Улаанбаатар хотын халаалтын болон уурын зуухуудад хяналт шалгалт хийх тухай захирамжийг Нийслэлийн Засаг дарга С.Батболд гаргажээ. Энэ ажлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-наас эхлэн тогтмол хийж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 157 байршилд 317 зуух ажилладаг аж. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрынхан халаалтын зуухнаас ялгарч буй агаар бохирдуулагч бодисуудын хэмжилтийг 10 зууханд хийжээ.
Харин өнөөдөр Чингэлтэй дүүргийн 72 дугаар сургуулийн халаалтын зууханд хэмжилт хийсэн гэж тус газраас мэдээллээ.