2017 он Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн жил. Сонгууль болох өдрийг хараахан товлоогүй ч зургаадугаар сард зохион байгуулах нь тодорхой юм. Сонгуулийн өмнө ашиг сонирхолдоо нийцүүлэн хуулиа өөрчилдөг араншинтай улстөрчид Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг шинэчлэхээр ажиллаж эхэллээ.
Энэ хуулийг нэгдүгээр сарын эхний хагаст багтаан батлахаар яаравчилж байна. Цаг хугацаанд хавчигдсан хуулиа Төсөл боловсруулах Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд “Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан саналын дагуу өөрчлөлт оруулж байна” гэх гэмгүй үгээр халхавчлав.
Энэ өөрчлөгдсөн төсөл нь УИХ-д нэг гишүүний төлөөлөлтэй намд халгаатай болж байгааг мэдэгдээд, эсэргүүцлээ илэрхийлж эхэллээ. Мөн бие даан нэр дэвшигчид боломж олдохгүй нь тодорхой болж байна.

Хэнийгээ Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээ хоёр том намынхан дотроо хэлэлцэх зуур олон нийтийн дунд нэр дэвших магадлалтай хүмүүсийн нэр хэдийнэ яригдаж эхэлсэн. Эрх баригч намаас УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд нарын нэрс хөвөрнө.
Харин намын даргаа ч сонгож амжаагүй байгаа Ардчилсан намын хувьд нэр дэвшихээ өөрөө зарласан Н.Алтанхуягтай зэрэгцэн Р.Амаржаргалын нэр хүчтэй сонсогдож байна.
УИХ-д төлөөлөлтэй намууд Ерөнхийлөгчийн сунгаанд нэр дэвшигчээ сойх эрхтэй. МАХН намын даргаа нэр дэвшүүлэхээр төлөвлөсөн ч энэ хуулийн өөрчлөлт хориг тавьж мэдэхээр боллоо.
МАН-ын гишүүд дотроосоо намын дарга М.Энхболд дэмжлэг авах магадлал өндөртэй ч олон нийт хүлээн зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй. Хотын дарга байхдаа газрын наймааг эхлүүлсэн гэх хар толбо түүний мөнхийн дагуул болсон нь нууц биш.
МАН-ын бас нэг хувилбар нь туршлагатай улстөрч, намын нөлөө бүхий гишүүдийн нэг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж. “Би хураасан хөрөнгөгүй, идэж, уусан зүйл байхгүй, түрээсийн байранд амьдардаг” гэж өнөөг хүртэл өөрийгөө тодотгодог ч энэ үгэнд нь итгэх хүн бараг үгүй. Гэвч энэ эрхэм Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хувилбаруудын нэгээр зүй ёсоор тооцогдож байна.
Ардчилсан намаас Н.Алтанхуяг гэнэтийн мэдэгдэл хийж өөрийнхөө нэрийг дэвшүүлснийг дэмжих, гоочлохын аль аль нь байна. Өөр нэг хувилбар бол эдийн засагч, улстөрч Р.Амаржаргал. Улс төр бол хатуу тоглоом. Энэ талбарт нэр цэвэр удаан оршин тогтнох нь бараг л боломжгүй.
АН-аас Р.Амаржаргал, МАН-аас Ц.Нямдорж нар нэр дэвшвэл эн тэнцүү ширүүн өрсөлдөөн болохоор харагдаж байна.
Улстөрийн орчинд өөрийн итгэл үнэмшил, чиг шугамаа алдалгүй явж ирсэн цөөн улстөрчийн нэг гэж түүнийг хэлж болно. Намын гишүүдээ хайр найргүй шүүмжилдэг, УИХ-ын гишүүнээс татгалзах шийдвэр гаргах хүртлээ эсэргүүцлээ илэрхийлж асан энэ эрхэм өмнөх парламентийн үед Ерөнхий сайдын суудалд өрсөлдөөд намаасаа дэмжлэг авч чадаагүй.
Харин энэ удаа АН-ынхан дэмжих болов уу. Ерөнхийлөгчид нэр дэвших үү? гэсэн сэтгүүлчийн асуултад “Залуустаа боломж олгоно. Тэд чадахгүй бол тулаанд шонхрууд л ниснэ” гэж хэлснээс харахад энэ талаар бодсон зүйл байгаа бололтой.
Өнөөгийн улс төр лидерийн хомсдолд орсон. Нам дотроо хийгээд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөх нөлөөтэй улстөрч шулуухан хэлэхэд алга байна. Энэ нь зөвхөн манай улсад тохиолдсон асуудал биш ч АН-аас Р.Амаржаргал, МАН-аас Ц.Нямдорж нар нэр дэвшвэл эн тэнцүү ширүүн өрсөлдөөн болохоор харагдаж байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахтай зэрэгцэн Монгол Улсын тав дахь Төрийн тэргүүнд хэн нэр дэвших талаар таамаглалууд эндээс эхлэн хөвөрч байна.