“Хүүхдийн орны даавууны өнгийг хүртэл би өөрөө сонгож авсан” хэмээн жүжигчин Г.Ундармаа Хан-Уул дүүргийн хүүхдийн загвар тасгийн нээлтийн үеэр хэллээ.
Тэрбээр “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд зургаа дахь эмнэлгээ тохижуулж дуусгасан бөгөөд өнөөдөр ийн хүлээлгэн өгөв.
Тус төрийн бус байгууллага нь 40 хүүхдийн иж бүрэн 10 палат, хүлээлгийн заал, эмчийн үзлэгийн өрөө, тарианы өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, халдвар хамгааллын өрөө, эмч, ажилчдын амралтын өрөө, ариун цэврийн өрөө, хувцасны өрөөг тохижуулжээ.
Үүний сацуу нарийн коридор бүхий нийт 508 м.кв газарт засвар хийж, нийт 142.8 сая төгрөг зарцуулсан байна.
Хамгийн сонирхолтой нь нийт өртгийн 44 сая төгрөгийг жүжигчин хувиасаа гаргасан бөгөөд иргэд байгууллагаас 9.4 сая төгрөг, бараа материалын 89.1 сая төгрөгийн хандив авсан байна.
Энэхүү ажлыг хийхдээ нийт 40 гаруй байгууллагатай хамтран ажилласан аж.
Нийслэлийн гэр хорооллын хөгжил, нийгмийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ш.Анхмаа эмнэлгийн тохижилттой танилцаж, Г.Ундармааг Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан медалиар шагналаа.
Энэ үеэр жүжигчин Г.Ундармаагаас сэтгэгдлийг нь сонслоо.
Г.УНДАРМАА: ХҮҮХДИЙН ОР ХӨНЖЛИЙН ДААВУУНЫ ӨНГИЙГ НЬ ХҮРТЭЛ ӨӨРӨӨ СОНГОСОН
-Зургаа дахь эмнэлгийнхээ тохижилтыг хийсэн, Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол авсан зэрэг ар араасаа давхацсан баяртай үйл явдал тохиолоо. Сэтгэгдэл ямар байна?
-Өндөр байлгүй яах вэ. Өнөөдөр тав дахь төслөө хүлээлгэн өгч байгаадаа баяртай байна. Энэ жилийн хувьд хамгийн гайхамшигтай нь бид нар хоёр ажил хүлээлгэн өглөө. Саяхан Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн Баянхошуун дахь салбар амбулаторийн тохижилтыг хийсэн. Өнөөдөр Яармаг дахь хүүхдийн тасаг тохижуулснаа ийн хүлээлгэн өглөө. Мөн Нийслэлийн эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол авсандаа баяртай байна. Би чинь Худалдааны тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан шүү дээ.
-Төслийн онцлог юу байв?
-Онцлог нь маш өргөн цар хүрээтэй байв. Өмнө нь зөвхөн хүлээлгийн танхим эсвэл эмч нарын ажлын орчныг сайжруулахад л анхаарч байсан бол энэ удаад 41 хүүхдийн тасгийг тохижууллаа. Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүд минь тав тухтай орчинд эмчлүүлэх ёстой шүү дээ.
-Яагаад заавал Хан-Уул дүүргийн хүүхдийн эмнэлгийг сонгосон юм бэ?
-Бид олон эмнэлгээр явсан. Үүний эцэст илүү том талбайг хамарч, олон хүүхэд хэвтэх боломжтойгоос гадна гэр хорооллын хүүхдүүд түлхүү ханддаг болохоор нь энэ эмнэлгийг сонгосон.
-Та түрүүн эмнэлгийн тохижилтыг хийх бүх ажилд өөрийн биеэр оролцсон гэж байсан?
-Бүх ажилдаа өөрөө оролцохыг хичээдэг. Яагаад би чанартай ажил хийхийг хүсдэг. Барилгын материал болоод бусад зүйлийг авахын тулд 100 айл, Нарантуул гээд л явж өгнө шүү дээ. Тэгээд ор хөнжлийн даавууны өнгийг нь хүртэл өөрөө сонгосон.
-Энэ ажлын хажуугаар хоёр ч уран бүтээл дээр ажиллаж амжсан гэсэн?
-Тийм ээ. “Х түц”тэй хамтлагтай хамтран тоглолт хийж, нэг киноныхоо ард гараад байна.
-Эмнэлэг тохижуулах ажил ирэх онд ч үргэлжлэх үү?
-Тэгнэ. Бид хэд хэдэн эмнэлэгтэй танилцсан. Өнөөдөр дараагийн тохижуулах эмнэлгээ зарлах байсан ч хараахан амжсангүй. Энэ завшааныг ашиглаад чин сэтгэлээсээ тусалж, дэмжсэн 40 гаруй гаруй компани, хувь хүн, найз нөхдөдөө талархсанаа илэрхийлье.
Г.УНДАРМААГИЙН ХИЙСЭН АЖЛУУД
Тэрбээр 2013 оноос хойш “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд энэхүү сайн санааны аяныг эхлүүлжээ.
- Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг засах тохижуулах ажлын хүрээнд анх удаа иж бүрэн камержуулсан аавуудын өрөөг бий болгож, нийт 26 сая төгрөгийн засал тохижилтын ажлыг хийжээ.
- Улсын нэгдүгээр төв эмнэлгийн ийн Яаралтай түргэн тусламжийн иргэдийн хүлээлгийн танхим, өвчтөний үзлэгийн өрөө, эмч нарын ажлын өрөө, эмч, ажилчдын амралтын өрөө, ариун цэврийн хоёр өрөө бүхий нийт 220 м.кв талбайг 89 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засаж тохижуулсан.
- ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг бүрэн засаж тохижуулсан. Хүлээн авахын нийт 20 м.кв талбай буюу хүлээн авах хэсгүүд, хүүхдийн тоглоомын өрөө зэргийг 89.2 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнээр засаж, төслөө амжилттай хэрэгжүүлжээ.
- “Авьяас” хүүхдийн ордны гал тогооны өрөөг зассан.
- Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвийн харьяа Баянхошуу салбар амбулаторийн эмчийн өрөө, вакцины сувилагчийн өрөө, вакцин хийх өрөө, вакцин хадгалах өрөө, хувцасны өрөө бүхий 72 м.кв, хүүхдийн кабинет, 64 м.кв талбай хүлээлгийн танхимыг тус тус тохижуулсан байна.
Дүгнээд хэлбэл дээрх аяны хүрээнд улсад 500 гаруй сая төгрөгийн ажлыг хийсэн аж. Түүний тохижуулсан Хан-Уул дүүргийн хүүхдийн тасгийн фото мэдээг ЭНДээс үзээрэй.