- 2017 онд зохиогдох спорт холбоодын улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарийг танилцуулж байна.
- Өнөөдөр өглөө 08:00 цагийн үед Улаанбаатар хотод агаарын чанарын индексийн үзүүлэлтээр Толгойт орчим 829 буюу хамгийн их бохирдолтой гарчээ.
- 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар Нийслэлд онц ноцтой гэмт хэрэг, гудамж талбай олон нийтийн газар осгож нас барсан тохиолдол бүртгэгдээгүй талаар Улаанбаатар хотын цагдаагийн газраас мэдээлжээ.
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны санаачилгаар Уул уурхайн тухай шинэ хуулийн төсөл боловсруулж эхэлсэн бөгөөд хуулийн төсөл боловсруулагчид жирийн уурхайчдаас эхлээд салбарын шат шатны мэргэжилтнүүдийн дунд хэлэлцүүлэг явуулж, санаа бодлыг нь тусгахаар ажиллаж байна.
- Өнөөдрөөс гуравдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд амьсгалын замын цочмог томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, мөн гэрээрээ 3-5 хоног асарч байгаа эх, эцэг /асран хамгаалагч нар/-т мөн хугацааны цалинтай чөлөө олгох шийдвэр хэрэгжиж эхэллээ.
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240 мянган төгрөг болж шинэчлэгдсэнтэй холбоотойгоор хуульд заасан торгуулийн хэмжээ 25 хувиар өснө.
- Өнгөрсөн амралтын өдрүүдэд давхардсан тоогоор 365 чиглэлд 1424 тээврийн хэрэгслээр 28665 зорчигч тээвэрлэснийг Автотээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
- 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарлах Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд захирамж гарлаа.
- Улсын клиникийн төв эмнэлгийн дэргэдэх Бөөр шилжүүлэн суулгах мэс заслын багийнхан 2016 онд 20 хүнд энэ мэс заслыг хийсэн бөгөөд энэ онд 25 хүнд бөөр шилжүүлэн суулгахаар төлөвлөжээ.
- 2017 оны эхний өдрөөс эхлэн гэр хорооллын айл өрхийн шөнийн тарифыг тэглэхээр болсон бөгөөд 25.8 тэрбумын алдагдлыг хүлээж уг шийдвэрийг хэрэгжүүлэхээр болсон байна.
- Эмээлтийн хөнгөн үйлдвэр, технологийн парк цэвэрлэгдсэн усыг ашиглана.
- Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан 2017 оны цэргийн тоо бүртгэлийг явуулахаар болсон талаар өнөөдөр мэдээллээ.
- Архангай, Булган, Төв, Дундговь, Хэнтий, Сэлэнгэ, Дархан зэрэг долоон аймгийн 22 суманд 2.5 сая тун малын вакциныг 14 хоногт багтаан хийж дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
- УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж оны өмнө өргөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ сард багтаан батлахаар болсон байна.
- Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation” “НИК” компанитай 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс 2019 оны 12 дугаар сарын 31 хүртэлх хугацаатай шатахуун нийлүүлэлтийн гэрээ байгууллаа.
- Өнгөрсөн онд маргаантай сэдвүүдийн нэг байсан гадаадын банкийг оруулж ирэх асуудлыг УИХ хэлэлцэхээр боллоо.
ДЭЛХИЙД
- Цөмийн цэнэгт хошуу бүхий алсын тусгалтай пуужин харвах өдөр ойртож байна гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хэллээ.
- БНХАУ-д иргэдийн дунд гадаад валют худалдан авах хяналтыг чангатгах хууль шинэ оны эхний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн бөгөөд юаниа гадаад валютаар солиулах хүсэлтэй иргэд тус мөнгийг ямар зорилгоор, юунд хэрэглэх гэж байгаа болон өөрийнхөө тухай мэдээллийг холбогдох албаны хүмүүст өгөх шаардлагатай болно.
- Индонезийн Муара Ангкэ боомтоос Тидун арал руу зорчигч тээвэрлэж явсан усан онгоцон дээр гал гарсны улмаас 23 хүн амь үрэгдэж, 17 гаруй хүн сураггүй алга болжээ.
- БНХАУ-ын шүүх хүний бөөр хууль бусаар дамлан, шилжүүлэн суулгасан хэргээр 16 хүнд тав хүртэлх жилийн ял оноосон бөгөөд яллагдагчдын ихэнх нь эрүүл мэндийн ажилтнууд байсан ба интернэт ашиглан хүний эд эрхтэн худалдагч болон худалдан авагчдыг олдог байсан хэмээн Xinhua агентлаг мэдээллээ.
- АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан байсан Эдвард Сноудений нэр тус улсын төрийн тэргүүн Барак Обамагаас өршөөл хүссэн хүмүүсийн нэрсийн жагсаалтын дунд байгаа талаар Politico дамжууллаа.
- Туркийн Истанбул хотын шөнийн цэнгээний газарт гал нээж, 39 хүний аминд хүрсэн этгээдийг цагдаа нар хайсаар байна.
- Истанбул хотын шөнийн цэнгээний газарт халдлага болох үеэр амиа алдсан 39 хүний 38-ыг нь хэн болохыг нь таньж тогтоогоод байна гэж Туркийн Хуульзүйн яамны эх сурвалжууд мэдэгдлээ.
- Израилийн цагдаа нар ойрын гурван хоногт багтаж Ерөнхий сайд Беньямин Нетаньяхугаас авлигын хэрэгт холбогдуулан мэдүүлэг авна.