Манай улс экспортынхоо энэ оны эхний 11 сарын гүйцэтгэлийг өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулбал 0.8 хувь буюу 33.8 сая ам.доллараар өссөн гэдгийг Монголбанк мэдээллээ.
Гол шалтгаан нь аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний экспортын өсөлт нь нийт экспортыг 2.4 нэгж хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн бол эсрэгээр уул уурхайн түүхий эдийн экспортын бууралт экспортыг 1.1 нэгж хувиар буурахад нөлөөлжээ.
Тодруулбал уул уурхайн түүхий эдийн нийт экспортод эзлэх жин өнгөрсөн оны мөн үеэс 1.8 нэгж хувиар буурч, аж үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний жин 2.3 нэгж хувиар өсчээ.
Түүнчлэн хөрш орнуудтай хийсэн бараа эргэлтийн дүнг харвал БНХАУ-тай 4415.4 сая ам.доллар, ОХУ-тай 834.6 сая ам.долларын худалдааг өнгөрсөн нэг жилд хийжээ. Үүнийг 2015 оны мөн үетэй харьцуулбал урд хөрштэй хийсэн худалдаа 8.6 хувиар, хойд хөршийнх 16.8 хувиар тус тус буурсан байна.
Мөн нийт гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээг өнгөрсөн онтой харьцуулахад 4.9 хувиар буюу 381.3 сая ам.доллараар буурчээ.