Улиран одож буй 2016 онд Монголын соёл урлагийн салбарт авьяаслаг, хөдөлмөрч уран бүтээлчид эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан бахархам, тэмдэглүүштэй олон үйл явдал болж өнгөрлөө.
Монголын сонгодог урлагийн онцлох хүн байж чадсан Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Чингисийн одонгоор шагнуулсан бол Хүүхдийн зохиолч, Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Төрийн Соёрхол хүртээлээ.
Түүнчлэн "Дэлхийн мисс"-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон А.Баярцэцэг шилдэг 11 гоо бүсгүйн тоонд багтаж, олон улсад Монголынхоо нэрийг дуурсган түүхэн амжилт тогтоосонд монголчууд маш ихээр баярлаж, бахархаж байсан билээ.
Мөн Монголдоо хоёр дахь жилдээ зохион байгуулсан “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн ялагчаар О.Энх-Эрдэнэ тодорч, 100 сая төгрөгийн шагналын эзэн болсон билээ.