Улиран одож буй 2016 оны сүүлийн өдөр 12 дугаар сарын 31-ний үдэш нийслэлийн төв талбайд “Улаанбаатарын мөнгөн үдэш” цэнгүүн оройн 18 цагаас 2017 оны 01 цаг хүртэл үргэлжилнэ.
Шинэ жилээ угтан авах үдшийн цэнгүүнд Монгол Улсын гавьяат жүжигчин /МУГЖ/ Б.Сарантуяа, МУГЖ Ц.Чулуунбат, "Камертон" хамтлаг, Г.Тэнүүн, А.Хишигдалай, С.Зоригт, П.Баярцэнгэл болон бусад хамтлаг дуучид, орчин үеийн бүжгийн хамтлагууд оролцоно. Харин тоглолтыг “Улаанбаатар” чуулгын дарга Р.Мөнхсайхан найруулж байна.
Цэнгүүний хөтөлбөрөөс танилцуулахад, 20:00-20:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ сетийн эхний хэсэг тоглоно, 20:30-21:00 Орчин үеийн бүжгийн хамтлагуудын үзүүлбэрүүд, 21:00-21:30 Шинэ жилийн хит дуунуудаар DJ сетийн хоёр дахь хэсэг тоглоно, 21:30-22:00 Талбайд цугласан иргэдийн дунд тэмцээн зохион байгуулна. Харин 22:00-23:40 хүртэл Хамтлаг дуучдын шоу тоглолт болж дуучин П.Баярцэнгэл, Г.Тэнүүн, С.Зоригт, А.Хишигдалай, МУГЖ Ц.Чулуунбат, "Камертон" хамтлаг оролцоно.
Шинэ он солигдох мөч ойртсон үед буюу 23:40-23:45-д Өвлийн өвгөн, цасан охидын хамт Сүхбаатарын талбайд тусгайлан бэлтгэсэн автомашинаар тайзны өмнө хүрэлцэн ирнэ. Улмаар /23:45-23:51/ дуучин Б.Сарантуяа "Шинэ жилийн дуу" дуулна. Дараа нь 23:51-23:59 НИТХ-ын дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нар үг хэлнэ. 2017 он айлчлан ирэхэд 00:00-00:10 Ёслолын буудлага болох юм.
Д.Өлзий