Хүн бүрийн амны уншлага болоод буй Улаанбаатарын утааны эсрэг дорвитой арга хэмжээ яаралтай авахыг шаардаж ээж, аавууд ирэх даваа гарагийн 12.00 цагт Сүхбаатарын талбайд жагсахаар болсон.
Тэд жагсаалаараа өнөөдрийг хүртэл сохор, дүлий мэт байсан үе үеийн Засгийн газарт цочроо өгөхийг хүсэж, шаардах бичиг барих юм. Үүнд:
- Эмнэлгийн орны хүрэлцээг нэмэхэд яаралтай арга хэмжээ авах шаардлагатай
- Утаа гамшиг болсныг хүлээн зөвшөөрөх зөвлөмж мэдэгдэл гаргах
- Утааны голомтод очиж нөхцөл байдал дээр Засгийн газар хуралдах
- Утаа бууруулж чадаагүйгээ тайлбарлаж тайлангаа тавих
- Яаралтай цогц арга хэмжээ авах ажлын хэсгийг яаралтай гаргаж мэдэгдэх
- Агаарын бохирдлоос үүдэлтэй гэдэг нь батлагдсан хатгалгаа болон бусад өвчлөл эндэгдэл дээр нөхөн олговор олгох
- Засгийн газар нэгдүгээр сарын 10 гэхэд агаарын бохирдлыг хэдэн хувиар бууруулахаа мэдэгдэх /Энэ өвөл гэхэд агаарын бохирдлыг 25 хувиар бууруулах боломж байгаа/
- Засгийн газрын утааг бууруулах Үндэсний зөвлөлийн ажлыг хянах иргэний нийгмийн төлөөллийг оролцуулах
- Энэ Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд утааг 80 хувь бууруулах төлөвлөгөөгөө нэгдүгээр сарын 26-нд танилцуулах гэсэн шаардлага байгаа юм.
Энэ бол гудамжны улс төр биш ээжүүдийн үр хүүхдийнхээ төлөө тэмцэж буй эхний алхам гэдгийг жагсаал зохион байгуулагчид хэлж байгаа юм. Ингээд жагсаалыг зохион байгуулж буй иргэн Ц.Пүрэвхүүтэй ярилцлаа.
-Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд байна гэж ярьсаар өнөөдрийг хүртэл олон жил өнгөрлөө. Энэ удаагийн жагсаал ч аргаа барсан ээж, аавуудын тэсрэлт байх.
-Өнөөдрийг хүртэл утаатай тэмцсэн аргаа өөрчлөөч ээ. Амжилтгүй байхад яагаад энэ л аргаа хэрэглэсээр байгаа юм бэ. Өнгөрсөн 15 жилд яг л энэ аргаараа тэмцсэн. Бидний амьдралын 10-15 жилийг утаа гэдэг зүйл хулгайлчихлаа. Гэтэл дахиад 15 жил энэ аргаараа тэмцэх юм байна. Дахиад л бидний амьдралаас 30 жилийг хулгайлсных нь дараа утааг арилгаж эхлэх гээд байгаа юм уу.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан гэдэг хүн 2030 он гэхэд Улаанбаатар утаанаасаа сална гэж хэлсэн байна лээ. Бид дахиад энэ утаанд 15 жил тэсэхгүй ээ. Ийм байдалтайгаар бид 40, 50 наслаад үхдэг болох юм уу.
Яагаад 15 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр нь амжилтгүй байхад үргэлжлүүлээд 15 жил тэсээд байж бай, 2030 онд л утаагүй болно гэж хэлж чадаж байна аа. Бид дүрвэх ёстой юу, яах ёстой вэ.
Иргэд болон төрийн бус байгууллагуудаас агаарын бохирдлыг бууруулах тал дээр маш олон хүсэлт, санаачлагыг төр захиргааны байгууллагуудад хүргэж байсан. Боломжтой санаануудыг хэрэгжүүлсэн. Гэхдээ ерөөсөө үр дүнд хүрээгүй. Биднийг энэ янзаараа яваад л болоод байдаг юм байна гэсэн хандлагатай байгаа юм. Тийм болохоор бид үнэхээр туйлдсан байна гэдгээ мэдрүүлэхийн тулд жагсаал хийж байгаа юм шүү.
Эмнэлгийн хүрэлцээ гэхээр зөвхөн улсын эмнэлэг гэж ойлгож болохгүй. Хувийн эмнэлгийн ор ч дүүрсэн байна. Хэвтье гээд ч эмнэлэг алга
Төрийн байгууллагад энэ талаар санал, хүсэлт хүргүүллээ ч нарийн бичгийн ширээн дээр нь үлдэнэ гэдгийг бид мэдэж байна. Тийм ч учраас бид нөхцөл байдал ямар байгаа гэдгийг иргэдийн дуу хоолой болж жагсаал хийж байгаа юм. Хэрэв Засгийн газрын авч байгаа арга хэмжээ үнэхээр үр дүнтэй байсан бол бид хийх ажилгүй хүн байгаа биш, үр хүүхэдтэйгээ хамт байхаа л бодно шүү дээ. Эмнэлэгт хүүхдээ үлдээчихээд жагсаал яриад явж байх хүсэл ямар эх хүнд байх вэ. Гадаа хасах 20 хэм хүрэх гэж байхад хэн гадаа гурав дөрвөн цаг жагсъя гэж бодох юм бэ. Гэтэл нөхцөл байдал улам бүр дордсоор байна. Бид энэ байдалд цочроо өгөх ёстой.
Эмнэлгийн хүрэлцээ гэхээр зөвхөн улсын эмнэлэг гэж ойлгож болохгүй. Хувийн эмнэлгийн ор ч дүүрсэн байна. Хэвтье гээд ч эмнэлэг алга. Би хүүхдээ эмнэлэгт хэвтүүлэхийн тулд 53 хүүхдийн эмнэлэг рүү залгасан. Хэвтэн эмчлэх үйлчилгээ үзүүлдэггүй эсвэл ор нь дүүрсэн гэсэн хариу өгч байна лээ. Ингээд утааны голомтод байдаг Сонгинохайрхан дүүргийн эмнэлэгт хүүхдээ хэвтүүлсэн. Тэнд хүүхэд тариа, дусал хийлгэж байгаа ч эмнэлэг дотор нь утаа дуниартсан нөхцөлд байна. Энэ эмнэлгийн буруу биш. Боломжоороо ороо нэмэгдүүлсэн ч нөхцөл байдал ийм байхад хичнээн эмчилж гаргаад хэрэг алга байна. Бид яагаад жагсаалдаа тулсан бэ гэхээр хүүхдээ эмчлүүлээд ч нэмэргүй байгаа учраас л өнөөдөр нэгдээд байна.
-Жагсаалд ойролцоогоор хэчнээн хүн нэгдэх бол?
-Бидний хүлээлт ядаж л 20 мянган хүн ирэх байх гэж найдаж байна. Биднийг нийгмийн сүлжээнд маш сайн дэмжиж байна. Гэхдээ тухайн өдрийн жагсаалд өөрийн биеэр ирэх нь чухал шүү гэдгийг хүмүүст хэлмээр байна. Жагсаалыг бид зохион байгуулж байгаа хэдий ч энэ бол Монголчуудын жагсаал юм шүү. Бид анхныхаа жагсаалыг амжилтгүй болгочих юм бол дараагийн удаагийн тэмцлийг тоохгүй. Тийм болохоор энэ удаагийн жагсаалд бүгд дуу хоолойгоо нэгтгэх нь чухал байна.
-Байгууллагууд ажилчдадаа цалинтай чөлөө олгох талаар уриалга гаргасан байна лээ.
-Жагсаалд нэгдэж буй маш олон байгууллага, хувь хүмүүс байна. Өөрсдийн чадах чинээгээр, хийж чадах зүйлээрээ бидэнтэй нэгдэж байна. Зарим ААН-үүд ажилчдадаа цалинтай чөлөө олгож, жагсаалд нэгдэж байна. Энэ бол маш сайхан санаачилга. Тиймээс бусад ААН-үүд ч гэсэн үүнийг дэмжээд, ийм санаачилга гаргаасай гэж хүсэж байна.
-Иргэдийн дэмжлэг нэлээд байгаа харагдсан. Нэг ээж жагсаалын үеэр халуун аарцаар дэмжлэг үзүүлнэ гэсэн байна лээ.
-Маш олон ээж, аав нар бидэнд тусалж байна. Бид групп үүсгэчихсэн байгаа. Тэнд ямар нэг хэрэгцээт зүйл гарахад тэндээ бичдэг. Бичсэн даруйд л хүмүүс чадах зүйлээрээ тусалж байгаа нь сайшаалтай. Бид харьцангуй богино хугацаанд маш олон хүний дэмжлэг авч чадлаа. Хулдаасан хэвлэл хэвлүүлэх 300 мянган төгрөгийг гаргая гээд хүн ярьж байна. Тэр өдөр халуун аарцаар дэмжлэг үзүүлье гэх ч хүн гарч ирсэн. Дээр нь бидэнд жагсаал хийхэд тайз, өсгөгч гэх мэтийн маш олон зүйл хэрэгтэй болж байна. 1.7 саяар түрээсэлдэг зүйлсээ 700 мянга болгож хямдруулах жишээний иргэдийн дэмжлэг маш их байна. Аль болох бага хэмжээний бэлэн мөнгө зарцуулж, жагсаал хийхийг бид оролдоно шүү дээ.
Утааг арилгаагүйгээс болж иргэд хохирсон учраас ядаж санхүүгийнхээ тал дээр хохирлоо барагдуулах ёстой
-Хүүхдүүдийнхээ эмчилгээнд зарцуулсан зардал болон энэ хугацаанд алдсан орлогоо Засгийн газраас нэхэмжлэх талаар ярьж байсан. Танай гэр бүл хичнээн төгрөгийг хүүхдийн ханиад, томуутай холбоотой зарлагадаад байна вэ.
-Утаанаас болоод ээж, аавууд эмнэлэг, эмийн сан, эмнэлэг, эмийн сан гэдэг маршруттай болчихсон байна. Хэрэв агаарын бохирдлоо бууруулчихсан бол бид ажлаа хийгээд хэвийн амьдарч болох байсан. Тиймээс бид энэ зардлыг нэхэмжилнэ. Энэ жилийн долдугаар сарын 1-нээс хойш хүүхэд нь ханиад, хатгалгаагаар өвдсөн гэр бүлүүдийг эмчилгээнд зарцуулсан санхүүгийн баримтаа цуглуулахыг хүсэж байна.
Учир нь бид Засгийн газраас энэ зардлыг нэхэмжлэх болно. Утааг арилгаагүйгээс болж иргэд хохирсон учраас ядаж санхүүгийнхээ тал дээр хохирлоо барагдуулах ёстой. Мөн сэтгэл санааны хохирлыг нөхөн олговор хэлбэрээр төлөх ёстой учраас бид хуулийн байгууллагатай хамтран энэ тал дээр ажиллах болно.
Хавар таван сард манай хүүхэд Интермед эмнэлэгт 50 хувийн хөнгөлөлттэй байх үед нь, дараа нь Номун эмнэлэгт хоёр хүүхэдтэйгээ, саяхан Сонгинохайрхан дүүрэгт байрлах нэг хувийн эмнэлэгт тус тус хэвтэж эмчлүүлсэн. Гурван эмнэлэгт хэвтэхэд ор хоногийн мөнгө, эмчилгээний зардал, эмчийн үзлэг гээд нийт гурван сая төгрөг зарцуулсан. Хүнсээ аваад эмийн сан орж эм аваад л таарч байна. Хоёр хүүхдийн эм гэхэд 100 орчим мянган төгрөг болдог. Би энэ гурван сая төгрөгөө нэхэмжилнэ. Сүүлийн арван сар ажил хийх боломжгүй, хүүхдээ асарч байна. Жилд 460 хүүхэд нас барж байхад би юу бодож хатгалгаатай хүүхдээ орхиод ажил хийгээд явах билээ дээ. Биднийг ийм байдалд оруулаад байгаа, утаанаас салъя гэж бодохгүй байгаа хүмүүсийг бодохоор бүр гомдоод байгаа юм. Тэгээд бид гомдоод л байх юм уу. Тийм болохоор нөхөн олговрыг авах тал дээр нэлээн хүч чармайлт гаргана. Богино хугацаанд шийдэгдэх асуудал биш ч цаашид явна. Тэгэхгүй бол биднийг элэг барьсаар сурчихсан байна.
-Хүү нь эмнэлгээсээ гарсан уу?
-Миний хүү хоёр хоногийн өмнө эмнэлгээс гарсан. Зургаан хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмч бүрэн эдгээгүй учраас дахиад хоёр хоног хэвтүүлвэл гэж байсан ч эмнэлгийн нөхцөл байдал хэцүү байгаа учраас гэрээр антибиотик хэрэглэж байна. Жагсаал хийх тухай өнгөрсөн ням гарагт пост оруулаад тэрнээс хойш нөхөр маань хүүгээ эмнэлэгт сахисан. Хатгалгаатай хүүхдээ эмнэлэгт үлдээчихээд ийм олон нийтийн арга хэмжээ хийнэ гэдэг эх хүнд хэцүү. Аав, ээж маань ч дургүй байгаа.
-Жагсаалын зар гараад нэлээд хэд хоног өнгөрлөө. Холбогдох байгууллагуудаас анхаарал хандуулж байх юм уу?
-Хотын захиргаа бидний жагсаалын зөвшөөрлийг олгосон. Цагдаагийн байгууллага жагсаалын аюулгүй байдал тал дээр ирж уулзаарай гэсэн. Жагсаалын явцад жагсагчид цагдаагийн байгууллагатай муудалцдаг шүү дээ. Бид тийм юм хүсэхгүй байна.
Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн жагсаалын талаар сонссон хүн бүр ирээсэй гэж хүсч байна
Цагдаа ч гэсэн утаагаар амьсгалж байгаа, цалин багатай, хүүхдүүд нь өвчтэй хэцүү л байгаа шүү дээ. Тиймээс хамгаалалтад ирсэн цагдаа нарт халуун уух юм өгнө. Бидний аюулгүй байдлыг хангахдаа бидэнд дэмжлэг үзүүлж ажиллана гэж найдаж байна. Би өмнө нь сэтгүүлч байхдаа “Цагдаа бол нохойд барьдаг мод биш” нэртэй гурван цуврал сурвалжлага нэвтрүүлэг хийсэн. 2008 оны долдугаар сарын 1-нд болсон жагсаалын үеэр эрүүл мэндээрээ хохирсон, нас барсан цагдаа нарын тухай сурвалжилсан. Цагдаагийн ерөнхий газраас надад талархлын бичиг хүртэл ирүүлж байсан. Би цагдаа нарын ажлын нөхцөл байдал, амьдралын талаар мэднэ. Зодооны улмаас нэг бөөр нь няцарсан, группт ороод өчүүхэн нөхөн олговроор амьдардаг гээд олон цагдаа нартай уулзаж явсан учраас манай цагдаа нар жагсаалын үеэр биднийг дэмжиж ажиллана гэж бодож байна.
Хэдэн ээж, аав нарын нийлж хийж буй жагсаал учраас бид өргөн хүрээний маркетингийн үйл ажиллагаа явуулж чадахгүй байна. Тиймээс иргэд энэ талаар сураг сонссон л бол 26-ны 12 цагт эхлэх жагсаалд шууд ирээрэй. Тэр өдөр гадаа хасах 18 хэм хүйтэн байх учраас та бүхэн дулаан хувцастай ирээрэй. Гадаа хүйтэнд олон цаг байхад хүндрэлтэй шүү дээ. Тиймээс шижигнэтэл гурван цагт өөрсдийн амьдрал ямар хэцүү байдалтай байгаа дуу хоолойг хүргэх хэрэгтэй.
Бидэнд улстөржих тэнхээ, зав аль аль нь алга
Жагсаалын талаар сонссон хүн бүр ирэх нь бидний хамгийн чухал асуудал болоод байна. Утаа гамшгийн хэмжээнд хүрсэн. Бүгд үүнийг мэдэж байна, бүгд хүүхэд нь өвдөж байна. Хэцүү байна. Өвчтэй хүүхдээ орхиод ирэхэд ээж нарт хэцүү байх. Гэхдээ бид энэ байдлаас гарахын тулд жагсах ёстой учраас заавал ирээрэй. Сүхбаатарын талбайг тойрсон бүх аж ахуйн нэгжүүдийн ажилчид цайны цагаараа ирэх ёстой. Бүгд л утаагаар амьсгалж, үр хүүхэд минь хордож байна. Заавал ирээрэй гэж уриалж байна.
-Асуухгүй өнгөрч болохгүй байх. Зарим хүн та бүхнийг улс төрийн зорилготой жагсаж байгаа гэж байна. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?
-Биднийг улстөртэй холбож хардах хүмүүс байна. Фэйсбүүкт харьцангуй бага харин твиттерт хэсэг бүлэг хүмүүс бий. Яах вэ тэд хардаж л байг. Гэхдээ тэр хүмүүс агаараар бид утаагаар амьсгалаагүй гэдгийг ойлгоосой.
Бидэнд улстөржих ямар ч сонирхол байхгүй. Та бүхэн анзаарсан бол бид өнөөдрийг хүртэл нэг ч улстөрчийн нэр цохож, шүүмжилж, огцор гээгүй. Тийм учраас Засгийн газрынхан, Ерөнхий сайд, нийслэлийн Засаг дарга та бүхэн тайван байгаарай. Бид та нарыг огцор гэж шаардаж, улстөржихгүй. Бидэнд тэгэх тэнхээ, зав аль аль нь алга. Бидэнд утаагаа багасгах, асуудлаа шийдэх л хүсэл, зорилго байна. Хэд хоногийн өмнө ч болтугай арай цэвэр агаараар амьсгалуулах зорилго бий. Энэ бол бидний аминд тулчихсан байхад юун улс төр.
Би сэтгүүлчээр ажиллаж байсан. Тийм болохоор магадгүй хүнд хардлага байж болно. Гэхдээ энэнд эмзэглэхгүй. Угаасаа олон нийтийг хамарсан чухал асуудал учраас энэ бол байх л нэг жижиг асуудал. Шүүмжлэх хүмүүс нь шүүмжилж л байг, бидний ажил явдгаараа л явна. Амжилтад хүрнэ гэдэгт итгэлтэй байна.