Монголчууд бид хүн чанар, тусархаг сэтгэлээр нэгдэж чадвал ямар их зүйл бүтээж, бусдын нүдэнд баярын оч гялалзуулж, инээд хөөрөөр хөглөж чаддагийг алхам тутамдаа харж болохоор. Бага ч болов сэтгэлээсээ хийсэн тусархаг үйл бүр ямар ч эд баялгаас илүү хайр хүндлэл, аз жаргал авчирдаг.
Бид улиран одож буй 2016 ондоо нийгмийн сайн сайхны төлөө буянтай сайхан ажил өрнүүлж, бусдад итгэл найдвар, аз жаргал бэлэглэсэн сайн үйлс санаачлан хэрэгжүүлэгч хүмүүсийг онцолж байна. Бусдад тусламжийн гараа сунгасан хувь хүн, байгууллагын цаана мянга мянган сайхан сэтгэлт монголчууд байгаа гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй.
ЖҮЖИГЧИН Г.УНДАРМАА ЗУРГАА ДАХЬ ЭМНЭЛГЭЭ ТОХИЖУУЛЛАА
2013 оноос хойш “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд сайн үйлсийн аяныг эхлүүлж, өдгөө зургаа дахь эмнэлгээ тохижуулаад буй жүжигчин Г.Ундармааг онцолж байна. Тэрбээр Хан-Уул дүүргийн 40 хүүхдийн иж бүрэн 10 палат, хүлээлгийн заал, эмчийн үзлэгийн өрөө, тарианы өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, халдвар хамгааллын өрөө, эмч, ажилчдын амралтын, ариун цэврийн болон хувцасны өрөөг тохижуулж хүлээлгэн өгчээ.
Ийнхүү түүнийг эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан медалиар шагнасан билээ.
"ЛАНТУУН ДОХИО" ТББ-ЫН ЗАЛУУС "ИД ШИДИЙН УУТ" АЯНААР ОЛОН МЯНГАН ХҮҮХДҮҮДИЙГ БАЯРЛУУЛАВ
“Лантуун дохио” ТББ-ын залуус “Ид шидийн уут” зөв үйлсийн аянаа хоёр дахь жилдээ өрнүүлж, хот орон нутгийн 6000 гаруй хүүхдүүдийг баярлууллаа. Тэд амьдралын хүнд нөхцөлд байгаа, гэртээ хоол унд, түлээ нүүрсгүй суугаа, асрамжийн газрын болон малчдын гээд амьдралдаа өвлийн өвөөг ч нүдээрээ харж байгаагүй хүүхдүүдэд өөрсдийн гараар сэтгэл гарган бэлдсэн цүнх, уутандаа дулаан хувцас, бэлэг, чихэр жимсийг бэлдэн зочилжээ.
Зөвхөн бэлэг өгсөндөө санаа амран хаалгыг нь хаагаад гарах биш эргээд олон хүүхдэд хүрч чадахгүй нийгмийн халамж давхардсан тусламжийг хэрэгтэй хүнд нь чиглүүлдэг байна.
Ид шидийг бүтээгч залуус одоогоор "Ид шидийн орон" хүүхэд хамгаалах хөгжлийн төв барих шинэ төслөө эхлүүлээд байна. Энэхүү төв нь хүмүүжил боловсролын болон өдөр өнжүүлэх цэцэрлэгийн цогц байгууламж болох гэнэ. Тиймээс та энэхүү аяны талаар мэдээлэл авч, хандив өргөхийг хүсвэл www.lantuu.mn, Ид шидийн орон фэйсбүүк хуудас руу зочлоорой.
ГУРВАН ХҮҮГИЙН ЭЭЖ Ц.ЭНХЦЭЦЭГ ГЭР ОРОНТОЙ БОЛЖ, АЖИЛД ОРЛОО
Энэ оны бас нэгэн онцлох үйл явдал бол сайхан сэтгэлт монголчуудын буянаар гурван хүүгийн ээж Ц.Энхцэцэг өөрийн гэр оронтой боллоо. Спортоор холбогдон анд нөхөд болсон залуус түүний гэр бүлд бүрэн тавилгатай хашаа байшинг өвөлдөө хэрэглэх түлээ нүүрс, хэрэгцээтэй хоол хүнс, гутал хувцас, хичээлийн хэрэглэлийн хамт бэлэглэсэн юм. /Чикаго шоп, Дууд Спортс дэлгүүр, 30+ Лиг, 23 game center-ийн хамт олон/
"Чикаго шоп" спорт хувцасны дэлгүүр ажиллуулдаг Б.Баярбатын аав Буянхүү хашаа, байшингаа бэлэглэе гэснээр түүний хүү найз нөхдийн хамтаар энэ сайхан буянтай ажлыг эхлүүлсэн билээ.
Түүнчлэн Ц.Энхцэцэг бөөрний өвчнөөсөө болж удаан хугацаанд хэвтэрч байсан тул түүнд Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлгийн бөөрний тасгийн эмч нар эмчилгээ хийсэн байна. Мөн тэрбээр Нийслэлийн 24 цагийн гэгддэг 70 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилд орохоор болсон тухай сайхан мэдээ дуулгасан юм.
"САЙН ААВ"-ЫН ЭХНЭР ТАВАН ХҮҮХДЭД ХОЁР ӨРӨӨ БАЙР БЭЛЭГЛЭЛЭЭ
Олны дунд "Сайн аав" хэмээн нэрлэгдсэн таван хүүхдийн эцэг, таксины жолооч Т.Даваасүрэн зуурдаар бурханы оронд одож, гэр бүлдээ нөхөж баршгүй орон зайг үлдээсэн билээ. Цахим ертөнцөөр маш олон хүн эмгэнэл илэрхийлж, өөрсдийнхөө чадах зүйлээр ар гэрийнхэнд нь тусалж байв.
Тухайн үед байр бэлэглэнэ хэмээн амлаж байсан “Стандарт Проперти групп”-ийн хамт олон талийгаачийн гэргий Д.Амаржаргал болон таван хүүхдэд нь “Шинэ толгойт” төслийн эхний ээлжийн орон сууцнаас хоёр өрөө байрны түлхүүрийг гардуулж өглөө.
ПАТРОЛЬТОЙ ЗАЛУУС АВТОМАШИН НЬ ЦАСАНД СУУСАН ИРГЭДЭД ТУСЛАВ
“Patrol Y60 Mongolia” клубын залуус автомашин нь асахгүй болон цасанд суусан иргэдэд үнэ төлбөргүй тусалжээ.
Тус клуб албан ёсны 50 гаран гишүүнтэй бөгөөд өдөр, шөнө харгалзахгүй тусламж эрсэн хүн бүрт туслахыг хичээж буйгаа илэрхийлэн фэйсбүүкт зар тавьсан байна.
“Patrol Y60 Mongolia” клуб өнгөрсөн хавар албан ёсоор өөрсдийн тамга тэмдэгтэй болсон бөгөөд өмнө нь асрамжийн газрын бяцхан жаалуудыг нэг өдрийн аялалд авч явж, Аглаг бүтээлийн хийдийг танилцуулж байжээ.
МАШИНТАЙ ЗАЛУУС ЦАС ЦЭВЭРЛЭВ
"Mongolian Land Cruiser Club 70 series", "Sonata Evo club", "Jeep Wrangler club" зэрэг машинтай залуусын клубүүд хамтарч Сэлбэ голын төмөр гүүр, Энхтайваны гүүрийн зүүн талын нүхэн гарц болон түүний өмнө гэсэн гулгаа ихтэй газруудад цас цэвэрлэж, шороо асгажээ. Хотын түгжрэл, ослыг бууруулах зорилготойгоор тэдгээр залуус шөнө дунд хүртэл ажилласан байна.
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ ҮЕЭР АМЬСГАЛЫН АППАРАТ ХАНДИВЛАХ АЯН ӨРНӨВ
Улаанбурхан өвчний үеэр ХӨСҮТ-д ачаалал өндөр байсантай холбогдуулан ОХУ дахь Монголын оюутны холбоо, Санкт-Петербург хотын цэргийн академи, сургуульд суралцаж буй оюутнууд, хүмүүнлэгийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 80&80 холбоо хамтран 320 мянган рубль цуглуулаад ОХУ-аас өвчнийг анагаах багаж, тоног төхөөрөмжүүдийг худалдан авч илгээжээ.
Мөн иргэн Г.Ганбат, Ж.Энхбаяр тэргүүтэй залуус тусламжийн аян өрнүүлж, 20 гаруй сая төгрөгийн хандив цуглуулаад ХӨСҮТ-д тоног төхөөрөмж, амьсгалын аппаратууд, шаардлагатай тарилга авч өгснөөс гадна өвчний дэгдэлт өндөр байгаа аймгуудад утлагын аппарат, шаардлагатай тоног төхөөрөмжүүд авч өгч тусалсан билээ.
ГАЛД ОРОН ГЭРЭЭ АЛДСАН ХҮМҮҮСТ ГЭР БЭЛЭГЛЭВ
Хан-Уул дүүрэгт оршин суудаг дөрвөн айлын хоёр гэр шатсаны улмаас бага насны хүүхдүүдтэй нийт 17 хүн орон гэргүй болоод байв. Тэгвэл сайхан сэтгэлт хүмүүс нэгдэж таван ханатай гэр, хоол хүнс болон бусад хэрэгцээтэй зүйлс бэлэглэн, хүүхдүүдэд нь өвлийн хувцас өгч тусалжээ.
Энэ мэт хүнд хэцүү нөхцөлд байгаа хүмүүст тусламжийн гараа сунгасан олон сайхан үйл явдал 2016 онд боллоо. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!