсгэсэн гэж эдийн засагчид тайлбарлав. Мөн зарим нь өрийн хямрал, эдийн засгийн агшилт ч нөлөөтэй гэж дүгнэсэн.
Зургаадугаар сараас эхэлсэн үнийн бууралт өнгөрсөн сард саарлаа. Хэрэв үргэлжилсэн бол зээл төлж буй иргэд, ААН-үүд илүү их төлбөр төлөх эрсдэл байв. Мөн аажим доошилсон үнийн бууралт эргээд огцом өсөх, өнөөх инфляцыг дагуулах зэрэг аюултай.

НӨАТ ЭДИЙН ЗАСГИЙН АВРАГЧ УУ?
НӨАТ ЭДИЙН ЗАСГИЙН АВРАГЧ УУ?
Энэ оны эхний 11 сарын байдлаар татварын алба улсын төсөвт 1.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлжээ. Үүний 34 хувийг НӨАТ дангаараа эзлэв. Энэ нь 475 тэрбум төгрөгтэй дүйнэ. Энэ оны эхний өдрөөс НӨАТ-ын шинэ хууль үйлчилж эхэлсэн. Ингэснээр бүртгэлийн тогтолцоо сайжран, татвар төлөгчийг урамшуулах боломж бүрдсэн юм. Ebarimt.mn-д бүртгэлтэй иргэд, ААН-үүд ирэх онд анхны урамшууллаа авна. Хууль хэрэгжсэнээр 38 825 бизнес эрхлэгч, хувь хүн стандартад нийцсэн, бүртгэлийн машин хэрэглэж, 611 412 иргэн цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэв. 17 удаа сугалааны тохирол явуулж, 81 898 иргэн азтан болжээ. Тэдэнд нийт 3.1 тэрбум төгрөг зарцуулан, ирэх онд иргэдэд 30 тэрбум төгрөгийг урамшуулал болгон буцаан олгоно.
Гэхдээ хамгийн чухал нь шинэ НӨАТ-тай болсноор татварын орлого тасалдсангүй. Иймд зарим эдийн засагч гадаадын шууд хөрөнгө оруулалт, импортын татвар ихээхэн буурсан өнөө үед НӨАТ эдийн засгийг аварлаа гэцгээдэг. Гэвч хуулийн хэрэгжилт бас л хангалтгүй бөгөөд ирэх онд Татварын алба орон нутагт илүүтэй анхаарч ажиллах шаардлагатай.

БИД БАРАГ Л ЮУ Ч ХИЙЖ БҮТЭЭСЭНГҮЙ ГЭЖ ҮҮ

Шинэ он гарахад сар гаруйн хугацаа үлдлээ. Хүмүүс дор бүрнээ дүгнэлт хийн, хувийн амьдралын ололт, ажлынхаа амжилтыг эргэцүүлж байна. Яг үүнтэй адил улс орнууд ч өнгөрч буй энэ онд иргэдийнхээ амьжиргааг хэрхэн сайжруулж, эдийн засгаа яаж өөд нь татсанаа дүгнэдэг. Үүнийг хэмжих шалгуур нь ДНБ-ий өсөлт.
Гэтэл 17 хувьд хүрч, оргилдоо тулсан эдийн засгийн өсөлт -1.6 хувь боллоо. Энэ нь эдийн засаг өсөөгүй, харин ч агшсан гэсэн үг юм.

ЗАСГИЙН ГАЗАР ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДСАНГҮЙ
ЗАСГИЙН ГАЗАР ЗАРДЛАА ТАНАЖ ЧАДСАНГҮЙ
Энэ оны эхний 11 сарын байдлаар Монгол Улсын төсвийн орлого 5 их наядад хүрэв. Үүнд олон улсын байгууллагуудын манай улсад олгосон тусламж ч хамаарна. Харин бидний зарлага болон эргэн төлөгдөх цэвэр зээл 7.7 их наяд төгрөгт хүрчихжээ. Үүний 75 хувийг урсгал зардал эзэлсэн.
Орлого, зарлагын зөрүү 2.7 их наяд төгрөг буюу сүүлийн 11 жилийн хамгийн өндөр дүн болохыг доорх график баттай харуулна. Шинэ Засгийн газар сүүлийн 5 сарын турш ажиллахдаа зардлаа олигтой танаж чадсангүй. Хэмнэлтийн горимд шилжин, гадаад томилолтыг хасаж, төрийн өмчит компаниуд дотоодын ААН-ээс худалдан авалтаа хийхийг дэмжээд ч олигтой үр дүн гарсангүй. Нэгэнт тэлчихсэн төсвийг эргүүлээд хумих хэцүү. Уг нь орлого нь зардлаасаа их байж, алдагдал биш ашиг ярих учиртай. Гэвч хэдийнэ 2 их наядад хүрсэн алдагдлыг гүйцэтгэх засаглал зээл, бондоор нөхөж, угаас зузаарсан зээлийн түүхийг улам арвижуулсаар байна.

НАЙМАН ТӨРЛИЙН ТАТВАР НЭМЭХИЙГ ДЭМЖСЭНГҮЙ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танхимаа бүрдүүлсэн даруйдаа мөнгө хайж эхлэв. Айлаас эрэхээр авдраа уудал гэдэг болохоор юуны түрүүнд дотоодоос мөнгө босгохоор шийдэв. Ингээд найман төрлийн татвар нэмэх саналыг Засгийн газраас УИХ-д өргөн барилаа.
Хувь хүний орлогын албан татвар, хадгаламжийн орлогод ногдуулах татвар, автомашины онцгой албан татварыг цилиндрийн багтаамжаас нь хамаарч нэмэх, архи, тамхины онцгой албан татвар, ашигт малтмал ашигласны нөөц ашигласны төлбөрийг нэмэх, хуучин сэлбэгт гаалийн албан татвар ногдуулах, 150-иас дээш метр кв талбайтай, тансаг орон сууцанд нэмэлт татвар ногдуулна гэв. Гэвч орон нутгийн сонгууль болохоос нэг сарын өмнө танилцуулсан энэ санал УИХ-ын чуулганы босгыг ч давсангүй. Намын бүлгийн хурлаас дэмжихгүй гэдэг хариуг Сангийн сайдад өглөө. Зөвхөн өндөр орлоготой иргэдийг онилсон гэж тайлбарлаад ч нэмэр болсонгүй. УИХ-ын дэд даргад улс төрийн мэдрэмжгүйгээрээ дуудуулсан Засгийн газар ирэх оныг хүртэл татвар нэмэх талаар дуугарах ч эрхгүй болов.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ БАРАГ Л ЗОГСОВ
ИПОТЕКИЙН ЗЭЭЛ БАРАГ Л ЗОГСОВ
Улстөрчдийн шүүрч аван, хамгийн түрүүнд ярьдаг сэдэв нь ипотекийн зээл байв. Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ орон сууцны зээлийн хүүг 5 хувь болгох амлалт өгсөн ч хэрэгжүүлээгүй. Учир нь тухайн үеийн Монгол банкны удирдлагууд түүний саналыг дэмжээгүй юм. Харин шинэ эрх баригчид эхлээд 5 хувийн зээлийг хаалаа. Бодлогын хүү 15 болж өссөн байтал ипотекийн зээлийн хүү 8 байгаа нь эрсдэлтэй гэж үзэв. Тэгээд ч өмнөх эрх баригчдын хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хугацаа дуусжээ. Ингээд ипотекийн зээл бараг л зогсов. Ц.Мөнхбаяр сайд олонтаа шахсан ч Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан мөнгө хэвлэж, хөтөлбөр үргэлжлүүлэхийг яарсангүй. Төв банк ипотекийн зээлд зарцуулсан нийт хөрөнгийн 40 хувь нь импорт болж, эргээд доллар, юань болоод, Монголоос гараад явчихдагийг ч учирлалаа. Өмнө нь сард мянгаас илүү иргэн ипотекийн зээл авдаг байсан. Одоо энэ тоо буурч, хэдэн хүн зээл авахыг өмнөх зээлийн эргэн төлөлтийн дүн шийддэг болов.

“САЙН ХУВЬЦАА” СААР ХУВЬЦАА БОЛСОН ТҮҮХ
“САЙН ХУВЬЦАА” СААР ХУВЬЦАА БОЛСОН ТҮҮХ
АН-ын эрх баригчид сонгуулийн өмнө буюу өнгөрсөн зургадугаар сард нэгэн гэнэтийн бэлэг барив. Тэд иргэн бүрээс “Эрдэнэс таван толгой” компанийн нэр дээр бүртгэлтэй, зөвхөн цаасан дээр байдаг 322 ширхэг хувьцааг нь багцлан худалдаж авах санал тавив. Үүний бэлтгэл ажлыг ч маш сайн ханган, олон хоног Урт цагааны гудамжинд хөл үймээн үүсгэсэн. Ингээд олон хоног ам дамжсан яриа сонссон иргэд албан мэдэгдлийг сонсоод шууд л банк руу харайлгав. 1.6 сая иргэн хувьцаа эзэмшдэгээс 1.2 сая нь бэлэн мөнгө авахыг илүүд үзэв. Тэдэнд Засгийн газраас 470 орчим тэрбум төгрөг зарцуулсан юм. Энэ мөнгө Сангийн сайд, нөөц сантай Ерөнхий сайдад ч байсангүй. Ингээд Монгол банк мөнгө хэвлэн тараав. Энэ нь сонгуулийн дараа ам.долларын ханш тэнгэрт хадахад ч нөлөөлсөн.
Ишиг эврээ ургахаар эргээд эзнээ гэдэг шиг энэ санаа АН-ынханд ч санал авчирсангүй. Иргэдэд ч дорвитой нэмэр болсонгүй. Саяхан болсон АН-ынхны уулзалтад Сангийн сайд асан Б.Болор үнэнээ өчин, уучлал гуйж, эдийн засагт хор хөнөөлтэйг нь ятгаад ятгаад дийлээгүй гэсэн юмдаг.

ОФФШОР ДАНСТАНУУД ТОДРОВ
ОФФШОР ДАНСТАНУУД ТОДРОВ
Сонгуулийн өмнөх бас нэг дуулиан нь оффшор данстанууд байв. Дэлхий хавтгай болсны үр шимийг бид бодитоор хүртсэн. Тодруулбал олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо /ICIJ/ Панамд байрлах Моссак Фонсека гэх, олон улсын хуулийн байгууллагын мэдээллийн санг дэлгэсэн юм. Үүний дотор хэд хэдэн монгол хүний нэр ч “цохиж” явав.
Дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн оффшор дансыг ил болгосон "Panama papers" буюу Панамын баримтууд дунд Монголоос давхардсан тоогоор 49 хүний нэрийг дурдсан. Баяр овогтой Бадамханд, Нандин, Э.Бат-Үүлийн хүү Чулуудай, УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр, Петровис ХХК-ийн Ерөнхий захирал Ж.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн Сү.Батболд, Д.Цогтбаатарын нэрс илрэв. Тэднээс С.Батболд, Д.Цогтбаатар, Д.Батбаяр нар нэн даруй мэдэгдэл хийж, буруугүй гэсэн. Бусад улс орнуудад оффшортой нэр холбогдсон улс төрчид албан тушаалаа өгч, хуулийн байгууллагуудад шалгуулсан. Харин бид одоог хүртэл энэ асуудлыг шийдэх хуулиа батлаагүй байна.

“ЭРДЭНЭТ”-ИЙН 49 ХУВЬ ИХЭЭХЭН МАРГААН ДАГУУЛАВ

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монгол зэс корпорац худалдан авсан нь сонгууль болохоос хоёр хоногийн өмнө ил болов. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн гэнэтийн мэдэгдэлд эхлээд бүгд баярлав. “Эрдэнэт” 100 хувь үндэсний компани болсон нь сайн хэрэг. Харин дараа нь “Монгол зэс корпорац” ямар үйл ажиллагаа явуулдаг, эзэн нь хэн юм, яагаад заавал Монгол зэс корпорац авав, Засгийн газар яагаад давуу эрхээсээ татгалзав гэх асуултууд хөвөрлөө. Хэрэв АН сонгуульд ялалт байгуулсан бол 49 хувь ингэж их маргаан дагуулахгүй байсан ч магад. МАН арай гэж 51 хувьд эзэн суутал 49 хувийг нь АН-ын дэмжлэгээр хувийн компани худалдан авсан нь маргаан дагуулав. Энэ асуудлыг хэлэлцсэн байнгын хорооны хуралдаан ширүүхэн боллоо. Талууд гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн даргаар хэнийг томилох асуудал дээр ихээхэн маргалдсан ч учраа оллоо.
Одоо үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа бөгөөд Монголын аж ахуйн нэгж болсноор нээлттэй, ил тод зарчмаар ажиллаж эхлэв. Жишээ нь үйлдвэрийн цахим хаягт худалдан авалттай холбоотой бүх мэдээлэл, тендерийн урилгыг байрлуулж байна. Өмнө нь тус үйлдвэр онцгой обьект гэх нэрээр Шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлдэггүй байв.

ЭДИЙН ЗАСГИЙН ӨРШӨӨЛИЙН ХУУЛИАР 34 ИХ НАЯД ТӨГРӨГИЙГ ИЛ БОЛГОВ

Өнгөрсөн хоёрдугаар сард Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжих хугацаа дуусав. Далд эдийн засгийг дарах зорилготой энэ хуулийн эцсийн тайлан одоог хүртэл гараагүй. Нийт 34 тэрбум төгрөгтэй дүйх татвар, торгууль, алданги, нийгмийн даатгалын шимтгэл ил болсон. 34.7 их наяд бага мөнгө биш. Манай улсын ДНБ-ээс хоёр дахин их гэсэн үг. Хууль санаачлагчид 3-4 их наяд төгрөгийн далд орлого ил гарна гэж тооцтол тэдний хүлээлтээс 10 дахин их хэмжээний мөнгөн орлого болон үл хөдлөх эд хөрөнгө усны мандал дээр хөвөх адил ил гарлаа.
Бид далд эдийн засгаа судлахдаа бодитой биш юм гэхэд дөхүүлж чадалгүй явсаар өнөөг хүргэжээ. Зарим овжин иргэн, ААН-үүд хуулийн цоорхойг хэрхэн ашиглаж, бүр зөрчсөөр ирснийг энэ хууль илчлэв.

ТӨГСГӨЛ
ТӨГСГӨЛ
Ирэх онд биднийг өмч хувьчлал хүлээж байна. Удахгүй төрөөс өмч хувьчлалын чиглэлээр баримтлах, бодлогын баримт бичгийг батална. Үүний үг, үсэг бүрт анхаарах ёстой. Хэдийгээр алдагдалтай гэж адлагддаг ч хувьчлах жагсаалтад орсон, төрийн өмчит ААН бүрд их, багаар төсвийн хөрөнгийг зарцуулсан. Иймд аль болох өндөр үнийн дүнгээр, цаашид үйл ажиллагааг нь улам тэлэх, өөд нь татах нөхцөлөөр л хувьчлах ёстой.
Мөн Таван толгой болон Гачууртын төслийг эхлүүлэх томоохон үүргийг Засгийн газар хүлээсэн. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан ажлын хэсэг Шинхуа группын төлөөлөл болон дотоодын олборлогчидтой уулзсан. Энэ уулзалт ирэх жил үргэлжилнэ.
Байгаль орчныг хамгаалагчид “Алт-2” хөтөлбөрт одооноос анхаарах хэрэгтэй. Хамгийн түрүүнд дурдсанчлан бид бүтэн жилийн турш ам.долларын өсөлтөд дарлууллаа. Энгийн иргэд, том, жижиг бүхий л ААН-д нэг ам.доллар хэдэн төгрөгтэй дүйх нь шууд болон шууд бусаар нөлөөлдөг. Энэ хамаарлыг бууруулах арга нь валютын нөөцөө өсгөх. Нэг тэрбумд хүрсэн гадаад валютын албан нөөцийг гадаадын шууд хөрөнгө оруулалт, алтны нөөц цус сэлбэнэ. Иймд шинэ Засгийн газар “Алт-2” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэв.
Гэвч Гацуурт, Бороо гоулдынхан орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчдын эсэргүүцэлтэй хамгийн түрүүнд тулдаг. Иймд одооноос шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зам, алт олборлогчдод тавих шаардлага, байгаль орчинд үзүүлэх нөлөөг анхаарах шаардлагатай болж байна.

Инфографикийг Д.Жавхлантөгс
Инфографикийг Д.Жавхлантөгс