Бямбаагийн Цогтбаатар
Боловсрол:
-1986-1991 онд Ховд аймгийн төвийн арван жилийн 2-р сургууль;
-1991-1996 онд Нийслэлийн Налайх дүүргийн 100-р сургууль;
-1996-2002 онд Анагаах Ухааны Их Сургуулийн эмчилгээний анги хүний их эмч;
-2003 онд АНУ-ын Spring International College-ийн TOEFL-ын дээд курс;
-2003-2005 онд АНУ-ын Колорадогийн Их Сургуулийн Эрүүл Мэндийн Удирдлагын хөтөлбөрийг Шинжлэх ухааны магистр;
-2010-2014 онд Канадын Саймон Фрейзерын Их Сургуулийн Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Сургуулийг Анагаах Ухааны Доктор;
Эрхэлсэн ажил:
-2002-2003 онд АУИС-ийн Физиологийн тэнхимийн багш;
-2003 онд Эмнэлгийн Ажилтны Мэргэжил Дээшлүүлэх Институтэд мэргэжилтэн;
-2003-2005 онд АНУ-ын Колорадогийн Их Сургуульд эрдэм шинжилгээний туслах ажилтан;
-2005-2007 онд АНУ-ын Денверийн Глобаль Эрүүл Мэндийн төвд ажилтан;
-2007-2010 онд Эрүүл Мэндийн Яамны Глобаль Санд Сүрьеэ/ХДХВ/ДОХ-ын төслийн менежер;
-2010-2014 онд Канадын Саймон Фрейзерын Их Сургуулийн Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, төслийн зохицуулагч, гэрээт багш
-2014-2015 онд Эрүүл Мэндийн Бодлогын Хүрээлэнгийн Гүйцэтгэх Захирал;
-2015 оноос ЭМСЯ-ны харьяа Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэнгийн Захирал;

Стандарт хэмжээ биш аюултай хэмжээнээс 6 дахин ихэссэн талаар ярьж байна

ДЭМБ-аас агаар дахь хорт бодисын хэмжээний дээд хязгаарыг 501 хэмээн заажээ. Гэтэл Баянхошуу, Дэнжийн мянга зэрэг газар 3000 хүртэл зааж байх юм. Энэ тохиолдолд эдгээр газарт оршин сууж байгаа иргэдийн эрүүл мэндэд ямар бодит аюул заналхийлж байгааг хэлж өгнө үү?
Агаарын найрлагат байх ёсгүй бодисууд эсвэл түвшнээсээ хэтэрсэн бодисуудыг бохирдуулагч бодис гэдэг. Манай улсад голлох зургаан бодисыг авч үздэг. Агаарын бохирдлыг үүсгэгч бодисууд анхдагчаар, хоёрдогчоор агаарын бохирдлыг үүсгэдэг. Анхдагч гэдэг нь тэр бодис өөрөө, хоёрдогч гэдэг нь энэ бодисууд хий болон шингэн төлөвт ороод агаар бохирдуулж бидэнд харагдаж байгаа. Эдгээрийг аваад хэмжээг нь тодорхой томъёололд оруулаад агаарын чанарын индексийг гаргадаг. Энэ нь монгол улсын гадаад орчны стандартын дагуу 200-аас дээш байвал эрсдэлт бүлэг буюу жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настнууд зэрэг хүмүүсийн эрүүл мэндэд нөлөөлж эхэлнэ гэж үздэг. Нийт иргэд гадаа удаан хугацаагаар байхад эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь 400-аас дээш. Харин нийт иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх аюултай нь 500-аас дээш болж таарч байгаа юм. Агаарын чанарын индекс 200-аас дээш тохиолдолд олон улсын протоколд заасны дагуу амны хаалт зүүх, гадаад орчинд удаан байж болохгүй, агаар шүүгч хэрэглэх хэрэгтэй гэх мэт мөрдөх ёстой арга хэмжээний дараалал бий. Мөн нийтэд энэ талаар сэрэмжлүүлэг гаргаж байх ёстой. Баянхошуунд хэд хэдэн удаа ойрын хугацаанд агаарын чанарын индекс нь 3000 дөхөхийг бид харсан. Энэ бол стандарт хэмжээ биш бүр аюултай хэмжээнээсээ 6 дахин ихэссэнийг бид ярьж байна. Тэгэхээр эрүүл мэндэд маш их сөрөг нөлөө үзүүлж байгаа.
Удаан хугацаа гэдгийг та ямар хугацаа гэж хэлж байна?
Агаарт байгаа бохирдуулагч бодисын хэмжээ нь багаар удаан хугацаанд үйлчлэх юм бол нэлээн өндөр тунгаар богино хугацаанд үйлчилсэн хоёрын нөлөөлөл нь адилхан болж таарна. Гэтэл бид маш өндөр доозоор удаан хугацаанд буюу арав гаруй жил хордон амьдарч байна. Тэгэхээр удаан хугацаа хэтрээд маш удаан хугацаа болсон.
Та түрүүнд “гадаа удаан байж болохгүй хэмжээ нь 500-аас дээш” гэсэн. Тэгэхээр энэ “удаан” гэдэгт хэр хугацаа орж байна вэ гэж асууж байгаа хэрэг. Жишээ нь, Баянхошуунд хүүхдүүдээ хөтлөөд хашаанаасаа гараад цэцэрлэг хүртэл нь алхаж байна. Тэр хүмүүс хашаанаасаа цэцэрлэг, эсвэл автобусны буудал хүртэлх тэр хугацааг тийм ч удаан гэж бодохгүй байх шиг?
Маш их бохирдолтой байхад гадаа хэдхэн минут байхад л хүний дотор муухай оргих гэх мэтээр хордлогын шинж тэмдэг өгөөд эхэлнэ. Тэгэхээр хэдхэн минут ч гэсэн бид бохирдсон агаараар амьсгалмааргүй байгаа юм.

Хятадад байсгээд шар гэрэл асааж олон нийтдээ анхааруулга өгдөг. Сая бүр улаан гэрэл асааж зарим арга хэмжээг авлаа. Энэ ямар учиртай болохыг өөрийн улстай харьцуулаад үзвэл?
Хятадад өнөөдрийн байдлаар /2016 оны арванхоёрдугаар сарын 21-нд/ хятадын 70 хотод агаарын бохирдол өндөр түвшинд хүрсэн учир үйлдвэрүүд, сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Салхи гарвал хориог тавина гэж ярьж байна.
Гэхдээ хорио тавих үед агаарын бохирдлын хэмжээ нь 200 байсан?
Протоколыг нь харахаар агаарын чанарын индекс нь 300-д хүрэхэд нэлээд айхтар хөдөлгөөнд ордог юм байна. Өчигдөр бас 300 гарсан. Гэтэл 300 хүрэхэд хөл хорио тогтоож байна гэдэг бидэнд тайвширч болохгүй гэдгийг анхааруулж байгаа хэрэг. Агаарын чанарын индекс стандартынхаа дагуу холбогдох арга хэмжээг нь авч, мөрөөр нь үйл ажиллагаа зохиож байх ёстой. Онцгой байдлын Ерөнхий газраас газар хөдлөлт, гамшиг ослын үед яах вэ гэдэг дүрэм протоколууд байдаг. Тэгвэл агаарын бохирдол дээр ийм тодорхой “гэрлийн систем” нэвтрүүлэх шаардлагатай. Хятадад шар эсвэл улаан гэрэл асвал юу хийх вэ гэдгийг тодорхой заагаад өгчихсөн. Гэтэл манай улсад 2000 гарчихсан байхад протокол байхгүй учир юу хийх бол гээд бүгд зүгээр л хараад сууж байна.
Үүн дээр нэг зүйлийг анхааруулахад, манайх шиг хөгжиж буй улсад ДЭМБ-аас агаарын чанарын стандартын хэмжээг харьцангуй өндөр тавьж өгдөг гэдгийг ярьж байх хэрэгтэй. Хэдийгээр өнөөдөр агаарын чанарын индекс нь 50 дээр байгаа ч энэ нь ДЭМБ-ын хүлцэх хэмжээ гэдгээс хоёр дахин өндөр тоо. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөгдөх хэмжээ нь манай улсад 50 байлаа гэхэд ДЭМБ-ын хэмжээ нь 25 байдаг гэсэн үг.
Хэдийгээр агаарын бохирдол Зайсан хавьцаа арай бага, Баянхошуунд их гэх мэтээр янз бүр байгаа ч Улаанбаатарчуудад нийтлэгээр учирч буй аюул занал нь юу вэ?
Хүчилтөрөгч уушгинаасаа зүрхэнд хүрч бүх биеэр дамжаад тэжээл өгч байх ёстой. Энэ хангагдахгүй байна гэхээр хүнд хордлогын шинж тэмдэг өгнө, тархи толгой өвдөнө, эсэргүүцэл суларна, тархины болон зүрх судасны үйл ажиллагаанууд агаарын бохирдолд хамгийн мэдрэг учир үйл ажиллагаа нь доголдож эхэлнэ. Харшил, астма үүснэ. Уушгины архаг бөглөрөлт өвчин агаарын бохирдолтой зуузай холбон явж байна. Ханиад томууны жишээн дээрээс харахад улирлын томууг хүний дархлалын систем тэмцээд ялчихдаг байсан бол одоо агаарын чанартай холбоотой ханиад шуухниа эдгэхгүй, амархан хүндэрч, хатгаа болж байна. Миний санаа зовж явдаг бас нэг зүйл бол уушгины хавдар. Монголд зонхилон тохиолдож байгаа хавдруудыг эрэмбэлэхэд элэг, ходоодны хорт хавдрууд тэргүүлдэг. Гэтэл сүүлийн дөрөв, таван жилийн хугацаанд уушгины хорт хавдрын өвчлөл нэмэгдсээр эхний гуравт орж ирлээ. Хүн эрүүл стандартын орчинд амьдарч чадахгүй байна гэдэг удах тусмаа архаг өвчлөл, хавдар үүсэх магадлалууд нэмэгдэж байдаг. Бид олон жил ийм муу агаараар амьсгалж байгаа учир уушгины хавдрыг агаарын бохирдолтой холбож ойлгохоос өөр ямар ч арга байхгүй. Өнөөдөр нэмэгдэж байгаа уушгины хавдрууд агаарын бохирдолтой холбоотойгоор барахгүй хоёр, гурван жилийн дараа хавдрын тэргүүлэх байранд орж ирнэ.

Бид арван жил хорт утаагаар амьсгаллаа. Тэгвэл хорин жилийн дараа Улаанбаатарт ямар үе бий болох вэ?
Агаарын чанар нөлөөлдөггүй эрхтэн тогтолцоо гэж байхгүй. Жишээ нь, дээд мэдрэл буюу сэтгэн бодох үйл ажиллагаа. Агаар бохирдуулагч бодисын нэг нь хар тугалга. Хар тугалга хүүхдийн сэтгэн бодоход болон сурлагат нь шууд нөлөөлнө. Ийм өндөр агаарын бохирдолтой холбоотойгоор арав, хорин жилийн дараа ч биш одоо хурц нөлөөллүүд гарч эхэлсэн. Хурц нөлөөлөл гэдэг нь амьсгалын замын, зүрх судасны архаг хууч өвчтэй хүмүүсийг нас баралтанд хүргэж байна. Архаг нөлөөллийн хувьд ирээдүйд үр хүүхдүүдийн маань сурлагын амжилт буурна, дээд мэдрэлийн үйл ажиллагаанууд суларна. Уушгины хавдар болон бусад төрлийн хавдруудад нөлөөлнө.
Сэтгүүлчид эмч нараас ярилцлага авах гээд “утаатай холбоотойгоор хүүхдийн хатгалгаа нэмэгдлээ” гэхээр “утаатай холбоотой юм биш. Зарим тохиолдолд эцэг, эхчүүдийн хайнгаас болж хүүхдээ алдаж байна” гэх зүйл ярьдаг. Эндээс “эмч нарт утаанаас болж хүүхдүүд үхэж байна гэж хэлж болохгүй” гэх чиглэлийг харьяа яам, газраас нь өгдөг юм биш байгаа гэх хардлага надад төрдөг. Тийм заавар, чиглэл өгдөг үү. Би таныг илүү нарийн мэдээлэл дунд байгаа хүн болов уу гэж ингэж асууж байгаа хэрэг?
Тийм ямар ч яриа, чиглэл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Эрүүл мэндийн салбар гэдэг яавал иргэдээ өвчлүүлэхгүй байх вэ, яавал хурдан эмчлэх, хүндрүүлэхгүй байх вэ гэдэг зорилттой хүмүүс. Өвчин эмгэгийн хувьд өвчний шалтгаан гэж бий. Бактер, вирусаар үүсгэгддэг, эсвэл иргэдийн хариуцлагагүй байдлаас бий болдог гэдэг ч юм уу. Тэр өвчин эмгэгийн шалтгааны шалтгаан гэж бий. Нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйл. Бид энэ хоёрыг хольж болохгүй. Томуу А вирусээр үүсгэгддэг бол шалтгааны шалтгаан болоод байгаа агаарын бохирдлын улмаас хүндэрдэг. Тэгэхээр томуу агаарын бохирдолтой холбоотой гэдэг нь тийм шинэ сонин зүйл байхаа больсон.
Ойролцоогоор хэдэн жилийн дараа утаа арилдаг биш юм аа гэхэд багасах тооцоо байгаа вэ?
Улстөр, нийгэм, эдийн засгийн цогц дэмжлэг, шийдэл шаардсан, бодлого хэрэгжүүлэх ёстой ажил болов уу. Хувь хүний хувьд боддог нэг зүйл бий. Утааг эхлээд бууруулна гэхээсээ өмнө нэмэгдүүлэхгүй байх зорилгыг тавих ёстой. Өнөөдөр биднийг шаагилдаад санаа зовоод, хохироод байж байхад яндангийн тоо нэмэгдсээр л байгаа. Айлууд өрх тусгаарлаж байна, аймаг орон нутгаас нүүж ирж байна. Жижиг, дунд бизнесүүд нам даралтын зуухны яндангийн тоог нэмж байна. Хуучин автомашин байнга нэмэгдэж байна. Энэ бүхэн одоо байгаа нөхцөл байдлыг улам дордуулаад байгаа. Тийм учир миний санаагаар бол эхлээд хамгаалалтын арга хэмжээг авах ёстой. Ус алдаад байвал крантаа хаахгүйгээр усыг мянга арчаад нэмэргүй. Эхэлж крантаа хаачихаад дараа нь усаа арчих бусад арга хэмжээг авах хэрэгтэй. Агаарын бохирдлын шалтгаан тодорхой. Гэр хороолол, автомашины утаа, дизель хөдөлгүүрээс гарч байгаа хорт хийнүүд, цахилгаан станц, тоосжилтын асуудал. Бүгд дээр нь нөхцөл байдлын үнэлгээ хийгээд крантаа хаах хэрэгтэй. Нийслэлийн захиргааны түвшинд, тухайн засаг захиргааны нэгж яаралтай арга хэмжээг, зоригтой авах боломжтой гэж харж байна.

Агаарын бохирдлын эсрэг үйл ажиллагааг дөрөв багцлаад байх шиг. 1-т эрх зүйн талын өөрчлөлт, 2-т технологийн /цахилгааны эх үүсвэр, өөр эх үүсвэр/, 3-т танин мэдэхүйн чиглэлийн үйл ажиллагаа буюу чанарын индексийг яаж унших вэ гэх мэт, 4-т эдийн засгийн хөшүүрэг. Татвар тавих, эсвэл татаас өгөх. Эдгээр нь шалтгааныг арилгах, нөхцөл байдлыг дордуулахгүй байх үйл ажиллагаа. Харин энэ үйл ажиллагаанууд хэрэгжих зуур эрүүл мэндийн байгууллагууд бид монгол хүний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр ажиллах ёстой. Тийм учир хувь хүний түвшинд хамгаалж болох арга хэмжээнүүдийг дэмжих, үйл ажиллагаа явуулах нөхцлийг нь бий болгох хэрэгтэй.
УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо гээд хоёр газар байна. Энэ газруудаас танай байгууллагат “бид тэдий хүртэл агаарын бохирдлыг бууруулах боломжгүй. Тийм болохоор танай НЭМҮТ тэр хүртэл иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг хий” гэдэг ч юм уу, тийм чиглэл өгөөгүй гэж үү?
Чиглэлийн ажлууд бол бий. Машин байна гэсэн үг. Одоо машиндаа бензинээ хийгээд хөдлөх хэрэгтэй. Нэг цэгээс нөгөө цэгт хүрэх хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах дэд хороог Д.Батзориг гишүүн ахалж байгаа. Нийслэл болон Байгаль орчин ногоон хөгжлийн яамны оролцоотой Үндэсний хороо гэж бий. Эдгээр байгууллага маш хурдан асуудлаа тодорхойлж эрэмбэлж тавиад, холбогдох байгууллагуудыг оруулаад, өнөөдөр, маргааш юу хийх вэ гэдгээ шийдээд хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөх хэрэгтэй.
Дахиад асууя. Үндэсний хороо болон Дэд хорооноос дээр хэлсэн чиглэлийг танай байгууллагат өгөөгүй юм байна, тийм үү. Өөрөөр хэлбэл утааг тэдэн онд бууруулах боломжтой гэдэг мэдээллийг өгөөгүй юм байна?
Утаа хэзээ буурах талаар бид та нартай л адилхан ойлголт, төсөөлөлтэй байна. Манай байгууллага, эрүүл мэндийн салбарын хувьд утаа бууруулах асуудлыг ярих салбар биш учир энэ хооронд монгол хүний эрүүл мэндийг яаж хамгаалах вэ, нялхас хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насыг нь яаж аврах вэ гэдэг асуудлыг л ярьж байна. Бүх салбарын дэд сайд нар Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн. Тийм учир яамд руу манай байгууллагын хийж байгаа үйл ажиллагааны мэдээллүүд тарж байгаа, холбогдох зөвлөмжийг өгч байгаа. Манай салбар үйл ажиллагаагаа төлөвлөөд, дэмжлэг санхүү хангалттай байсан ч байгаагүй ч бид ажиллаад л байна.

Агаар цэвэршүүлэгч бидний амин чухал хэрэгцээ болсон гэдгийг ойлгоосой

Нийслэлээс талбай дээр мөсөн гулгуурын талбай нээлээ. Аль болох хүүхдүүдээ гадаа гаргахгүй байх, агаарын бохирдлоос хэрхэн хамгаалах вэ гэж ярьж байхад хүүхдийн уушгийг гадаа орчинд эрчимтэй ажиллуулах ийм зүйлийг нийслэл хийж байгаа нь хэр зохистой хэрэг гэж та бодож байна?
Хэдийд гадаа гарах вэ, хэдийд гадаа гарахад зохимжгүй вэ гэдэг зүйлээр эхлээд ярья. Агаар.мн рүү ороод дүгнэлт хийгээд үзэхээр орой 19.00- 02.00 цаг хүртэл айлууд галаа түлэх, замын ачаалал ихсэх зэргээс шалтгаалаад агаарын бохирдол их байна. Мөн өглөө 07.00-11.00 цаг хүртэл их байгаад 12.00-16.00 цаг хүртэл харьцангуй гайгүй байна. Энэ бол цонх үе. Энэ үед хүүхдүүдээ болж өгвөл гаргаад, хөгшчүүд салхинд гараад, айл гэр агааржуулалтаа хиймээр байгаа юм. Энэ үед тэр мөсөн гулгуурын талбайд уушгиа баярлуулвал сайхан л байх.
Агаарын бохирдлоос ер нь хэрхэн хамгаалмаар юм бэ?
Өнөөдөр монгол эрчүүдийн 49 хувь нь тамхи татаж байна. Хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг юман чинээ бодохгүй дэргэд нь тамхи татсанаас тэдний 66 хувь нь дам тамхидалтанд өртөж байна. Ядаж энийгээ багасгая. Боломжтой бол нарийн ширхэглэгт тоосонцрыг 99 хувь хүртэл шүүнэ гээд байгаа агаар цэвэршүүлэгчийг авч хэрэглэх хэрэгтэй. Энэ бидний амин чухал хэрэгцээ болсон гэдгийг ойлгоосой. Агаар цэвэршүүлэгч хэрэглэснээр үр дүнтэй гэдгийг бид судалгаагаар баталсан. Сүхбаатар дүүрэгт 500 жирэмсэн эхчүүдийн орон гэрт энэ судалгааг явуулахад, гэрт нь агаар шүүгчтэй нярай, гэртээ агаар шүүгчгүй байсан нярайнуудаас 80 граммаар илүү жинтэй төрсөн. Гэрийн дотоод орчны агаарын чанар харьцангуй сайн байсан айлд бойжсон ургийн жин илүү байна гэдэг ирээдүйд нөгөө хүүхдүүдээсээ эрүүл хүн болж төлөвших магадлал нь нэмэгдээд ирж байгаа хэрэг. Яалт ч үгүй хүний эрүүл мэндийг хамгаалах тал дээр амны хаалт, агаар шүүгч зэрэг хэрэглэгдэхүүнийг заавал авч хэрэглэх хэрэгтэй.
Амны хаалтын хувьд?
Амны хаалтыг хувь хүн, аж ахуйн нэгж олон газар оруулж ирж зарж борлуулж байна. Мэдээж тэд ашгаа бодолгүй яахав. Гэхдээ бизнесийн нүдээр битгий хараач. Хийж байгаа бизнесийн үйл ажиллагаа чинь мэдээж тодорхой хэмжээний ашигтай байх ёстой. Гэхдээ жаахан хүүхдүүдийнхээ төлөө ашгаа арай бага түвшинд байлгаач гэж хэлмээр байна. Иргэд ямар амны хаалт сайн бэ гэж асууж байна. Үнийн хувьд 1500-100 мянга гаруй төгрөгийн хооронд бий. Улаанбаатарын 1,3 сая хүн 100 хувь амны хаалт зүүх цаг үе үүсчихсэн. Амны хаалт нь гаднаас орох бохир агаарыг хаадаг, хийгдсэн материал нь нарийн ширхэгт тоосонцорыг шүүдэг, хавхлагтай байх ёстой. Биднийг бага байхад ээжүүд маань олон давхар марлиар хийж өгөөд, түүнийгээ дахин угааж хэрэглэдэг байсан бол, одоо тэгж болохгүй. Маск борлуулагчаас хэдэн цаг зүүх ёстой вэ гэдгийг сайтар асуу. 20 цаг зүүх ёстой бол гадаа орчинд явдаг хугацаагаа тооцоод, 20 цаг болсны дараа л хаяна. Мөн дамжуулж болохгүй.

Агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийн улмаас өдөрт 13 хүн хорвоог орхиж байна

Надад НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан “Хүүхдийн эрүүл мэндэд агаарын боохирдлын үзүүлэх нөлөө, шийдвэрлэх арга зам” гэх товхимол байна. Энд дурьдсанаар том хүн, хүүхэд оролцуулаад агаарын бохирдолтой холбоотой өвчлөлийн улмаас өдөрт ойролцоогоор 13 хүн амиа алддаг юм байна. Энэ үнэн тоо юу?
Нотолгоо хэрэглэхгүй байх эсвэл нотолгоог зоригтой хэрэглэх, үүнийг ярих уу, ярихгүй юу гэдгийн хооронд бид байна. Бид өөрсдийнхөө гаргаж байгаа нотолгооныхоо сул талыг дурьдаад хэрэглэж байхад ерөөсөө болохгүй юм байхгүй. Бидэнд чиг баримжаа авах юм хэрэгтэй байна. Тийм ч учир агаарын бохирдлын чиглэлээр хийгдсэн бүх судалгааны тайланг нэгтгээд нэгдүгээр сард болсон олон улсын хурлын үр дүнгүүд хэвлэгдсэн. Хэрэглэх ёстой субъектуудэд тоо баримтуудыг нь өгч байна. Тэгэхээр таны хэлж байгаа тоо баримтыг “буруу тоо ингэж ярьмааргүй байна” гэж хэлэхгүй. Бас нэг цочроо авбал авахаар хугацаа боллоо. Үүний цаана олон хүний амь насны асуудал яригдаж байна.
Маш олон эмэгтэй жирэмсний таван сар хүртэлх хугацаанд зулбах, эсвэл төрөхийнхөө өмнөхөн гэнэт ураг нь амьгүй болох болсон. Гэтэл агаарын бохирдлын улмаас жирэмсэн эмэгтэйчүүдийн тэд нь зулбаж, ургаа алдаж байна гэдэг тоо баримт өнөөдрийг хүртэл яагаад гарахгүй байна вэ?
Лос Анжелос хот дахь Хүүхдийн эмнэлгийн Сабан судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвтэй хамтраад хийсэн судалгаа бий. Энэ дээр бас л сэртхийлгэсэн тоо баримтууд бий. Зулбалт, дутуу төрөлт, ураг амьгүй болох асуудал зуугаар биш бүр мянгаар тоологдох юм байна гэдгийг эндээс харж болно /Сурв: Энэхүү судалгаанд "Улаанбаатарт нийт жирэмслэлтийн 15-20 хувь нь зулбалтаар төгсч байгаа нь АНУ болон барууны орнуудын дүн мэдээтэй ойролцоо байгаа юм. Гэтэл зулбалт 2011 оны тавдугаар сард 1000 төрөлт тутамд 23 байснаа арванхоёрдугаар сард 1000 төрөлт тутамд 73 болж өсчээ" хэмээсэн байдаг/. Нас баралтын хувьд Улаанбаатар хотод тохиолдож буй нийт нас баралтын 9 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэдэг 2009 оны тоо баримт хэвээрээ /Сурв: 2009 онд Улаанбаатар хотод 6310 хүн нас барсан/.
Яагаад гэхээр улаанбаатарын агаарын бохирдол тогтворжоогүй, сайжраагүй, муудах тал руугаа явж байна. Үүн дээр холбогдох байгууллагууд нь тоо баримтуудаа өгөх ёстой. Бид өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын эхний хэдэн долоо хоногтой харьцуулж үзэхэд агаарын нарийн ширхэглэгт тоосонцор 2015 оныхоос энэ жил 30-аад хувь нэмэгдсэн байна. Гэтэл өнгөрсөн жил утаагүй зуух гэх мэт арга хэмжээг авсны үр дүнд агаарын бохирдол 20 хувь буурлаа гэдэг мэдээллийг олон нийтэд зохих байгууллагууд хүргэж байсныг санаж байгаа байх.
130 гаруй тэрбум төгрөг зарцуулсны эцэст?
Гэтэл энэ дүгнэлтийг зарим нь “овоо доо” гээд, зарим нь “тийм юм байхгүй” гээд хоёр тал болон маргаж хүлээж авч байсан. Гэтэл одоо бохирдол дахиад 30 хувиар нэмэгдлээ гэхэд “үгүй ээ, тийм биш” гэж хэлэх өөр нэг тал байсан ч болоосой гэж бодож байна.

Энд тэнд бөмбөг дэлбэрсээр л байгаа шүү дээ...

Цаашид энэ чигээрээ байвал хэзээ “бөмбөг дэлбэрэх вэ”. Лондонд 1952 оны арванхоёрдугаар сарын 5-9-ний хооронд 4000 хүнийг утааны хордлогоор алдаж, 100 мянган хүн өвчилсөн гашуун туршлага бий.
Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд монгол хүний өвчлөл нас баралтын тэргүүлэх эгнээнд амьсгалын замын болон зүрх судасны өвчлөл орж байна. Хоёулаа агаарын бохирдолд маш мэдрэг. Амьсгалын замын өвчлөл сүүлийн арав гаруй жилийн хугацаанд хоёр дахин нэмэгдсэн. Агаарын бохирдолд хүүхдийг нэгдүгээрт ярихгүй бол болохгүй. Хүүхдийн нас баралтын тэргүүлэх шалтгаан нь хатгаа байна. Уушгины хатгалгааны 80 хувь нь өвлийн улиралд тохиолдож байна. Бүх зүйлийг хүйтэнд хамааруулж болохгүй. Агаарын бохирдол аль хэдийнээ сөрөг нөлөөллөө үр хүүхдүүдэд маань үзүүлээд эхэлчихсэн. Түрүүн ярьсан ураг амьсгүй болох, зулбах, ургийн гаж хөгжил зэрэг байж болшгүй зүйлс манай нийгэмд бодит үзэгдэл болчихсон, айл өрхүүд үүнээс зовлонгоо амсаад эхэлчихсэн. Мэдээж 100 хувь агаарын бохирдлоос хамааралтай гэж ярихгүй байна. Жишээ нь, уушгины хавдрын өвчлөлийн 40 хувь нь агаарын бохирдлоос шалтгаалж байна. Тэгэхээр асуудал хэдийнээ эхэлчихсэн гэдэг дээр санал нийлж байгаа юм. Бөмбөг дэлбэрэх хэмжээний гэдэг дээр бодлоо хэлэхэд төрийн бодлого зарим хэсгээ орхигдуулсантай холбоотойгоор нэг улсын хүн амын тал хувь нь нэг хотод амьдарч байна. Тэр хот нь иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгааг нь хангаж дөнгөхгүй байна. Энэ бол нэг удирдагчийн, нэг засгийн газрын асуудал ч биш. Бөмбөг энд тэнд дэлбэрээд, хүмүүсийг өвчлүүлж шархдуулаад, хорвоогийн мөнх бусыг үзүүлээд явж байгаа шүү дээ. Харин дуу чимээ, гэрэл гялбааг нь хүмүүс анзаарч харж байгаа юм болов уу. Нийт нас баралтын 10 хувь нь агаарын бохирдлоос үүдэлтэй гэдэг тийм бага тоо биш шүү дээ. Нийгмийн эрүүл мэндийн нэг номерын асуудал нь агаарын бохирдол болсон. Улаанбаатар хотын хэмжээнд. Улсын хэмжээнд 5-аас доош насны хүүхдийн эрсдэлийн тэргүүлэх шалтгаан нь агаарын бохирдол байна.
Одоо бид бөмбөгөө нэг нэг рүүгээ шиддэг тоглоом тоглоогүй шүү. Энэ бол Монгол Улсын ирээдүйд хамаатай асуудал.
Зун болохоор утаа огт байдаггүй юм шиг мартаж орхих нь харамсалтай.
Агаарын чанарыг долоо хоногийн дунджаар, бүтэн жилийн дунджаар авч үзэхэд бүтэн жилийн агаарын чанарын түвшин ДЭМБ-ын стандартаас хамаагүй өндөр байгаа. Өвөл хэт их байгаа учир ингэж гарч байгаа юм. Урин дулаан ирсэн ч тоосжилттой холбоотой хор хэвээр л байна. 355 мянган тээврийн хэрэгсэл, түүн дундаа хэрэгцээнээс хасах ёстой тээврийн хэрэгслүүд 12 сарын турш бохир агаараа үйлдвэрлэсээр л байгаа. Бээжингийн агаарын бохирдлын гол шалтгаан нь үйлдвэржилт. Америкийн үндсэн шалтгаан нь тээврийн хэрэгсэл. Тийм учир шалтгаанаа сайтар тодруулах хэрэгтэй гээд байгаа юм. Гэхдээ гэр хорооллын яндан 20 мянгаар цөөрөхөд, автомашины тоо 20 мянгаар нэмэгдээд баймааргүй байна.
Төгсгөлд нь хэлэхэд, нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, мэргэжилтнүүд, Цогтбаатар эмч өөр хийх ажилгүйдээ агаарын бохирдлыг олны анхааралд хүрсэн чухал асуудал болгох гээд, пиар хийгээд байгаа юм биш. Нийгмийн эрүүл мэндийн нэг номерын тулгамдсан асуудал агаарын бохирдол болчихсон, хүүхдүүд үүнээс болж амиа алдаад байна гэдгийг хатуу ойлгоорой. Үүнийг уншсаныхаа дараа иргэд сувгаа солиод өчигдрийнх шигээ кино үзээд битгий суугаарай гэж хэлмээр байгаа юм. Нөхцөл байдал өөрчлөгдсөн шүү.
Ярилцлага өгсөнд баярлалаа.