"Мөрөөдлийн театр", "Монгол Контент ХХК-ийн хамтын бүтээл "Одод болохын хүслэн" инээдмийн уран сайхны кино MobiPLAY, Univision, SKYmedia, LOOK TV-гийн видео санд орлоо.
1990-ээд оны хүүхэд залуусын одод болох хүсэл мөрөөдөлдөө жигүүрлэн "Одод болохын хүслэн" тэмцээнд оролцож явсан цаг үеийн нандин дурсамжийг сэргээх энэхүү бүтээлийн гол дүрүүдэд "Мөрөөдлийн театр"-ын жүжигчин Д.Баттөмөр, Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр нар тоглосон билээ.
Хориод жилийн өмнө хамтлаг байгуулсан ч хүсэл мөрөөдлөө биелүүлж чадалгүй тус тусын амьдралаа хөөсөн гурван залуу сэтгэлдээ одод болох хүслэнтэй явсан тул эргэн нэгдэхээр шийдэж, зорилгодоо хүрэхийн тулд хөдөлмөрлөж олон даваа бэрхшээлийг давах болно.
Тус бүтээлийн кино зохиолыг М.Энхдалай бичсэн бол ерөнхий найруулагчаар Б.Жаргалсайхан, продюсераар Г.Гантуяа нар ажиллалаа.
Та UNIVISION видео сангийн "Шинээр нэмэгдсэн" цэс, SKYmedia-гийн "Шинэ", MobiPLAY видео сангийн "түрээсийн контент-> шинээр нэмэгдсэн" цэснээс тус уран бүтээлийг хүлээн авах боломжтой юм.
"Одод болохын хүслэн" киноны трейлер
"Хайрын түүх"- "Одод болохын хүслэн" киноны дуу