Жүжигчин Г.Ундармаа Хан-Уул дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасгийг тохижуулан дуусч өнөөдөр хүлээлгэн өглөө.
Энэ нь түүний “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд хийсэн зургаа дахь ажил юм.
Тус төрийн бус байгууллага нь 40 хүүхдийн иж бүрэн 10 палат, хүлээлгийн заал, эмчийн үзлэгийн өрөө, тарианы өрөө, хүүхдийн тоглоомын өрөө, халдвар хамгааллын өрөө, эмч, ажилчдын амралтын өрөө, ариун цэврийн өрөө, хувцасны өрөөг тохижуулжээ.
Үүний сацуу нарийн коридор бүхий нийт 508 м.кв газарт засвар хийж, нийт 142.8 сая төгрөг зарцуулсан байна. Хамгийн сонирхолтой нь нийт өртгийн 44 сая төгрөгийг жүжигчин Г.Ундармаа хувиасаа гаргасан бөгөөд иргэд байгууллагаас 9.4 сая төгрөг, бараа материалын 89.1 сая төгрөгийн хандив авсан байна.
Тэрбээр 2013 оноос хойш “Итгэлийн танхим” төрийн бус байгууллагынхаа хүрээнд энэхүү сайн санааны аяныг эхлүүлжээ.