Бараг бүтэн жилийн турш сонгуулийн сунгаа нь үргэлжилсэн АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбумтан Доналд Трамп байгуулж дэлхий нийтийг гайхашралд орууллаа. Улс төрийн салбарт туршлагагүй нялх улстөрч гэгдэж байсан Доналд Трамп төлөөлөгчдийн дийлэнх саналыг авч 45 дахь Ерөнхийлөгчөөр тодорсон.
Сонгууль угтсан бүх нийтийн санал асуулгаар улс төрийн салбарт хуримтлуулсан туршлагатай, эмэгтэйчүүд, өнгөт арьстан, цагаачид, урлаг соёлын алдартнуудын дэмжлэгийг бараг бүхэлд нь хүлээсэн Хиллари Клинтон цэргийн алба хааж, төрд зүтгэж үзээгүй тэрбумтан Дональд Трампыг ялах нь “бүлээн цай уухтай л адил” хялбархан мэт дүр зураг ажиглагдаж байсан.
Гэтэл “Хүчирхэг Америкийг дахин сэргээнэ” гэх уриаг дэвшүүлсэн цагаачлалын эсрэг хатуу бодлого баримтлагч эр 279 төлөөлөгчийн саналыг авч илүүрхэн дэлхий дахиныг шоконд оруулсан юм. АНУ найтаахад, дэлхий ханиад хүрдэг гэх үг бий. Тэгвэл Трамп сонгуульд ялмагц зах зээлд хүчтэй савлагаа үүсч эхэлсэн. Улмаар зэс, алт, төмрийн үнэ огцом өсч, нэг тонн зэсийн үнэ дунджаар 600 ам.доллароор нэмэгдэж, 5900 болов. Энэ нь сүүлийн 17 сарын хугацаа дахь хамгийн дээд үнэ байлаа.
Манай улсын экспортын гол бүтээгдэхүүний үнэ өссөн нь монголчуудын хувьд сайн мэдээ байх нь мэдээж. Ерөнхийдөө дэлхийн хүчирхэг гүрний шинэхэн төрийн тэргүүний хэрэгжүүлэх бодлого Монголд нөлөөлөх нь гарцаагүй. Гэхдээ шууд нөлөөлөхүйц бодлого нь цагаачлалын талаарх амлалт нь юм. Тэрбээр хууль бус цагаачдын эсрэг хатуу бодлого баримтлахаа мөрийн хөтөлбөрийнхөө гол заалт болгож байсан учир Трампын ялалт эрх чөлөөний оронд “харласан” монголчуудад халтай байхыг үгүйсгэхгүй. Трампын хэлснээр 11 сая цагаач, тус улсаас хөөгдөх бөгөөд АНУ-д мэндэлсэн хүүхэд тус улсын иргэн болдог хуулийн заалт хүчингүй болж мэднэ.

Европын холбооноос гарах асуудлаар хийгдсэн Их Британийн референдум Brexit-ийн талынхны ялалтаар дуусав. Британичуудын 51.9 хувь нь Европын холбооноос салахыг дэмжиж, үлдэх талынхан 48.1 хувийн санал авчээ.
Их Британи жил бүр ЕХ-ны төсөвт 13 тэрбум фунт стерлинг ($19 тэрбум) төлдөг байсан Брекситийг дэмжих шалтгаан болсон юм. Брекситийн талынхан энэ мөнгийг Брюссель британичуудын оролцоогүйгээр зарцуулж байна гэж үзэж байв. Учир нь Европын парламент Британийн сонгогчдын өмнө энэ мөнгийг юунд зарцуулснаа тайлагнах албагүй гэж байв. Түүнчлэн ЕХ-ны нутгаар дамжин Герман, Франц, Их Британи, Бельги зэрэг чинээлэг орнуудад орж ирсэн дүрвэгсдийн урсгалд ихээхэн дургүйцэж байгаагаа Европоос гарах санал өгсөн сонгогчид хэлж байв.
Референдумын үр дүн олон хүнд гэнэтийн мэдээ болсон юм. Ингээд Их Британи ямар ч байсан Европын холбооноос (EX) гарахаар болов. Энэ өдөр Brexit-ийн улмаас Европын хөрөнгийн зах зээл арилжаагаа 2008 оноос хойш хамгийн хүчтэй уналттайгаар хаагджээ.
Европын холбооноос гарах төлбөр байлгүй яахав. Брексит нь Европын эдийн засагт орж ирэх татварын орлогын хэсгийг хаах ба санхүүгийн зах зээлийнх нь зохицуулалтад сөрөг нөлөөтэй юм. Лондон л Европын холбооны санхүүгийн салбарын зүрх байсан бөгөөд сүүлийн арваад жилд Европын эдийн засгийг тодорхойлох үүргийг гүйцэтгэж ирсэн юм.

Долоодугаар сарын 15-нд Туркийн Зэвсэгт хүчинд үүрлэсэн бүлэглэл Анкара, Истанбул гэх Туркийн зарим хотуудад төрийн эргэлт хийхээр завдлаа. Тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан эх орноо хамгаалахыг ард түмэндээ уриалснаар Засгийн газрын цагдаа нарын хамт жирийн иргэд нь босогчдыг тэр шөнөдөө дарж чадсан юм.
Ерөнхийлөгч Эрдоаны “Турк улс наад захын арчаагүй нэг бослогоор өвдөг сөхрөөд байх улс биш бөгөөд Пенсильванаас дөрөлж тоглоод байдаг ч улс биш” гэж хэлсэн нь 1999 оноос хойш АНУ-д амьдрах болсон, нийгмийн зүтгэлтэн Фетхуллах Гюлленыг дайруулж хэлсэн үг байжээ. Фетхуллах Гюллен нь дэлхийн 160 гаруй улс оронд шашны мянга гаруй сургууль байгуулж, "Хизмет" хөдөлгөөнөөрөө Исламын ертөнцөд ихээхэн нэр нөлөөтэй болсон нэгэн бол Туркийн засгийн газар түүний хөдөлгөөнийг “Хизмет" биш, ФЕТО (Fethullah Terrorist Organisation) нэрлэдэг байна.
1999 оныг хүртэл Эрдоаны хамгийн ойрын хамтран зүтгэгч байсан Фетхуллах Гюллен гэнэт түүний хамгийн заналт дайсан болж хувирсан. Энэ удаагийн бослогын цаад эзэн нь Гюлен гэсэн Туркийн засаг захиргааны дайруулсан мэдэгдлийг тус улсын сөрөг бүх хүчин болоод Гюлен өөрөө ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд аливаа хүчирхийлэл, бослогоос зайлсхийж ирснээ мэдэгдсэн юм.
Турк улсад төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр 37 мянган хүнийг баривчилж, 110 мянган хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Мөн олон арван хэвлэл мэдээллийн хэрэгсэл, байгууллага үүд хаалгаа бариад байна. Тэдгээрийн дийлэнхийг төрийн эргэлт хийхэд турхирсан гэх АНУ-д амьдарч байгаа Фетхулла Гюлентэй холбоотой байж болзошгүй гэж Туркийн эрх баригчид үзэж байна. Анкарагийн явуулж байгаа “их цэвэрлэгээ”-г ЕХ буруушааж, хүний эрхийг ноцтой зөрчиж байна гэж мэдэгдсэн. Энэ нь цаашлаад ЕХ-нд элсэхэд нь чөдөр тушаа болно гэдгийг ч Брюссель Анкарад дахин анхааруулжээ.

БНСУ-ын Ерөнхийлөгчөөр таван удаа сонгогдож байсан Пак Жон Хигийн охин Пак Гын Хэгийн улс төрийн замнал тус улсын төрийн эрхийг барьж байсан бусад Ерөнхийлөгчийн нэгэн адил дуулиантайхан эцэс болж байна. Өмнөд Солонгосын ард түмэн Пак Гын Хэг огцрохыг шаардсан жагсаалыг дөрөв дэх долоо хоногтоо байгуулсан бөгөөд энэ нь тус улсад сүүлийн 20 жилдээ гараагүй хамгийн том эсэргүүцлийн жагсаал болов.
Учир нь Ерөнхийлөгчийг найз эмэгтэйдээ төрийн үйл хэрэгт хөндлөнгөөс оролцох боломж олгож, түүнд чухал, нууц баримт бичиг, тухайлбал, хэлэх үгийн эхээ өгч, засвар хийхийг зөвшөөрсөн, тэгснээрээ БНСУ-ын улс төр, эдийн засгийн бодлогод шууд нөлөөлсөн хэмээн буруутгасан.
Энэ асуудлаар тус улсын парламент болох Үндэсний Ассамблейн 300 гишүүний 234 нь Пак Гын Хэг огцруулах саналыг дэмжсэн байна. Харин 56 депутат эсэргүүцсэн санал өгсөн бол хоёр депутат түдгэлзэж, найман саналын хуудсыг хүчингүйд тооцжээ. Ингэснээр Үндсэн хуулийн шүүх Пак Гын Хэг албан тушаалаас нь бүрмөсөн огцруулах эсэхийг 180 хүртэлх хоногийн дотор шийдвэрлэх хүртэл түүнийг бүх эрх мэдлээс нь түдгэлзүүлнэ. Тус шүүх 2004 онд Ерөнхийлөгч Нү Мү Хёний эсрэг импичментийг 63 дахь хоног дээр нь хэрэгсэхгүй болгож байжээ.
Үндсэн хуулийн шүүх шийдвэр гаргах хүртэл тус улсын Ерөнхий сайд Хван Кё Ан ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ. Өмнөд Солонгосын дараагийн ерөнхийлөгчийг сонгох ээлжит сонгууль 2017 оны арванхоёрдугаар сард болох юм. Хэрвээ Үндсэн хуулийн шүүх Пакийг огцруулах шийдвэр гаргавал сонгуулийн хугацааг наашлуулан товлох аж. Хуульд зааснаар, Ерөнхийлөгч огцорсноос хойш 60 хоногийн дотор бүх нийтийн сонгууль явуулах ёстой.

ОХУ-ын Батлан хамгаалахын яамнаас Сирийн Алеппо зүүн хэсгийг террористуудаас чөлөөлөх ажиллагаа өндөрлөсөн болохыг мэдэгдлээ. ОХУ-ын агаарын хүчний дэмжлэгтэй Сирийн армийн довтолгоо сүүлийн саруудад босогчдын газар нутгийг улам шахаж, хумисаар байсан юм.
Алеппо хотын зүүн хэсгийн орон сууцны хорооллуудыг чөлөөлөх явцад 3406 босогч сайн дураараа бууж өгч, зэвсгээ хураалгасан. 3056 хүнд өршөөл үзүүлжээ. Мөн нийт 4500 орчим террорист бүлгэмийнхэн байсан бөгөөд тэдгээрийн дийлэнх нь хотоос гарч явсан. Үүгээр террористуудыг "зөөлөн сөрөг хүчнээс" таслах ажиллагаа өндөрлөв” гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдээллээ.
Женев, Нью-Йоркоос юу ч хийлгүйгээр, туслах гэсэн дүр үзүүлж Алеппо хотын иргэдийн хувь заяанд түгшиж буйгаа хичнээн ч илэрхийлж болно. Тэгээд ч зогсохгүй шинэ мэдээ улам их эрчтэй явж байна. Зарим нэгэн өрнөдийн улстөрчид Алеппо хотыг чөлөөлөх ажиллагааны явцад энгийн номхон иргэд үй олноор үрэгдсэн мэтээр уламжилж байна. Тэдний яриагаар, хотын гудамжинд цогцос овоорч, хэдэн мянган хүн подвальд нуугдаж байгаа юм байх гэж цэргийн ажиллагаанд оролцсон Оросын генерал хэлжээ.
2011 онд иргэний дайн дэгдэхээс өмнө Алеппод 2.5 сая иргэн амьдардаг томоохон хот байжээ. Харин өнөөдөр тус хотод 700 мянган хүн амьдарч, олон улсын тусламжийн бараагаар хэрэгцээгээ хангаж байна. Орос Алеппо хотын иргэдийг нүүлгэн шилжүүлэх болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх коридор байгуулсан юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүний санаачлагаар уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн цаг уурын эсрэг "Парисын хэлэлцээр”-т гарын үсэг зурах хүндэтгэлийн арга хэмжээ дөрөвдүгээр сарын 22-нд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болов. Ингэснээр хамгийн олон орныг хамруулсан дэлхийн хэмжээний хэлэлцээр болж байгаа юм. Уг хэлэлцээрээр хүлэмжийн хийн ялгарлыг хязгаарлах арга хэмжээг яаралтай авч, энэ зууны хоёрдугаар хагас гэхэд ялгарлыг тэг болгохыг улс орнуудад уриалжээ.
АНУ-ын кино жүжигчин, НҮБ-ын энхийн элч Леонардо Ди Каприо, "21 жил мэтгэлцсэний эцэст энэ хэлэлцээрийг баталлаа. Одоо ярих биш тунхаглах цаг болсон” гэж мэдэгдсэн байна. Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 55 хувийг бүрдүүлэгч 50 гаруй орон Парисын хэлэлцээрийг соёрхон баталснаар уг хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн энэ үйп явдлыг "Бид цаг хугацаатай уралдлаа. Үүгээр бидний замбараагүй хэрэглээний эрин дуусгавар болж байна” гэжээ. Уур амьсгалын асуудлаарх Парисын хэлэлцээрт гарын үсэг зурснаар уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарлын эсрэг арга хэмжээ төлөвлөсөн 2020 оноос өмнө хэрэгжинэ гэж олон хүн найдаж байгаа юм.
Дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын дулаарлын эсрэг тус бүрдээ арга хэмжээ авахыг хүлээн зөвшөөрч буйн баталгаа болж байгаа билээ. НҮБ-ын мэдээлснээр дэлхийн 15 орон, тэр дундаа жижиг арлын улсуудын далайн усны түвшин эрс нэмэгдэх эрсдэлд ороод байгаа аж. Энэ хэлэлцээрийг хэрэгжүүлэхийн тулд карбон ялгаруулалтын 55 хувийг бүрдүүлж буй дэлхийн 50 орон нэгдэх шаардлагатай гэнэ.
Парисын хэлэлцээрт хамгийн түрүүнд нэгдсэн улс бол Франц, Канад байв. Мексик, Австрали энэ жилдээ багтан гэрээнд нэгдэхээ илэрхийлжээ. Мөн НҮБ-ын хуралд тун ховор үзэгддэг БНАСАУ-ын Гадаад харилцааны сайд хэлэлцээрт гарын үсэг зурсан бол Зимбабвейн Ерөнхийлөгч Роберт Мугабегийн "Амьдрал бол тэмцэл. Бидэнд ялах хүч хангалттай бий” гэсэн мэдэгдлийг НҮБ-ын гишүүд алга ташин хүлээн авчээ. Түүнчлэн манай улс Парисын хэлэлцээрт нэгдэн орсон.

Учир юу гэвээс үүнээс долоохон хоногийн өмнө ОХУ-аас БНТУ-д Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайд Андрей Карловыг хөнөөсөн юм. Тодруулбал Анкара хотод түүнийг гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үеэр индэрт үг хэлэх үеэр нь буудан хөнөөв. Хэргийг үйлдсэн Мевлют Мерт Алтинтас (22 настай, цагдаагийн тусгай хамгаалалтын албаны ажилтан) цагдаа нартай буудалцах үеэр амиа алдсан. Иймд хэргийн гол захиалагч, хамтрагчийг олоход төвөгтэй болжээ.
Сирийн цэргийн бүсийг зорьж явсан “Ту-154” нисэх онгоц Хар тэнгист осолдлоо. Хар тэнгисийн эрэгт орших Сочи хотоос Сирийн Латакия хот руу явж байсан Оросын Батлан хамгаалахын яамны "Ту-154" онгоцонд нийт 92 хүн, тодруулбал 84 зорчигч болон нисэх багийн найман гишүүн сууж явсан байна. Зорчигчдын олонх нь Оросын армийн Александр Александровын нэрэмжит дуу бүжгийн чуулгын хөгжимчид байжээ. Мөн энэ онгоцонд есөн сэтгүүлч сууж явжээ.
Ийнхүү хойд хөрш оны сүүлчийн өдрүүдийг сэтгэл санааны маш хүнд байдалтайгаар үдэж байна.

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ОПЕК болон түүний гишүүн бус улс орнууд сүүлийн 15 жилд анх удаа газрын тос олборлолтоо хязгаарлах тохиролцоонд хүрсэн нь хар алтны зах зээлд таатай мэдээ болов.
ОПЕК-ийн гишүүн орнууд болон газрын тос олборлогч тэр дундаа ОХУ, Казахстан, Азербайжан, Мексик зэрэг 11 орон Венад болсон уулзалтад оролцож, дээрх тохиролцоонд хүрсэн. ОПЕК-ийн орнууд дотроо газрын тос олборлолтоо хязгаарлах тохироог өнгөрсөн сард хийсэн нь сүүлийн найман жил дэх анхны тохиролцоо болж байгаа юм.
ОПЕК-ийн гишүүд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хагас жилийн хугацаанд олборлолтоо өдөрт 1.2 сая баррелиар хязгаарлахаар болсон. Ингээд тэд ОПЕК-ийн гишүүн бус орнуудыг газрын тосны ханшийг нэмэгдүүлэхийн тулд энэ хязгаарлалтад нэгдэхийг уриалсан.
ОПЕК-ийн гишүүн бус 11 орон газрын тос олборлолтоо өдөрт 550 мянган баррелиар бууруулахаар тохирсноос ОХУ өдөрт 300 мянган баррелиар танахаар болж байна. Ингээд нийт ОПЕК болон ОПЕК-ийн гишүүн бус орнууд ирэх оны нэгдүгээр сараас эхлэн газрын тосны нийлүүлэлтээ өдөрт 1.75 сая баррелиар танах нь. Энэ тоо бол дэлхийн нийт газрын тос олборлолтын хоёр хувьтай тэнцэж байгаа юм.

Хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон зуны олимпийн наадам Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохион байгуулагдлаа. 17 өдөр үргэлжилсэн олимпийн наадам тив дэлхийн сая сая үзэгчдийг өндөлзүүлэв. Олимпийн наадамд нийт 205 орны 11544 тамирчин өрсөлдсөн. Гэхдээ Риогийн олимпийн түүхэндээ хамгийн их хэл ам дагуулсан олимпийн наадмын нэг болно гэдэгт эргэлзэхгүй байна.
ОУОХ Оросын хөнгөн атлетикийн багийг бүхлээр нь Рио 2016 наадмаас хассан нь ойрын жилүүдэд болоогүй том дуулиан байлаа. Тэдний дотор сэргээш хэрэглэсэн тамирчид байж болох ч зарим гэмгүй тамирчдыг хэлмэгдүүлсэн явдал болсон нь гарцаагүй. Тухайлбал Олимпийн гурван медальт Елена Исинбаева тэдний тоонд орж байгаа ба давж заалдсан ч тусыг олоогүй юм.
Боксийн шүүлт булхайтай болсон хэмээн дуулиан нэгдсэн . Үүний дараагаар Рио 2016 Олимпийн наадмын боксын тэмцээнийг шүүж байгаа зарим шүүгч нарыг энэ удаагийн тэмцээнээс хөөсөн тухай AIBA буюу Олон Улсын Боксын Холбоо мэдэгдэв.
Мөн АНУ-ын усан сэлэлтийн од Райан Лохтегийн зохиосон хуурамч дээрмийн түүх зохиосон нь олон улсын хэвлэлийн хараанаас мултарсангүй. Тэрээр Риод зугаалж яваад зэвсэгтэй хүмүүст дээрэмдүүлсэн гэж мэдүүлсэн ч эсрэгээрээ өөрөө шатахуун түгээх станцад архидан согтуурч танхайрсан нь батлагдсан юм. Түүний энэ хэл амнаас болоод дөрвөн том ивээн тэтгэгч нь гэрээгээ цуцлаад байна.
“Рио-2016” олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран хүч үзэж, хүрэл медалийн болзол хангасан. Гэвч шүүгчид түүнийг барилдалгүй зугтсан хэмээн үзэж, нэг оноогоор торгов. Уг нь чөлөөт бөхийн барилдаанд ийм зүйл олон байдаг гэдгийг хэмээн үзэж түүнийг "луйвардууллаа" гэх хүн олон байна. Шүүгчдийн энэхүү үйлдлийг эсэргүүцсэн хоёр дасгалжуулагч нь дэвжээн дээр хувцасаа тайлж шидэж эсэргүүцлээ илэрхийлсэн юм.
Ямартай ч энэ удаагийн олимпоос манай Монголын баг тамирчид нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ. За харин нийт медалийн чансаа, тоогоор Америк 121 медальтай тэргүүлж, Их Британи 67, БНХАУ 70, Орос 56 медалийн тоогоор бичигдсэн байна.

БИД ЭНЭ ОНД ХЭНИЙГ ҮДЭВ?
БИД ЭНЭ ОНД ХЭНИЙГ ҮДЭВ?
Кубийн нэр удирдагч, хувьсгалын эцэг, төрийн эрхийг 50 орчим жил барьсан Фидель Кастро арваннэгдүгээр сарын 25-нд 90 насандаа таалал төгслөө. Түүний нас барсан шалтгааныг албаныхан тодорхой мэдээлээгүй ч удирдагчийн эрүүл мэндийн байдал 2006 оноос хойш доройтсон байсан юм.
Түүний дурсгалыг хүндэтгэж Куба улс даяар ес хоногийн турш гашуудал зарлан, Төрийн далбаагаа хагас гудайлгасан. Тэрбээр бурханы оронд заларсаны дараа шарилыг нь чандарлахыг захиж үлдээжээ.
Фидель Кастро нь 1959 онд засгийн эрхэнд гарч, коммунист хувьсгалыг эхлүүлж байсан юм. Дэмжигчид нь түүний хийсэн шинэчлэл өөрчлөлт ялангуяа эрүүл мэнд, боловсролын салбарт хийсэн зүйлсийнх нь төлөө үнэлдэг бол харин шүүмжлэгчид нь түүнийг хүний эрхийг зөрчиж, дарангуйллын засаглалыг бий болгосон гэж буруутгадаг аж.
Үүнээс гадна Кубын Засгийн газрын баривчилсан улс төрийн хоригдлуудыг суллахыг шаардсан цагаан хувцаст эмэгтэйчүүдийн хөдөлгөөн 2003 оноос хойш ням гараг бүр тасралтгүй зохион байгуулагдаж байсан ч Фидель Кастрогийн дурсгалыг хүндэтгэн 13 жилийн дараа анх удаа түүнийг эсэргүүцсэн жагсаалаа цуцалжээ.

Есдүгээр сарын 2-нд Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримов 78 насандаа таалал төгслөө. Үүний дараа тус улс даяар гурав хоногийн гашуудал зарлав. Ерөнхийлөгч Каримовыг өчигдөр түүний төрөлх нутаг Самарканд хотод эцэг эхийнх нь шарилын дэргэд оршуулжээ.
Ислам Каримовтой салах ёс гүйцэтгэх төрийн ёслолд хэдэн мянган иргэдээс гадна улс төрчид, ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистаны төрийн тэргүүн Гурбангулы Бердымухамедов тэргүүтэй гадаадын төлөөлөгчид оролцсон юм.
Узбекистан бүс нутагтаа хүчирхэг армитай, бүс нутгийн хурцадмал байдлын голомт болох Афганистантай хиллэдэг. Төв Азийн чухал стратегийн түшиц юм. Улс орон нь цуст эмх замбараагүй байдалд орох эсвэл хатуу шийдвэр гаргах шаардлага хоёрын дунд тэнцвэрийг байнга хайх улс төрийн тэмцэл нь Каримовыг засаг толгойлсон бүхий л 27 жилийнх нь турш дагалдаж иржээ.
Узбекистаныг хэтэрхий цэрэгжсэн улс гэж тооцож, түүнийг дарангуйлагч гэж ирсэн ч түүний цаана Афганы хилийн хамгийн найдвартай хамгаалалт байлаа. Гадаадын хүмүүсийн хэтэрхий чанга хяналт нь тэнд ямар нэгэн тагнуулын дуулиан гаргаагүй юм. Удирдлагад байнга шахуу цэвэрлэгээ хийгдэж байсан ч эрх баригч ангийн дунд хүчний тэнцвэрээ барьж чадсан Дундад Азийн цорын ганц орон нь Узбекистан болж чаджээ. Тэр нь тус орныг байтугай Дундад Азийг амар амгалан оршин тогтнох нөхцлийг бүрдүүлж байв. Каримов Исламын хэт давралтыг Төв Азид нэвтрүүлээгүй хүн болсон юм.