Хүн бүрийн амны уншлага болоод буй Улаанбаатарын утааны эсрэг дорвитой арга хэмжээ яаралтай авахыг шаардаж ээж, аавууд ирэх даваа гарагийн 12.00 цагт Сүхбаатарын талбайд жагсахаар болсон.
Долоо хүрэхгүй хоногийн өмнө анхлан нийгмийн сүлжээнд тавигдсан уриалга өнөөдөр утаанаас болж үр хүүхэд нь эмнэлгийн үүд сахиж буй олон эцэг, эхчүүдийн дэмжлэгийг аваад байгаа юм.
Тэр ч бүү хэл нэр бүхий байгууллагууд хүртэл дэмжин, ажилчдадаа цалинтай чөлөө олгон, цэвэр агаараар амьсгалах эрхийнх нь төлөө дуу нэгтгэхээр болоод байна.
Жагсаалыг зохион байгуулж буй Утааны эсрэг аав, ээжүүдийн холбооны төлөөлөл өнөөдөр хэвлэлийн хурал зарлан, жагсаалаар төр засгаас юу шаардаж байгаа талаараа мэдээлэл өглөө.
Тэд жагсаалаараа өнөөдрийг хүртэл сохор, дүлий мэт байсан үе үеийн Засгийн газарт цочроо өгөхийг хүсэж, шаардах бичиг барих юм. Үүнд:
- Эмнэлгийн орны хүрэлцээг нэмэхэд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай
- Утаа гамшиг болсныг хүлээн зөвшөөрөх зөвлөмж мэдэгдэл гаргах
- Утааны голомтод очиж нөхцөл байдал дээр Засгийн газар хуралдах
- Утаа бууруулж чадаагүйгээ тайлбарлаж тайлангаа тавих
- Яаралтай цогц арга хэмжээ авах ажлын хэсгийг яаралтай гаргаж мэдэгдэх
- Агаарын бохирдлоос үүдэлтэй гэдэг нь батлагдсан хатгалгаа болон бусад өвчлөл эндэгдэл дээр нөхөн олговор олгох
- Засгийн газар нэгдүгээр сарын 10 гэхэд агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулахаа мэдэгдэх /Энэ өвөл гэхэд агаарын бохирдлыг 25 хувиар бууруулах боломж байгаа/
- Засгийн газрын утааг бууруулах Үндэсний зөвлөлийн ажлыг хянах иргэний нийгмийн төлөөллийг оролцуулах
- Энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд утааг 80 хувь бууруулах төлөвлөгөөгөө нэгдүгээр сарын 26-нд танилцуулах гэсэн шаардлага байгаа юм.
Засгийн газар эхний ээлжинд утаа гамшгийн хэмжээнд хүрсэнийг хүлээн зөвшөөрч, онцгой байдал зарлах, нэн яаралтай утааны хэмжээг 25 хувиар бууруулах, эмчилгээний зардлыг нөхөн олгохыг шаардаж байгаа юм.
Утаа гамшгийн хэмжээнд хүрээд 15 жил өнгөрсөн байхад 140 орчим тэрбум төгрөг зарцуулаад ямар ч үр дүнд хүрсэнгүй. Гэтэл дахиад л өнөөх аргаараа л мөнгө төсөвлөчихсөн байгаа нь мөнгө идэх шалгарсан арга болсон байна гэдгийг тэд хэлж байв. Ямар ч үр дүнгүй аргаараа л жилийн жилд засаг солигдох бүрд танилцуулж байгаа нь цаашид өөрчлөлт гарах итгэлгүй болгож байгаа тул тэд жагсахаас өөр аргагүйд хүрсэн талаараа хэлж байв.
Ц.Пүрэвхүү: ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДАЛ, АЛДСАН ОРЛОГОО НЭХЭМЖИЛНЭ
Жагсаалын үеэр тавьж буй бас нэг шаардлага нь хүүхдүүдийнхээ эмчилгээнд зарцуулсан зардал болон энэ хугацаанд алдсан орлогоо Засгийн газраас нэхэмжлэх юм.
Энэ талаар жагсаалыг зохион байгуулж буй иргэн Ц.Пүрэвхүү хэлэхдээ,
-Утаанаас болоод ээж, аавууд эмнэлэг, эмийн сан, эмнэлэг, эмийн сан гэдэг маршруттай болчихсон байна. Хэрэв агаарын бохирдлоо бууруулчихсан бол бид ажлаа хийгээд хэвийн амьдарч болох байсан. Тиймээс бид энэ зардлыг нэхэмжилнэ. Энэ жилийн долдугаар сарын 1-нээс хойш хүүхэд нь ханиад, хатгалгаагаар өвдсөн гэр бүлүүдийг эмчилгээнд зарцуулсан санхүүгийн баримтаа цуглуулахыг хүсэж байна.
Учир нь бид Засгийн газраас энэ зардлыг нэхэмжлэх болно. Утааг арилгаагүйгээс болж иргэд хохирсон учраас ядаж санхүүгийнхээ тал дээр хохирлоо барагдуулах ёстой. Мөн сэтгэл санааны хохирлыг нөхөн олговор хэлбэрээр төлөх ёстой учраас бид хуулийн байгууллагатай хамтран энэ тал дээр ажиллах болно.
Эцэг, эхчүүд хүүхэд нь өвдөхөөр ажиллах боломжгүйд хүрдэг. Энэ хугацаанд алдсан орлогоо ч нэхэмжилнэ. Магадгүй даварсан үйлдэл мэт санагдах байх. Гэхдээ энэ бол олон улсад байдаг, манай улсад саяхнаас хэрэгжиж эхэлсэн хуулийн тогтолцоо. Нэхэмжлэл гаргах хууль эрхзүйн орчин бий болсон гэсэн юм.
О.Ундрам: АГААРЫН БОХИРДЛЫГ 80 ХУВИАР БУУРУУЛМААР БАЙНА
Ээжүүдийн төлөөлөл О.Ундрам хэлэхдээ,
-Жагсаал хийснээр ямар үр дүнд хүрэх талаар зарим хүн асууж байна. Бид нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрчихээд байхад өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй төр засагт цочроо өгөхийг хүсэж байна.
Түүгээр зогсохгүй энэ дуу хоолойгоо дэлхий нийтэд хүргэхийг зорьж байна. Өнөөдөр бид шаардах бичиг өгснөөр Засгийн газар энэ байдлаас гарах арга замыг олж, улмаар шаардагдах төсөв санхүүг олон улсын байгууллагаас тусламж хүсэх байдлаар шийдэх боломж бий гэж харж байна.
Ойрын хугацаанд агаарын бохирдлыг 80 хувиар бууруулмаар байна. Тэгэхгүй бол шарлалтаас үүдэлтэй элэгний өвчлөлтэй үе гарсантай адил 30-40 жилийн дараа гэхэд агаарын бохирдолд өртсөний улмаас уушгины сүрьеэ, бронхиттой нэг үе гарах нь гэсэн юм.
Х.Энхбаяр: ҮР ДҮНГҮЙ АРГА ХЭМЖЭЭ АВСНЫХАА ТӨЛӨӨ ЗАСГИЙН ГАЗАР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ
“Захиргааны ерөнхий хуулиар агаарын бохирдлыг бууруулаагүйнхээ, үр дүнгүй арга хэмжээ авсныхаа төлөө Засгийн газар хариуцлага үүрэх ёстой. 138 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулах нэрээр зарцуулсан хэдий ч буурах нь битгий хэл нэмэгдчихсэн байна. Энэ тохиолдолд уг нь бол хариуцлага хүлээх ёстой. Гэхдээ бид энэ удаад хариуцлагын талаар ярихгүй.
Өнөөдөр жилдээ 0-5 насны 460 орчим хүүхэд уушгины хатгалгаагаар амиа алдаж байна. Маш харамсалтай явдал болж байхад Засгийн газар, Эрүүл мэндийн яам яагаад дугарахгүй байгаа юм бэ? Яагаад ганц зөвлөмж, анхааруулга өгөхгүй байгаа юм. Засгийн газар Баянхошууны агаарын чанар 2300 индекстэй байгаа нөхцөлд хуралдаж, шийдвэр гаргах хэрэгтэй” гэдгийг ээжүүдийн төлөөлөл Х.Энхбаяр хэлж байна.
Монголын үрс эхийн хэвлийд байхаасаа эхлэн эрүүл аюулгүй орчинд амьдрах үндсэн эрхээ эдэлж чадахгүй байна. Хичнээн амь хэвлийдээ тасарч, хичнээн хүүхэд өвчиндөө шаналан хорвоог орхих хүртэл чимээгүй суух вэ хэмээн нэгдэж буй энэ жагсаалд иргэн бүр идэвхтэй оролцохыг тэд уриалж байна. “Маскгүй ирээдүйн төлөөх масктай жагсаал” арванхоёрдугаар сарын 26-ны 12-14.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд болно. Та заавал ирээрэй.