“Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн захирал А.Оюунцэцэгийг “Монголдоо бүтээцгээе” буландаа урьж ярилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй ч амжилттай бизнес эрхэлж, протезийн үйлдвэрлэлээр Монголдоо тэргүүлж байгаа тэдний үйлдвэртэй танилцахад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан бүх л шийдэл тэнд байсан.
-Улсын хэмжээнд протез үйлдвэрлэдэг хоёрхон газар байдгийн нэг нь танай “Эрхэм чанар” үйлдвэр. Протез үйлдвэрлэх санаа анх хэзээ төрсөн бэ?
- Би 13 настайгаасаа хөгжлийн бэрхшээлтэй болж хоёр хөлөө тайруулсан. 2007 онд тайруулсан хөлөө дахиж гэмтээснээс хуучин протез маань таарахаа больсон. Өөртөө таарсан хөл хийлгэхээр Эрээн, Хөх хотод очиход их үнэтэй байсан. Цаашаа Бээжинд байдаг протезийн үйлдвэр ортол нэг хөл 10 сая төгрөг, нийлээд 20 сая төгрөг гэдэг юм байна. Надад ердөө хоёр сая төгрөг байсан болохоор нэрэлхсэндээ “Би, Монголд протезийн үйлдвэр нээх гээд судлаад явж байна” гэлээ.
Тэгсэн надад эмнэлэг лаборатори зэрэг цогцоор нь шийдсэн арван хэдэн давхар барилгаа танилцуулаад, Монголд протезийн үйлдвэр байгуулах гэж байгаа бол та холбоо бариарай гээд утасны дугаараа өгсөн. Монголдоо ирээд үйлдвэр байгуулъя гээд бараг бүх банкаар орсон. Тань шиг хөгжлийн бэрхшээлтэй хүнд зээл олгохгүй гээд шударга хэлчих хүн байдаггүй юм байна лээ. Өгье судлая гээд найдлага төрүүлж, нэлээд явуулсны дараа боломжгүй гэсэн хариу сонсдог байсан. Нөгөө Бээжин дэх үйлдвэртэйгээ холбогдож чадахгүй байсан болохоор урагшаа хэд хэдэн удаа явсан.
Тэгээд зургаа дахь удаагийн явалтаараа анх уулзсан хүнтэйгээ уулзсан. Таныг олон удаа ирснийг би мэдсэн. Удахгүй Монголд очиж уулзаад хамтран ажиллах талаараа ярилцъя гэсэн. Арваад хоногийн дараа Монголд ирээд “Хамтран протезийн үйлдвэр байгуулья. Эсвэл бид 100 хувь хөрөнгө оруулалт хийе та Монгол талыг нь хариуц. Нэг бол та тоног төхөөрөмж зээлээр авч болно” гэсэн гурван төрлийн санал тавьсан. Би бодож байгаад жилийн дараа төлөх нөхцөлтэйгөөр тоног төхөөрөмж зээлээр авсан. Тэр хүн Хятадын Засгийн газрын гишүүн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээ хариуцсан сайд байсныг сүүлд мэдсэн л дээ. Протезийн үйлдвэр дээрээ ажиллаж байх үед нь миний аз таарч уулзсан юм билээ. Тэр олон тэрбум хүн дотроос тэнгэрийн од шүүрчээ гэж би хувьдаа баярлаж явдаг.
-Хаалга, довжооноос эхлээд танай үйлдвэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан цогц үйлчилгээ үзүүлдэг юм байна. Энэ үйлдвэрээ хэзээ барьсан бэ?
-Би өөрөө хөгжлийн бэрхшээлтэй болохоор, монголын мянга мянган хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамгийн сайнаараа үйлчлэхийг хичээдэг. Анх “Тавин ус” эмийн үйдвэрийн нэг давхрыг түрээслэн үйл ажиллагаагаа эхлүүлж байсан.
2013 онд энэ газраа аваад “Төрийн банк”-наас тэрбум төгрөгийн зээл авч эмнэлэг, сувилалтай, протезийн үйлдвэр, түнхний мултралтай хүмүүст зориулсан гутлын үйлдвэрлэл, Данийн брэнд “Одкон” сонсголын лаборатори, тэргэнцэр таягийн худалдаа зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан цогц төвийг бид байгуулсан. Хөл гаргүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс манайд ирж сувилуулаад протезоо хийлгээд манай хаалгаар сэтгэл хангалуун гардаг. Эдийн засгийн хямралаас болоод бид сүүлийн нэг жил зээлээ төлж чадахгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжээд байгаа. Энэ хүнд цаг үед биднийг төрөөс бодлогоор дэмжээд өгвөл хэрэгтэй байна.
Хөдөөнөөс ирж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг онгоцны буудлаас түргэний тэргээрээ тосч аваад шууд авчирдаг. Манай түргэний тэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан учраас тэргэнцрээр шууд машин руу орох зориулалтаар хийсэн. Машинаас буунгуутаа хаалгаар шууд орж, цахилгаан шатаар гурван давхарт сувилал руугаа орох хаалга, довжоо гээд бүгд хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулагдсан. Өвчтөнийхөө хөлийг хоёр хоног боож, хавдаргүй болсны дараа, манай мэргэжилтнүүд хэмжээ авдаг. Лабораторид шинжилгээ өгч, эмчилгээгээ хийлгэж 7-10 хоногийн дараа хөл бэлэн болно. Хүний махыг орлож байгаа учраас хөл дээрээ явж суртал нь долоо хоног хардаг.
-Одоо танай байгууллагад ямар дэмжлэг хэрэгтэй байгаа вэ?
-Мэдээж бид банкнаас авсан мөнгөө төлж л таарна. Гэвч ШШГГ-т очсон болохоор аливаа тендерт оролцох боломжгүй болоод байгаа. Улсын хэмжээнд протезийн хоёрхон үйлдвэр байдгийн нэг нь манайх. НХХЯ-ны харьяа улсын үйлдвэр гэж бий. Төрөөс зарласан тендерийг мөнгөтэй том том барилгын компаниуд, худалдааны байгууллагууд авдаг нь нууц биш. Тэд таяг тэргэнцэр авчираад нийлүүлбэл халамж надад мөнгийг нь өгнө гэсэн ойлголттой байдаг байх. Хөгжлийн бэрхшээлтэй хүний гэдэг утгаараа бүх хэрэгсэл стандарттай чанартай байх ёстой. АШУҮИС-д сургууль дээр протез ортепедийн анги гэж байдаггүй. Улсын үйлдвэрт гурван мэргэжилтэн, манай хоёр мэргэжилтэн гээд Монгол Улсын хэмжээнд хөл гар хийдэг тавхан мэргэжилтэн байна.
Тиймээс би жил бүр хүмүүсээ гадагшаа явуулж мэргэшүүлдэг. Таяг гэхэд өвөл, зуны зөөлөвчтэй байх жишээтэй. Тэгэхээр барилга барьдаг нөхөр бизнес талаас нь харна уу гэхээс, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хор хөнөөлтэйг нь хэзээ ч бодохгүй шүү дээ. Асуудал гарлаа гэхэд буух эзэн буцах хаяггүй л үлдэнэ.
Бид хэчнээн хэцүү байгаа ч сар шинийн дараагаас таяг тэргэнцрийн үйлдвэр байгуулахаар зэхэж байна.
-Уучлаарай та юунаас болоод хөлгүй болсон юм бэ. Хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн өдий дайны үйлдвэрлэл эрхэлж нийгэмдээ хувь нэмэр оруулаад явж байгааг тань харахад сайхан байна. Эрүүл саруул хэрнээ ажил хийх дургүй залуус өнөөдрийн нийгэмд их байгаа?
-Анх 13 настайдаа унаганд гишгүүлснээс болж, хөлөө тайруулах болсон. Хотод иртэл согтуу эмч, эрүүл хөлийг минь тайрснаас болоод хоёр хөлгүй болсон. Социализмийн үед тахир дутуу иргэдийн курст сурч ахуй үйлчилгээний газарт оёдолчноор ажиллаж байгаад гэр бүлтэй болж, хүүтэй болсон. Ийм сайхан хүн намайг хөгжлийн бэрхшээлтэй гэж гололгүй ханилж байхад би зүгээр сууж яавч болохгүй гэж боддог байсан. Зах зээлийн үед малын тэжээл зардаг, багшийн дээдийн буудал дээр цагаан утас ажиллуулдаг байсан гээд би хэзээ ч гэртээ зүгээр сууж байгаагүй. Цагаан утас ажиллуулаад өдөртөө дор хаяж 100-200 мянган төгрөг олдог байлаа. Үүгээр би юу хэлэх гээд байна гэхээр хөгжлийн бэрхшээлтэй боллоо гээд гуниж гутаж нийгмээс өөрийгөө тусгаарлах хэрэггүй.
Мэдээж хүний эрхтэнг ямар ч зүйл өөрийн юм шиг орлож чадахгүй л дээ. Гэхдээ эрхтэнийг орлуулах сайн бүтээгдэхүүнүүд их гарч байгаа болохоор сэтгэлээр унах хэрэггүй гэж зөвлөдөг. Би бол өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж боддоггүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийнхээ төлөө ажилладаг болохоор өвдөх, үхэх эрх надад байхгүй.
-Танай үйлдвэрлэж байгаа протез бусад улсын стандарттай адилхан хийгддэг үү ?
-“Эрхэм чанар” протезийн үйлдвэр маань олон улсад аль хэдийнэ танигдсан. Солонгос, Герман, Хятадад манай үйлдвэрийг сайн мэднэ. Манайх хиймэл гар л хийдэггүй. Хиймэл гарыг ганцхан Хятад улсад хийдэг. Хятадууд будаатай аяга хэрхэн үйлдвэрлэдгээ нууцалдаг шигээ, гарны үйлдвэрлэлийг нууцалдаг юм билээ.
Манайх гарны үйлдвэр оруулж ирэхээр хөөцөлдсөн боловч бүтээгүй. Засгийн газрууд нь ярьж байж Солонгост гарныхаа хэвийг сүүлд өгсөн байсан. Гэхдээ хиймэл гар хийлгэхийг хүссэн хүмүүсийн гарны хэмжээг бид аваад Шанхайд хийлгэж ирдэг. Хиймэл гар 100 гаруй мянган төгрөгөөр гардаг. Дээр үед савхин бээлий өмсөөд явдаг байсан бол одооны гарыг хэн ч анзаарахгүй. Бөгж зүүж хумсыг нь хүртэл будаж болно.
-Танайд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс ажилладаг гэсэн?
-Манайд нийт 20 хүн ажилладгаас хөгжлийн бэрхшээлтэй таван хүн бий. Мөн өрх толгойлсон хоёр эмэгтэй, тэтгэвэрт гарсан таван хүн протезийн үйлдвэрт ажилладаг.
-Та түрүүн улсын үйлдвэр гээд протезийн хоёр үйлдвэр байдаг гэлээ. Чанар стандартаар нь ярьвал аль нь сайн хийдэг вэ?
-Манай хоёр үйлдвэрийн техник технологи стандарт яг ижилхэн. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийн төлөө ажилладаг болохоор илүү уялдаа холбоотой хамтарч ажилладаг. Манай үйлдвэрт хөлний тавхай дууссан бол тэднийхээс зээлэх жишээтэй бид эв найрамдалтай хамтран ажилладаг. Манай үйлдвэрийг байгуулагдах үед хэд хэдэн протезийн үйлдвэр байсан ч цаг хугацааны шалгуураар байхгүй болсон. Дайн байлдаантай газар биш, манайх шиг цөөн хүн амтай улсад хоёроос их үйлдвэр байх хэрэггүй гэж боддог. Сүүлийн үед осол их гарч байна. Бас утаанаас болдог юм уу юунаас болдог юм залуу хүүхдүүд хорт хавдраар гар, хөлөө их тайруулж байгааг хараад үнэхээр эмзэглэдэг.
Л.Цэцэгжаргал