Агаарын бохирдлын асуудал ноцтой хэмжээнд хүрсэн энэ үед Монгол залуус агаарын чанарын үзүүлэлт хэмжих төхөөрөмж угсрах ажлаа эхэлжээ. Зөвхөн PM2,5 тоосонцрын хэмжээ тооцоолох төхөөрөмж угсрахад 49 мянган төгрөгийн зардал гарах аж.
Өнөөдөр өглөө 08:00 цагийн үед Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 1122 гэсэн тоо зааж байв. Энэ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүний эрүүл мэндэд асар хортой гэсэн хэмжээнээс хоёр дахин их гэсэн үг юм.
Нэгэнт асуудал ийм дээрээ тулсан учраас одооноос л хүн бүр өөрийн хэмжээнд арга хэмжээ авах ёстой болжээ. Харин “Хамтдаа хөгжицгөөе” хөдөлгөөнийг санаачлагчид болох А.Амарбаяр, Г.Ганзориг, С.Очир нар “Утааны эсрэг хамтдаа хөгжицгөөе” төслийг хэрэгжүүлж эхэлсэн аж.
Төслийн хүрээнд тэд хямд зардал бүхий, хүн бүр хийж болохоор утааны мэдрэгч хийх, утааны датаг цуглуулах сан бэлдэх, утаанаас ангижрах арга, шийдэл хайсан ярилцлага зэргийг хийх юм. Өнгөрсөн жилээс эхлэн тэд хэд хэдэн ярилцлага хийж, утааны мэдрэгчээ угсарч, бэлэн болгохоор ажиллах болжээ.
Эхний ээлжид угсрах мэдрэгчийн зардлыг нь Ц.Нандинбаатар гэдэг залуу гаргасан аж. Хэдийгээр сонирхогчын түвшинд төхөөрөмжийг угсарч байгаа ч гэсэн хэмжилт нь өндөр нарийвчлалтай байх талаар С.Очир хэлсэн юм.
Харин одоо ойрын хугацаанд бүрэн ажилладаг агаарын чанар хэмжигч төхөөрөмжийнхөө кодыг бичиж, угсарч дуусах аж. Төхөөрөмжийн хувьд та ямар сэлбэг орох, ямар үнэтэй байх зэргийг доорх хүснэгтээс харна уу. Сэлбэг хэрэгслээ тэд www.elec.mn сайтаар дамжуулан захижээ.
Хамтдаа хөгжицгөөе цахим хуудас: hamtdaa.org