- УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өнгөрсөн онд өргөн мэдүүлсэн Дипломат албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн дэмжсэн бөгөөд хэрэв батлагдвал дипломат ажилтнуудын томилгоо дөрвөн жилийн хугацаатай болно.
- Жишээ болон яригддаг Лондон хотын агаарын бохирдол ямар байсан, ямар арга хэмжээ авч өнөөдрийн цэвэр агаарыг бий болгосон талаар “Лондоны жишээ буюу 12000 хүний амиар арилжсан ЦЭВЭР АГААР” нийтлэлээс уншаарай.
- Улаанбаатар хотын агаарын чанарын индексийг өнөөдөр өглөөний 08.00 цагийн байдлаар хэмжихэд хамгийн их бохирдолтой нь Баянхошуу орчим бөгөөд агаарын чанарын индекс 1209 буюу маш их бохирдолтой гэж зааж байв.
- АНУ-ын Үндэсний латин бүжгийн аваргын тэмцээнд Т.Бумчин хүү хоёр жил дараалан түрүүлсэн бөгөөд өсвөр насныханд зориулсан YOLO.mn сайт түүнтэй ярилцлаа.
- Гэр хороолол төдийгүй хотын төвийн гудамжаар тэнүүчлэх болсон золбин нохдын талаарх “Нохдодоо боорлуулсан хот” нийтлэлийг уншаарай.
- 153 удаа цусаа бэлэглэсэн Д.Эрдэнэчулууныг “Алтан донор”-оор өргөмжиллөө.
- Өвлийн улиралд жолоо барьж байгаа хүн бүрт зориулсан зөвлөгөөг ЭНДээс уншина уу.
- Эцэг эхчүүд утааны эсрэг дуу хоолойгоо хүргэхээр дахин жагсаал зохион байгуулахаар болсон бөгөөд хоёр дахь жагсаал энэ сарын 28-ны бямба гарагт 12.00 цагт Сүхбаатарын талбайд болно.
- Энэ бямба гарагт буюу 7-нд бүх нийтээр ажиллахаар болсон бөгөөд энэ өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэж Замын цагдаагийн албанаас мэдээллээ.
- Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос 17 аймгийн 127 сум, нийслэлийн 2 дүүрэгт өвөлжилт хүндрээд байна.
- Шинэ жилийн өмнөхөн буюу өнгөрсөн сарын 28-нд Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наяд (400 сая ам.доллар) төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргасны учир юунд байсныг ЭНД дарж уншина уу.
- Нийгмийн даатгалын үйлчилгээг чанартай түргэн шуурхай үзүүлэх, үйлчилгээний хүртээмж, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэхэд энэ онд анхааран ажиллахаар болжээ.
- Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид "Шинэ зууны соёлтой иргэний төлөө" сонгодог урлаг хүүхдийн боловсролд хөтөлбөрийн хүрээнд сурагчдын амралтад зориулан Л.Мөрдоржийн "Хөхөө Намжил" дууриар 2017 оны эхний үзвэрээ эхэлж буй бөгөөд эхний тоглолт энэ сарын 7-нд болно.
- Иргэд 2016 онд хийсэн худалдан авалтын баримтуудаа бүртгүүлэх хугацаа маргааш дуусна.
- 2017 оны нэгдүгээр сарын 7-9-нд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдах мөсөнд авиралтын "Дэлхийн цом"-ын аварга шалгаруулах тэмцээн болно.
- Дөрвөн Элчин сайдын яамыг татан буулгаж, 35 хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийг гаргаж өгөхөөр хэлэлцэж буйг УИХ-ын гишүүн Д.Болд эсэргүүцэв.
- Аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нарын энэ онд хэрэгжүүлэх чиг үүргийг тодорхойлох Засгийн газрын гишүүн-сайд нартай хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарын семинар Төрийн ордны Б танхимд өнөөдөр эхэллээ.
- МҮСБХ-ны 21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний лхагва гарагийн тоглолтод "Увс нуур" баг улирлын дөрөв дэх хожлоо авлаа.
- Жагсаал зохион байгуулагчдын нэг, аавуудын төлөөлөл иргэн Б.Бундхоролтой утааны эсрэг жагсаалаас гарч буй үр дүн, цаашид хэрхэх талаар цөөн хором ярилцлаа.
- БНХАУ-ын баруун өмнөд хэсэгт байрлах Гуижоу мужийн Луодиан дүүрэгт 50 км урттай хөвдөг явган хүний зам нээгджээ.
- Сүүлийн үед Монголбанкийг тавин мянган төгрөгийн тэмдэгт хэвлэж гүйлгээнд нэвтрүүлэх гэж байгаа тухай мэдээлэл тархаж байгаа нь огт үндэслэлгүй болохын албан ёсоор мэдэгдэж байна.
- БТСГ-ын дарга, гавьяат тамирчин Ц.Шаравжамц өнөөдөр шатар болон даамын спортын тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн тамирчдыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
- “Бор-Өндөр” Уулын Баяжуулах үйлдвэр нь Баргилтын төмрийн хүдрийн уурхайгаа 2015 оноос өөрийн хүчээр ашиглах зорилт тавин, 4.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
- УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар арванхоёрдугаар сарын 27-ны өдөр УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Хаянхярваа, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь нарын санаачилж, өргөн мэдүүлсэн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.
ДЭЛХИЙД
- Лас Вегас хотод энэ долоо хоногт эхлэх CES үзэсгэлэнд оролцогчдын нэг Kingston Digital-ын дэлхийн хамгийн их багтаамжтай флашийг танилцуулах бөгөөд 2000GB хэмжээтэй мэдээллийг агуулж чадах флаш диск ирэх сард худалдаанд гарах гэж байна.
- Нярай хүүхэд Д витамины бэлдмэл уусныхаа дараа амьсгалын дутагдлаас болж амиа алдсан хэрэг Францад гарсан бөгөөд үүний дараа Францын засгийн газар тус бэлдмэлийн борлуулалтыг яаралтай зогсоосон байна.
- Обама өөрийнх нь санаачилсан эрүүл мэндийн хуулийн төлөө тэмцэхийг уриаллаа.
- АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд гашуун ялагдал хүлээсэн Хиллари Клинтон нэгдүгээр сарын 20-нд болох шинэ Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцоно гэдгээ мэдэгджээ.
- АНУ-ын Невада муж дахь Теслагийн Gigafactory компанийн ирээдүйн цахилгаан автомашины зай хураагуурыг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд энэ үйлдвэр 2018 он гэхэд жилд 35GWh-тай тэнцэх хэмжээний зай хураагуур үйлдвэрлэх бөгөөд энэ нь дэлхийн нийт зай хураагуурын үйлдвэрлэлтэй бараг ойролцоо тоо юм.
- Канадын нэгэн эмэгтэй гучин жилийн турш сугалаанд нэг л дугаараа хийн оролцож ирсэн нь 3,9 сая ам.долларын /5.3 сая Канад доллар/ эзэн болгоход тусалжээ.